gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд зүймэл урлалаа дэлгэн борлууллаа

Нийгэм
2017-06-16
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2017-06-16

Энэ сарын 17-нд Зүймэл даавуун эдлэлийн үзэсгэлэнг Туркийн ЭСЯ-ы өргөөнд дэлгэлээ. “Шинэ замнал” ТББ-ын дэргэдэх Монголын Зүймэл гар урлалын төв, Туркийн Элчин сайдын яам, Боливийн загвар зохион бүтээгч Даниела Вискара нар хамтран энэ үзэсгэлэнг гаргасан юм.

Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг хөгжлийн бэрхшээлтэй  эмэгтэйчүүд урлажээ. Худалдаанаас  олсон ашгийг хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур ээжүүдэд гар урлалын хичээл заахад ашиглах юм.

Зүймэл гар урлалын төвийг үүсгэн байгуулагч Ц.Сэлэнгэ, цөөн хором ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд.  Юун түрүүнд манай уншигчдад зүймэл даавуун урлалын төвөө хэзээ анх байгуулав, зүймэл урлалын талаар товч танилцуулвал ?
-Зүймэл оёдлын түүхийг үзвэл Дэлхийн хоёрдугаар дайны дараа Европын ихэнх оронд эдийн засгийн бэрхшээлийг даван туулахын тулд эзэгтэй нар урагдаж элэгдсэн хувцсыг нөхөж, сэргээн засварлах болсноор эхэлсэн.

Хэрэглээний урлалаас ахуйн урлаг болон хөгжихөд Англи ихээхэн хувь нэмэр оруулсан юм билээ. Монголд  энэ урлалыг хөгжүүлэхээр 2004 онд төвөө байгуулсан юм. Манайх хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, ажил олоход хүндрэлтэй эмэгтэйчүүдэд оёдлын дадал олгох сургалт явуулдаг. 

Хөдөлмөр хангамжийн байгууллага, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран гар доорх материал ашиглан юмхнаар юм хийлгэж, тэдгээр өрхүүдийн амьжиргаанд нэмэр болох зорилготой.

Бид гаднаас худалдаж авдаг хөшиг, орны бүтээлэг, хувцас хэрэглэл, цүнх, хүүхдийн тоглоом зэргийг урлаж, өнөөдрийг хүртэл 2000 гаруй хүнийг сургасан. Эмэгтэйчүүдэд бэлэн талх өгч, нэг удаагийн хэрэгцээг нь хангах бус талх барих аргыг нь зааж өгч буй хэрэг.

-Энэ үзэсгэлэнг дэлгэсэн зорилго юу вэ?
-Зүймэл даавуун урлал монголын зээгт наамалтай төстэй. Гэхдээ төрөл бүрийн даавууг зүйж оёдгоороо онцлогтой. Энэ үзэсгэлэнг Туркийн ЭСЯ дэмжин ажилласанд талархал илэрхийлмээр байна.

Уг үзэсгэлэнгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд оёдлын дадал олгох сургалт зохион байгуулах, тэдэнд гэртээ ажиллахад туслах зорилготой.

Хувцас эсгэсэн торго даавууны өөдсийг шатаачихдаг. Бид түүгээр урлагийн бүтээл, ахуй амьдралдаа хэрэглэх зүйлс бүтээдэг. Илүү олон эмэгтэйг сургалтад хамруулахын тулд борлуулалтаа сайжруулах хэрэгтэй. Тиймээс загварын шинэ сэдэл, коллекцуудыг гаргах үүднээс барууны загварын ертөнцөд танигдсан Боливийн загвар зохион бүтээгч, Даниела Вискараг оролцуулсан.

-Энэ хүнтэй та яаж холбогдов. Яагаад урих болов?
-Бид таван жилийн өмнө Нью-Йоркт ТББ-ын менежментийн чиглэлээр сургалтад оролцохдоо танилцсан. Бид ижил зорилготой учир хамтарч ажиллахаар болсон юм. Энэ хүний хэрэгжүүлсэн төсөл амжилттай болдог учраас монголын зүймэл даавуун урлал болон гар нэхмэлийг сонирхдог хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургахыг хүсч урьсан юм.

-Танай төв санхүүжилтээ яаж олдог вэ?
-Улсаас тодорхой хэмжээний санхүүжилт авдаг байсан ч зогсоосон. Туркийн ЭС-ын гэргийтэй энэ асуудлаар холбогдоход бидний саналыг найрсгаар хүлээн авч, байраар хангаж, санхүүжилт олоход туслан, хөрөнгө босголцохоор хамтран ажиллаж байна. Үзэсгэлэнг зорьж олон хүн ирлээ.

Ялангуяа гадаад иргэд олноор ирж худалдан авалт хийлээ. Монгол дахь элчин сайдуудын гэргий нар идэвхтэй оролцлоо.

-Урласан бүтээлээ зах зээлд борлуулахад ямар хүндрэл гардаг вэ?
-Манай бүтээлийг дууриах хандлага их учраас бид зохиогчийн эрхээ хамгаалуулсан. Номин холдинг, Улсын их дэлгүүрээр дамжуулан бүтээлээ борлуулдаг. Борлуулалтаа улам өсгөн, олон эмэгтэйн амьдралыг дээшлүүлэх үүднээс хүмүүст илүү сайн таниулах хэрэгтэй. Тиймээс энэ үзэсгэлэнг дэлгэсэн.

-Өөр ямар төсөл хэрэгжүүлдэг вэ?
-Бид “Before&After” төсөл хэрэгжүүлж байна. Энэ нь бид монгол гэрийг зуун хувь өөрсдийн бүтээлээр тохижуулах төсөл. Энэ нь гурван ач холбогдолтой.

  • Нэгдүгээрт, гаднаас авдаг зүйлсийг өөрсдөө урлахад эдийн засгийн хэмнэлттэй.
  • Хоёрдугаарт, манай бүтээгдэхүүн эдэлгээний хувьд удаан.
  • Гуравдугаарт, байгаль орчинд ээлтэй, хог хаягдал багатай.

Үүнийг хэрэгжүүлж буй зорилго маань хүмүүст гаднаас худалдаж авах бус гар доорх материалыг ашиглан юм хийж сурах сэдэл олгох юм.

-Танай төвд хичнээн хүн ажиллаж байна вэ?  
-35 хүн ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй ч хөдөлмөрийн чадамжтай эмэгтэйчүүдэд боломжоороо нэмэр болж байна. Монголчуудад багийн ажиллагаа их дутмаг. Хувь хувиараа ажиллаад л байдаг. Гэтэл бүтээлийн борлуулалт, гадаад харилцаа, загвар үзэмжээрээ хэрхэн ялгарахыг нэг хүн ганцаараа хийх боломжгүй. Багийн ажиллагаа хэрэгтэй байна.

-Та бүхэнд амжилт хүсье. 

Бэлтгэсэн Ц.Мөнхжин

Бэлтгэсэн Ц.Мөнхжин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан