Ардчиллын III чуулган үргэлжилж байна. Энэхүү чуулганыг Конрад-Аденауэр-Сан болон Удирдлагын академиас хамтран зохион байгуулж байгаа юм.
Чуулганаас хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Л.Болдын “Би өөрийн мэдлийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээсээ татгалзаж буйгаа мэдэгдэж байна” гэсэн мэдээллийг хүргэсэн.
Харин энэ удаад “Монголчуудын хэвлэл мэдээлэлд хандах хандлага” судалгааны үр дүнг Сант марал сангийн захирал Л.Сумати танилцууллаа.
Энэхүү судалгаанд нийт санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хотын дүүргүүд болон найман аймгийн 1200 хүн хамрагджээ.
Судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх нь буюу 67,4 хувь дотоодын мэдээллийг илүү үздэг гэж хариулжээ. Харин улстөрийн мэдээллийг 30, эдийн засгийн мэдээллийг 24 хувь нь үзэж, сонирхдог гэжээ.
Улстөрийг эрчүүдийн 37 хувь, эмэгтэйчүүдийн 24,7 хувь нь илүү сонирхдог байна. Эрүүл мэнд болон боловсролын контентыг эрчүүдийн 10,9 хувь, эмэгтэйчүүд 35,9 хувь нь сонирхдог байна. Хөгжөөнт үзвэрт эмэгтэйчүүдийн 19,3 хувь, эрчүүдийн 13,2 хувь нь илүүд үздэг.
Л.Сумати “Боловсролын контентыг эмэгтэйчүүд илүү сонирхдог нь нийгмийн байдлаас шалтгаалдаг болов уу. Социалист системийн соёл тэр чигтээ үргэлжилж байгаагийн нэг жишээ байх” гэлээ.
АЛЬ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ ХАМГИЙН НАЙДВАРТАЙ вэ?
Та аль аль тв сувгийг хамгийн найдвартай гэж үзэж байна вэ гэсэн асуултанд сонин, тв, радио, вэбсайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг багтаан асуужээ.
Аль телевиз ХАМГИЙН НАЙДВАРТАЙ вэ?
Телевиз | Хувь |
МҮОНТВ | 73,9 |
ТВ9 | 26,8 |
Боловсрол | 15,4 |
Монгол | 14 |
Ийгл | 9,5 |
25-р суваг | 7,1 |
Малчин | 3,5 |
Энэ асуултад хариулсан байдал нь хот хөдөөгөөр ялгаа нь тийм ч их биш бөгөөд дээгүүр байр эзэлсэн өнөөх тв-үүд орж байна.
Энэ үр дүнгийн талаар Л.Сумати:
-Манай хийсэн хэмжилтийн зөвхөн эхлэл. Цаашид нэлээд олон сувгаар үргэлжлүүлж чадна. Яагаад гэвэл энэ нээлттэй асуулт байсан. Цаашдаа нэг хувь болон түүнээс доошоо нэлээд байр эзэлсэн олон сувгийн нэр байгаа. Бид хамгийн сүүлд бизнесийн орчинд судалгаа хийсэн. Судалгааны дүнгээс харахад бизнесийн ертөнц байдал нэлээд муу байна. Улстөрчид бизнес их эрхэлдэг. Мөн өнөөдөр яригдаж байгаагаар улстөрчид хэвлэл мэдээллийн байгууллагыг олон тоогоор эзэмшдэг. Тэгвэл цаашдаа ашиг муутай мэдээллийн хэрэгслүүдээ тэд санхүүжүүлж чадахгүй болж байгаагийн дохио. Бага үзэгчтэй байгаа сувгууд цаашдаа ажиллах боломжгүй болно. Л.Болд гишүүний ардаас олон хүн түүний уриалгад нь нэгдэх байх гэж бодож байна. Тун удахгүй мэдээллийн зах зээл нэлээд том хөдөлгөөнд орох магадлалтай гэж ярьлаа.
Аль СОНИН ХАМГИЙН НАЙДВАРТАЙ вэ?
Та аль сонинг хамгийн найдвартай гэж үзэж байна вэ гэсэн асуултад дараах байдлаар хариулжээ.
Сонин | Хувь |
Сонин уншдаггүй | 53 |
Өдрийн сонин | 14,3 |
Зууны мэдээ | 8,5 |
Өнөөдөр | 7,3 |
Монголын мэдээ | 5,7 |
Ардын эрх | 3,7 |
Энэ үр дүн нь сонины зарагдсан хувьтай шууд холбоотой гэдгийг Л.Сумати хэлж байлаа.
Аль РАДИО ХАМГИЙН НАЙДВАРТАЙ вэ?
Та аль радиог хамгийн найдвартай гэж үзэж байна вэ гэсэн асуултад МҮОНР, Монголын радио, Гэр бүлийн радио, Лавайн эгшиг радио тус тус оржээ. Радиогийн хувь заяа нэлээд хүнд тийшээ явж байна гэдгийг дурьдсан юм.
Аль ВЭБСАЙТ ХАМГИЙН НАЙДВАРТАЙ вэ?
Вэбсайт | Хувь |
GoGo.mn | 20.7 |
olloo.mn | 13.1 |
news.mn | 14.9 |
medee.mn | 10.4 |
eagle.mn | 8.5 |
shuud.mn | 7.5 |
24tsag.mn | 6 |
ikon.mn | 6.2 |
Ихэнхдээ аль цахим мэдээллийн хэрэгсэл ашигладаг вэ? | |
Вэбсайт | Хувь |
GoGo.mn | 21.6 |
olloo.mn | 14 |
medee.mn | 13.3 |
news.mn | 14.2 |
eagle.mn | 8.9 |
shuud.mn | 7.1 |
24tsag.mn | 6.7 |
ikon.mn | 7.1 |
Өнөөдрийн танилцуулсан илтгэл нь судалгааных нь ердөө 10 хувийг л эзлэх төдий мэдээлэл гэдгийг Л.Сумати хэлж байлаа. Сант марал сангаас сонгуулийн дараа энэхүү судалгаагаа бүрэн эхээр нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр нээлттэй мэдээлнэ гэдгээ илэрхийллээ.
Төгсгөлд нь, “Та Монгол Улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн ур чадварыг ерөнхийд нь үнэлнэ үү” гэсэн асуултад судалгаанд оролцогсдын 42,8 хувь нь сайн ч биш муу ч биш, 27 хувь нь сайн нь илүү, 19 хувь нь сайн гэж хариулсан нь салбарынханд сайн мэдээ болох биз ээ.