Гадаад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд зургаадугаар сарын 10,11-ний өдөр тухайн улсынхаа орон нутгийн цагаар 07.00- 22.00 цагт саналаа өгнө. Гадаадад Монгол Улсын 112 мянга гаруй иргэн байдаг бөгөөд 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ.
Гадаад улсад байгаа иргэдийн санал авах жлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажиллаж байна.
ХБНГУ-д 5000 гаруй монголчууд амьдардгаас 240, Швед дэх 8000 гаруй монголчуудаас 300, БНСУ-д амьдардаг 30 мянга гаруй монголчуудаас 1570 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ.
Санал хураалт өнөөдөр тухайн улсын орон нутгийн цагаар 22.00 цагт өндөрлөж, нэгдсэн дүн гарах юм. “Сонгуулийн явцын мэдээг салбар комиссоос 1-2 цаг тутамд авч байна” гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Гэрэл зургийг mpa.mn