Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн асан Алан Окслийн тэргүүлдэг "Дэлхийн өсөлт" олон улсын төрийн бус байгууллагаас "Хөгжил, дэвшлийн зам" төслийг Монголд хэрэгжүүлэх санаачилгыг танилцуулж байна.
Энэ үүднээс манай улсад "Дэлхийн өсөлт" ТББ байгуулагдлаа. Үүний бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Монгол Улсын гавьяат хуульч Б. Чимид, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, нийтлэлч, сэтгүүлч, улс төрч, "Непко" хэвлэлийн газрын захирал Б.Батбаяр /Баабар/, Нээлттэй нийгэм хүрээлэнгийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, "Үндэсний соёмбо" хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав,"МSC" группын ерөнхийлөгч Ж.Оджаргал, "Моннис интернэшнл" группын ерөнхийлөгч Б.Чулуунбаатар нарын олон танил, нэр хүнд бүхий хүмүүс орж байна.
Тэд "Хөгжил, дэвшлийн зам" төслийг Монголд гардан хэрэгжүүлэгчид болж байна. Энэ хүрээнд уул уурхай болон байгаль орчинд онцгой анхаарал хандуулах замаар Монгол Улсыг дэлхийд дээгүүр байр суурь эзэлсэн, олон түмний амьжиргааны түвшин нь дээшилсэн улс орны нэг болгох бодлогыг дэмжих юм. Үүнд чиглэсэн мэдээллийн кампанит ажлыг гүйцэтгэх хувь хүн болон байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгийг зохион байгуулаад байна. Ажлын хэсэг эхний ээлжинд Монголд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад чиглэсэн үр ашигтай хэлэлцүүлгүүдийг өрнүүлнэ. Мөн манай улс дахь хууль эрх зүйн тогтвортой орчин, эдийн засгийн эрх чөлөө, сайн засаглал, өмчийн эрх, байгаль орчин, эдийн засгийн харилцан хамаарлыг зөв зохистой хангах явдлыг дэмжих юм.
Төслийг хэрэгжүүлэгчдийн үгнээс сонсоё.
Дэлхийн
худалдааны байгууллагын тэргүүн асан, ноён Алан Оксли:
-Монгол Улс өнөөдөр хөгжлийн салаа зам дээр зогсож байна.
Ойрын ирээдүйд эдийн засгийн хөгжлийн ямар бодлого хэрэгжүүлэхээс танай орны
урт хугацааны хөгжил хамаарах болно.
Хятад болон Орос гэсэн эдийн засгийн өндөр өсөлт бүхий хоёр хөрштэй Монгол Улсын хувьд дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ улам өссөөр байгаа явдал нь танай оронд эрчимтэй хөгжих боломж олгож байна. Танай улсын хууль тогтоох байгууллагын ойрын үед энэ чиглэлээр баримтлах бодлого ихээхэн ач холбогдолтой байх болно. Монголд хэрэгжих "Хөгжил, дэвшлийн зам" төслийн ажлын хэсэгт Монголын нэр хүнд бүхий, мэдлэг туршлагатай хүмүүс орсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье.
Монгол
Улсын Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн:
-"Дэлхийн өсөлт" байгууллага нь ядуурлыг
арилгаж, хөгжил, дэвшилд хүрэх дэлхийн бодлогыг дэмждэг.
Энэ хүрээнд Монгол дахь ажлын хэсэг манай улсын эдийн засгийн өсөлтийг хангах зорилготой Засгийн газрын бодлогыг аль болох оновчтой болгох чиглэлээр ажиллах юм гэж ойлгож байна.
Эдийн засгийн хөгжил, ажлын байр бий болгох асуудлыг ярихдаа ач холбогдол нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа уул уурхайн салбарыг тойрон гарах аргагүй юм. "Дэлхийн өсөлт" байгууллагын төсөл нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, Засгийн газрын бодлогыг шинэ бөгөөд зохистой гольдролд оруулах арвин туршлага бүхий дэлхийн шилдэг мэргэжилтнүүд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагчидтай хамтран ажиллах боломжийг монголчууд бидэнд олгож байна.
Нийтлэлч
Б.Батбаяр /Баабар/:
-Дэлхий нийт өөрөө улам даяаршлагдаж байгаа энэ үед тэгш
хөгжлийг эрхэмлэн шаардаад байна. Энд хэт түрүүлж юмуу хоцорч болохгүй
бололтой. Тайланд улс нэг хэсэг бусдаасаа аймаар цойлж хөгжсөн.
Эдийн засгийн өсөлт нь 18-20 хувьд хүрч байсан гэдэг. Гэвч бусдадаа чирэгдээд унасан.
Дэлхийн нийт бие биеэ нөхсөн учир жанцантай болох гээд байх шиг. Үүнд монголчууд бид сондгой ухаан гаргах гэж ганцаараа үлдээд нэмэргүй биз ээ. Жишээ нь, манайхан Гэнэтийн ашгийн татвар гэж гэнэтийн нэг гаргаж ирээд хэрэгжүүлсэн, гучаад тонн алт алга болж дутчихаад сууж байх жишээтэй. Ийм өрөөсгөл байдлаар өнөөдрийн даяаршсан нийгэмд явж болохгүй байх аа.
"Үндэсний
соёмбо" хөдөлгөений тэргүүн Б.Лхагважав:
-Энэ төслийн нэг зорилго, ач холбогдол нь бид гадныхантай
хамтарч ажиллахад байгаа гэж бодож байна. Дэлхийн нэртэй хүмүүстэй өөрийн орны
болон олон улсын нийтлэг хандлагын талаар санал бодлоо солилцож ажиллана гэдэг
бидэнд юу юунаас чухал.
"Дэлхийн өсөлт" байгууллагын тухай товчхон өгүүлэхэд, энэ нь хөгжиж байгаа орнуудын эрүүл мэндийн халамж, эдийн засгийн нөөц бололцоог нэмэгдүүлэхэд боловсрол, мэдээлэл болон бусад чухал эх сурвалжийг хангах зорилгоор соён гэгээрүүлэх болон хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээдэг, ашгийн бус, төрийн бус байгууллага юм байна. "Дэлхийн өсөлт" ТББ нь хөгжиж байгаа орнуудын олон түмний амьжиргааны түвшинг сайжруулах, ядуурлыг арилгах энэ зорилгоор чөлөөт худалдаа болон даяаршлын үр шимийг түгээх шинэ эриний нөөц бололцоог таниулан мэдээлэх үйл ажиллагаа явуулдаг.
Б.Болд