БНСУ-ын шинэ засгийн газар пуужинг замаас нь устгах Америкийн THAAD системийг байршуулахаа хойшлуулсан байна.
Энэ нь БНХАУ-БНСУ-ын харилцаа хүйтэн хөндий болсны шалтгаан болоод байгаагийн зэрэгцээ Хойд Солонгосын уур бухимдлыг төрүүлээд байгаа ажээ.
БНСУ-ын албаны хүний СиЭнЭн агентлагт мэдээлснээр хэдийнэ байршуулаад байгаа хоёр THAAD системийг эргүүлэн татахгүй ч нэмж тавих ёстой байсан дөрвөн системийг “хүрээлэн буй орчиндоо хэрхэн нөлөөлөх талаарх бүрэн шалгалт явагдаж дуусах хүртэл” гэсэн шалтгаанаар түр хойшлуулаад байгаа аж.
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин THAAD системийг байршуулах талаар дахин бодож үзэх ёстой ба энэхүү асуудлыг парламентад тавих нь зүйтэй хэмээн мэдэгдэж байсан билээ.
THAAD системийг эх орондоо байршуулах шийдвэрийг өмнөх Ерөнхийлөгч Пак Гын Хэ Вашингтонтой зөвшилцсөний үр дүнд гаргасан юм.
Мүүн Жэ Инийг Ерөнхийлөгчөөр томилогдохоос нэг долоо хоногийн өмнө байршуулаад байсан хоёр THAAD систем нь хэсэгчлэн ажиллахад бэлэн болсон тухай мэдэгдсэн. Энэ нь Мүүн Жэ Ин болон түүний байгуулах шинэ засгийн газарт тус системийг буцаах шийдвэр гаргах боломжгүй болгох нэг оролдлого байсан талаар шинжээчид ярьж байсан юм.
THAAD системийг байршуулахыг БНХАУ-ын талаас хүчтэй эсэргүүцэж байсан нь Хятадын аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзсэнийх юм. Тус системийн эхний хэсгийг байршуулснаар Сөүл Бээжингийн харилцаа эрс хөндийрч, Хятадад ажиллаж амьдарч буй солонгосчуудад болон Хятадад үйл ажиллагаагаа явуулж буй Солонгосын компаниудад хэдийнэ сөргөөр нөлөөлж эхлээд байгаа билээ.
Пуужинг замаас нь устгах системийг энэ жилийн сүүл гэхэд бүрэн байршуулж дуусахаар төлөвлөсөн байсан юм. Шинэ засгийн газрын шийдвэрээр явуулсан шалгалт, судалгаагаар THAAD систем нь хүрээлэн буй орчинд муугаар нөлөөлөхгүй гэж гарсан тохиолдолд тус системийн угсралт хамгийн наад зах нь 2018 он хүртэл хойшлогдох төлөвтэй байгаа аж.