gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголбанкны 3 их наядын алдагдлыг хуулийн байгууллагууд шалгана

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2017-06-08
0
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  00 цаг 57 минут
2017.08.29

УИХ-ын чуулганаар Монгол банканд хийсэн шалгалтын дүнд үндэслэн боловсруулан тогтоолын төслийг хэлэлцэж байна. Шалгалтын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ахлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн зэрэг гишүүд багтсан.

Хуульд зааснаар Монгол банкны алдагдлыг улсын төсвөөс хаадаг аж. Гэвч одоо үүсээд буй 3 их наяд 19 тэрбум төгрөгийн алдагдлыг хаах боломжгүй. Алдагдал үүсгэсэн өмнөх удирдлагад хуулийн хариуцлага хүлээлгэхэд чиглэсэн тогтоолын төсөл боловсруулснаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.

Мөн тэрээр Монгол банк Шилэн дансны тухай хуулийг дагаж мөрддөггүй, тус банкны Нийгмийн хөгжлийн сангаас 4 тэрбум төгрөгийг ажилчдад орон сууц олгох, шагналд 0.5 тэрбум төгрөг, баяр ёслолд 0.5 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан. Нэг ажилтанд дахин орон сууцны дэмжлэг үзүүлэн, хуул зөрчсөн. Төрийг хохиролгүй болгох ёстой гэв.

шалгалтаар Монгол банк Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхдээ 13 ААН-ийг хууль бусаар сонгон шалгаруулсан. Мөн авсан зээлээ хууль бусаар зарцуулсан 360 тэрбум төгрөгийг 45 ААН-ээр эргүүлэн төлүүлэх ёстой.

Ипотекийн зээлийн хэрэгжилтэд нийцлийн аудит хийлгэх шаардлагатай гэж ажлын хэсэг үзэж байна.

Т.Аюурсайхан гишүүн тогтоолын төслийг танилцуулсны дараа асуулт, хариулт эхэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ-ын тогтоол хууль учраас бид тогтоол гарган, өмнөх ерөнхийлөгчийг яллах шаардлагагүй. Тэр хүн 3 их наяд төгрөг төлж чадахгүй.   

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Энэ тогтоолын төсөлд өмнөх удирдлагыг барь, хорь гэж бичээгүй. Харин хуулийн байгууллага шалгах ёстойг заасан. Хариуцлагаас бултдаг явдал газар авлаа. Сонгуульд ялагдахаараа гадаадад очоод хэвтчихдэг. Дөрвөн жилийн дараа ирээд дахин өндөр албан тушаалд томилогддог байдал үүссэн. Үүнийг зогсоох нь зөв. 3 их наяд төгрөг бага мөнгө биш. Нэг жилийн улсын төсвийн орлогын талтай тэнцэнэ.  

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Үнэ тогтворжуулах хөтөлбөр ямар үр дүн авчирсан бэ? Мах, гурил, орон сууцны үнэ өссөн шүү дээ. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд тогтоолын төслөөс Н.Золжаргалын нэрийг хасъя гэх мэт хачирхалтай санал хэлсэнд би маш их гайхлаа.  

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Үнэ тогтворжуулах хөтөлбөр үндсэн зорилгодоо хүрээгүй. Инфляцийг хөөрөгдсөн. Жилийн 3-хан хүүтэй зээл авсан ААН-үүд зээлийг хадгаламжид хийн, мөнгө хүүлсэн, өмнөх зээлээ төлсөн, татварын өрөө дарсныг тогтоосон. Үндэсний аудитын газар энэ хөтөлбөр үр дүнд хүрээгүйг нотолсон.  Гэрээний дагуу хяналт тавих үүрэгтэй яамд ажлаа хийгээгүй. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Монголбанкны нууцын журам хуулийг давсан. Төрийн нууцын тухай хууль гэж бий. Гэтэл энэ хуулиас давсан журам батлан, нууцлах шаардлагагүй мэдээллийг нууцалсан.

Ингэж их хэмжээний алдагдал, цалингийн нэмэгдэл, олгосон буцалтгүй тусламжаа нуусан. Энэ мэдээлэлтэй танилцана гэсэн  хэн нэгнийг залхаан цээрлүүлдэг байсан. Заавал тагнуулын газраас зөвшөөрөл авах босго тогтоосон.  Хэвлэл мэдээлэлд л гэхэд дөрвөн жилд 3.5 тэрбум төгрөг зарцуулсан.    

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Монгол банкийг 200 тэрбум төгрөгийн алдагдалтай хүлээж авсан удирдлагууд 3 их наяд төгрөгийн алдагдалтай болгосон. Үүнийг өмөөрч болохгүй. УИХ бол хариуцлага ярьдаг газар. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Ажлын хэсэг улс төрийн зохион байгуулалттайгаар Монгол банкны дотоод хэрэгт хутгалдсан. Бид энэ талаар мэдээлэл хийе гэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд МАН-тай хаалтын гэрээ хийсэн гээд ирэхгүй байна. МҮОНРТ-ийнхэн хаалганаасаа цухуйхаа ч больсон. 3 их наяд төгрөгийн алдагдал бол хуримтлагдсан алдагдал юм шүү.

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: PWC гэх олон улсын аудитын байгууллага  3 их наяд төгрөгийн алдагдал байгааг тогтоосон. Үнэт цаасны хүүнд 300 орчим тэрбум төгрөг, үүсмэл хэрэгсэл буюу своп, форвард хэлцлийн алдагдлын хувьд төгрөгийн ханшаас хамаарах учир өсөж буурдаг.

2016 онд гадаад валютын арилжаанаас 5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт буюу 0.89 хувийн хүүтэй олгосон зээлийн зөрүүнээс мөн алдагдал хүлээсэн.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Монгол банк зээл олгох ёсгүй. гэтэл 226 тэрбус төгрөгийг ханшаас 300 төгрөгөөс багаар тооцон, 1.5 тэрбум ам.доллар олгосон.  хүүгийн алдагдал 54 тэрбум, ханшийн зөрүү 300 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Интервенц хийхэд 7 тэрбум ам.доллар зарцуулсан. Хяналтын зөвлөл туйлын хангалтгүй ажилласан. алдагдлыг олон улсын байгууллага тогтоон, зөвлөмж өгсөөр байтал Хяналтын зөвлөл арга хэмжээ аваагүй. тэргүүн дэд ерөнхийлөгч,  дэд ерөнхийлөгчөө огт сонсоогүй. Ганцаараа шийдвэр гаргасаар ирсэн тул цаашид Монгол банк хамтын удирдлагын системд нэвтрэх ёстой.

Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг: Бид төв банкны засаглалыг сайжруулах хуулийн төсөл боловсруулж байна. Банкны тухай хууль, Валютын хадгаламжийн тухай хууль гэх мэт нийт 9 төсөл дээр ажиллаж байна. УИХ-ын намрын чуулганаар танилцуулна. Дэлхийн бусад орнуудын төв банкны стандартад ойртоно. Тодруулбал Монгол банк ТУЗ-тэй болж, хяналтын зөвлөлийн эрх, үүргийг өргөтгөнө.        

Дотоод аудитын газрыг тусад нь гаргана. Бид нэг ч ААН-тэй гэрээ байгуулан, арилжааны банкаар дамжуулан зээл олгосон.   

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: АН-ын мэдэгдлийг авахгүй байгаа гэв. “Өдрийн сонин”-д нийтэлсэн л байна. ААН-үүдийг төр дэмжин, бага хүүтэй зээл өгөх нь буруу биш. Тэр зээлийг аваад, ажлын байр бий болгох нь ч буруу биш. Харин тэр зээлийг өөр зорилгоор захиран зарцуулах нь буруу гэдгийг ялгаж салгаж ойлгоорой.     

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Өнгөрсөн хугацаанд Монгол банкийг улс төрийн зорилгоор ашиглаж байна. Монгол банк Засгийн газрын кассны машин боллоо гэж би олон удаа анхааруулсан. 2016 оны сонгуулийн өмнө сайн хөтөлбөрүүдийг эхлүүлсэн, 2013 оны сонгуулийн өмнө ипотекийн зээлийг эхлүүлсэн нь улс төрийн зорилготой шийдвэр мөн.     

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Барилгын 21 компани л гэхэд зээлээ зориулалтын бусаар зарцуулжээ. Иргэд жилийн 20 хувийн зээл авах гээд чадахгүй байхад жилийн 3 хувийн хүүтэй зээл авчихаад өөр зүйлд өгсөн гэхээр өгсөн, авсан хүмүүс ямар гээчийн ёс зүйтэй байна вэ?           

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Монголбанк 223 тэрбум төгрөгийг АСЕМ-ийн бэлтгэл ажилд зориулан АСЕМ виллад олгосон. Мөн ажилтныхаа эмчилгээний зардалд 130 сая төгрөг олгосон. Уг нь байгууллагын журамд 20-30 сая төгрөг гэж заасныг хэтрүүлсэн. Мөн Монгол банкны Эрдэнэсийн сангийн зоосон мөнгө, хуучны мөнгө дэвсгэртийг өмнөх дарга нар үзэмжээрээ зарцуулсдан. Бэлэг дурсгал нэрээр томилолтоор явах бүртээ авдаг. Зах зээлийн үнээс хэд дахин давсан үнээр Монгол банканд зоос шахдаг бизнес дэлгэрсэн. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Өмнөх Ерөнхийлөгчөөс гадна зөвлөхүүд нь гэх мэт баг нь ч хариуцлага хүлээх ёстой. Хаана байна тэр хүмүүс? АН томилсон юм бол яагаад авчрахгүй байгаа юм? Гадагшаа явсан бол ирж болохгүй юм уу? Бид 21 дүгээр зуунд амьдарч байна. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: АН хэн нэгнийг хамгаалах гээгүй. Тогтоолын төсөлд Монгол банканд өгч байгаа чиглэл нь хангалтгүй байна. Үнэхээр гэмт хэрэг хийсэн үү гэдгийг нь сайтар шалган тогтоох ёстой. Мөнгөний бодлогын талаар төрөөс хэрэгжүүлэх бодлогыг УИХ баталдаг.

Өөрсдөө алдаатай бодлого баталчихаад хэрэгжүүлсэн субьектыг буруутгаж болохгүй. Үүнийг ганцхан  ажлын хэсэг ч дүгнэхгүй. Ажлын хэсгийн гишүүд мэргэжлийн хүмүүс биш. 3 их нядын алдагдал гэж сүржигнэх хэрэггүй. Төр иргэдийн нуруун дээр очих байсан алдлагдлыг өмнөөс нь үүрсэн. Зээлээ хадгаламж руу шилжүүлсэн бол хэдэн төгрөгийг ингэж зарцуулсан бэ. 2012 оны төлбөрийн тэнцлийн алдагдлыг юугаар нөхсөн юм бэ?

Монгол банкны дэд захирал Б.Лхагвасүрэн: Бодлогын хүү 14 хувь. Нэг хувийн хүүтэй олгосон зээлийн улмаас 13 хувийн зөрүүний улмаас 451 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Төлбөрийн тэнцлийн алдагдлыг гадаад валютын нөөц болон гадаад зээлээр нөхсөн.   

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Ажлын хэсэгт Сангийн яам, Аудитын газар, Монгол банкны мэргэжлийн хүмүүс ажилласан тул мэргэжлийн биш гэж дүгнэх учиргүй.

УИХ-ын гишүүн Л.Болд: Цаашид УИХ тогтоол гаргахгүй л бол хуулийн байгууллага хууль бус үйлдлийг шалгадаггүй болох уу? Ийм жишиг тогтох вий. Хуулийн байгууллагууд өөрсдийн санаачлагаар шалгах эрхтэй гэлээ. Тэр дагуу л шалга л даа. Монгол банкны зээлийг танай нам л авсан шүү дээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: УИХ Монгол банкны Ерөнхийлөгчийг томилсон. Үйл ажиллагааг нь хянах үүрэгтэй. Томилох болохоор нэр заадаг, хариуцлага тооцох болохоор нэр заадаггүй байх нь буруу. Бидний гаргах гэж буй тогтоолын төсөл одоогийн болон дараа дараагийн Ерөнхийлөгч нарт анхааруулга болох учиртай. Монгол банкны халдашгүй байдал нэрээр халхавч хийж болохгүй.           

УИХ-ын гишүүн О.Басанхүү: Монголбанкны өмнөх Ерөнхийлөгчид эрүүгийн хариуцлага тооцох ёстой. Гэхдээ одоогийн удирдлагууд өөрсдөө алдагдлаа нөхөн төлүүлэхийн төлөө араас нь яв. Би эдийн засагч биш ч гэлээ зарим гишүүд эдийн засгийг маш сайн мэддэг мэтээр ярих нь зохимжгүй.  

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Гадаадаас зээл авъя гэхэд та нар зөвшөөрөөгүй юм шүү. Иймд дотооддоо асуудлаа шийдэх гэж ажилласан нь энэ. Одоо та нар гадаад зээлээр торгоож байгаа биз дээ.  Бодит бус алдагдал буурч болзошгүй гэдгийг сая Б.Лхагвасүрэн захирал хэллээ. Өмнөх ажлаа эргэж харан, дүгнэлт  гаргах нь зөв. Гэхдээ шүүхийн өмнүүр УИХ орох ёсгүй. Нэр заан тогтоол гаргавал 1937 он давтагдана. Би тогтоолыг дэмжиж байна. Гэхдээ хуульд нийцүүлье. Сонгуульд ялах гэсэн башир аргаа боль.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Монгол банкны асуудал бол төрийн мөнгөний бодлогын асуудал. Төрийн бодлогыг төв банк хэрэгжүүлсэн. Н.Золжаргалыг дарах гээд Монгол банкаа нураав аа. Бензин, талхны үнэ өссөн бол юу болох байв? Замуудыг холбоогүй бол, 120 мянган хүнээ ажилгүй болгосон бол яах байв. Өнөөдөр энд энэ талаар ярих боломжгүй болох байсан юм. УИХ шүүхийн тогтоол гаргаж болохгүй.            

Ингээд санал хураалт явуулахад 50 гишүүн санал өгч, 76 хувийн саналаар тогтоолыг баталлаа. Ингэснээр Монголбанкны өмнөх удирдлагуудын хийсэн хууль бус үйлдлүүдийг хуулийн байгууллага шалгах боллоо.    

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан