gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.27
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.27
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.27
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хятадын төгсөгчдийн цалин багаслаа

2017-06-08
0
Twitter logo
0
Twitter logo
2017-06-08
Хятадын төгсөгчдийн цалин багаслаа

Дээд боловсрол эзэмшигчдийн эгнээ аварга цар хүрээтэй тэлж буйтай уялдан Хятад оронд их, дээд сургууль төгсөж, шинээр ажилд орогчдын цалин хоёр дахь жилдээ дараалан буурсан нь шинэхэн судалгаагаар тодров.

Энэ онд Хятадад найман сая төгсөгч тус улсын ажиллах хүчний эгнээнд нэгдэх гэж байгаа нь нийт шинэ ажиллах хүчний яг тал нь. Уг үзүүлэлт арван жилийн өмнөхөөс дөрвөн саяар их байгаа юм. Энэхүү 10 жилийн хугацаанд Хятадад олон зуун их, дээд сургууль шинээр нээгдэж, үр хүүхдээ дээд боловсролтой болгох эрмэлзэлтэй эцэг эхийн тоо ч өсчээ.

Гэтэл Хятадын эдийн засаг удааширснаас шалтгаалан энэ онд шинээр төгсөгчдийн сарын дундаж цалин 16 хувиар буурч, 4014 юань буюу 590 ам.доллар боллоо. Ажлын зарын zhaopin. com вэбсайтаас явуулсан судалгааг үзвэл тус улсад шинээр төгсөгчдийн цалин хоёр жил дараалан буурч байгаа юм.

“Энэ олон их, дээд сургууль төгсөгчдөөс болоод ялангуяа нэр хүнд багатай, олны танил бус сургууль төгссөн хүн шинээр ажилд орох нь ярвигтай боллоо” хэмээн судалгаанд тайлбарлажээ.

Жан Сяо-Ю Чэндү хотын зүүн өмнөдийн санхүү, эдийн засгийн их сургуулийг нягтлан бодогчийн мэргэжлээр төгсөнө. Тэрбээр төрийн өмчийн технологийн компанид сарын 4500 юанийн цалинтайгаар ажилд орох нь баталгаатай болох хүртлээ нийт 17 байгууллагад өргөдөл бөглөжээ.

“Цалин нь тааруу” хэмээн өгүүлсэн тэрбээр Хятадын төрийн өмчийн компаниудад түгээмэл байдаг байрны төлбөрийн хөнгөлөлт зэрэг зарим давуу талд нь татагдан уг ажилд орохоор шийдсэн аж. “Үнэндээ би нягтлангийн ажилд дургүй. Өөр юм чадахгүй болохоор арга алга” хэмээн тэрбээр тайлбарлав.

Их сургуулийн дипломтой, ажилгүй залуусын аварга жагсаал нийгмийн тогтворгүй байдал үүсгэж болзошгүйд Хятадын коммунист нам түгшиж эхэллээ. Их, дээд сургууль төгсөгчдөд ажил олж хийх, бизнесээ эхлүүлэхэд нь “Бүх талаар туслах”-ыг БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчян өнгөрсөн сард уриалсан нь жил бүр давтдаг мэгзэм болоод байна.

Энэ оны эхний улиралд 3.34 сая ажлын байр шинээр бэлдсэн талаар тус улсын Засгийн газар мэдэгдсэн. Харин энэ онд төгсөх 93 мянган оюутнаас авсан судалгаанд тулгуурлан гаргасан zhaopin сайтын статистикаас үзвэл төгсөгчид ажлын байранд сэтгэл зовохгүй байгаа юм. Төгсөгчид ажлын байр бус, ажлын байрны чанар нь чухал хэмээн үзжээ.

Үүний зэрэгцээ ажлын байраа урьдчилан баталгаатай бэлдэх явдал төвөгтэй болж буй талаар судалгаанд хамрагчид тайлбарласан байна. Судалгаанаас үзвэл, энэ онд төгсөгчдийн 70 хувь нь баталгаатай ажлын байрны дор хаяж нэг санал хэдийнэ хүлээн авчээ.

Тааруухан төгсөгчдийг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт “дадлага” хийлгэх зарчмаар биеийн хүчний хөдөлмөр эрхлүүлэх явдал сүүлийн жилүүдэд ихэссэн. Энэ нь ихэвчлэн гар утас угсрах, цахим худалдааны агуулахуудад бараа зөөх зэрэг цалин багатай, хүмүүсийн дунд “барлаг”-ийн гэгддэг ажил юм.

Их, дээд сургууль төгсөгчдийн хүсэн хүлээж байсан цалин, бодит цалин хоёрын зөрүү ихэссээр байгааг судалгаанд анхааруулжээ. Судалгаанд хамрагдсан төгсөгчдийн 75 гаруй хувь нь бодож байснаасаа бага цалинтай ажилд орох гэж байна. Ялангуяа эмэгтэй төгсөгчдийн хувьд байдал хүнд. Эмэгтэйчүүдэд эрчүүдийн дундажаас 750 юаниар бага цалин олгож байгааг судалгаанд тайлбарласан байна.

Том Хэнкок 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан