Сү.Батболдыг УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн дэд сайд, Үйлдвэр
худалдааны сайд байсан гэдгээр нь монголчууд андахгүй байх аа. Харин түүнийг
хувь хүнийх нь талаар тэр болгон мэдэхгүй шүү дээ. Тиймээс энэ удаа түүнтэй
улстөрөөс бусад сэдвээр ярилцлаа.
Тэрбээр энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд хоёр багыгаа дагуулаад динозавртай
танилцах аялалд гарах гэж байна. Отгон хүү долоохон настай Сэдээ нь үлэг гүрвэлээр
“өвчилсөн” тул ийнхүү аавыгаа дагуулан Байгалийн түүхийн музейд очих гэнэ.
-Ингэхэд та хэдэн хүүхэдтэй билээ?
-Таван хүүхэдтэй.
-Өнөр өтгөн айл байх нь. Бага чинь хэд хүрч
байна даа?
-Одоо долоон настай.
-Харин том нь хэдэн настай вэ?
-21 хүрч байх шив дээ.
-Тэгвэл та өвөө болж амжсан уу?
-Арай ч үгүй ээ. Ийм залуухан өвөө яаж байдаг юм бэ. (инээв )
-Хүүхдүүд чинь Монголд сурдаг уу?
-Тиймээ Монголдоо сурдаг.
-Таны аав ээж тань Сүхбаатар аймгийнх
байх аа?
-Аав маань Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул. Харин ээж маань Дундговийн
Дэлгэрцогтынх.
-Харин та өөрөө….?
-Би юу. Би хотод төрсөн. Намайг төрөхөд аав, ээж хоёр маань хоёулаа хотод
оюутан байсан юм. Гэхдээ би багадаа Дорнодод өссөн. Ээж аав маань
сургуулиа төгсөөд Дорнодод хуваарилагдаж тэнд нэлээд хэдэн жил ажилласан тул
эмээ өвөөгийнхөө гар дээр өссөн. Залуу эмч нар ажил ихтэй л байсан байлгүй.
-Хоёулаа эмч юм уу?
-Тиймээ. Ээж маань эмэгтэйчүүдийн эмч хүн. Янжин гэдэг. Монгол Улсны хүний
гавьяат эмч шүү дээ. Аав маань зүрхний мэс заслын эмч хүн. Гэхдээ Эрүүл мэндийн
яаманд насаараа ажилласан даа. Сүхбаатар гэдэг шүү дээ.
-Эмээ өвөөгийнхөө гар дээр өссөн хүн эрх
танхил, өр зөөлөн байдаг юм шиг ээ, тийм үү?
-Мэдээж эрхлэлгүй яахав. Эмээ өвөөтэйгөө өнгөрүүлсэн бага нас дурсамж дүүрэн өнгөрч
дээ. Тэр үед мод их тарьдаг байлаа л даа. Намайг хүүхдүүдтэй нийлж сахилгагүйтээд
байхаар өвөө маань “Мод их уславал онц сурдаг” гэж итгүүллээ. Тэгээд би өдөржин
мод усалж өнждөгсөн. Ер нь гэр хороололд амьдарч байсан бага нас маань гэр,
сургууль, худаг гурвын дунд л өнгөрч. Хааяа гудамжныхаа хүүхдүүдтэй нийлж хөл бөмбөг
тоглоод халтартаж орхино. Хөвгүүд л юм хойно тоглоомноосоо болоод нударга зөрүүлнэ.
Ээмээ, өвөөдөө амжуулж өгдөг хамгийн том ажил маань ус авах. Бас уран зохиолын
ном их уншдаг хүүхэд байлаа. “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь”, “Ахмад
Немод тохиолдсон адал явдал” гэх зэрэг номуудыг маш их уншдаг байж. Ер нь
бидний үеийнхэн номын сайн нөхөр байлаа шүү дээ.
-Та номын сайн нөхөр болж байв уу?
-Номын сайн нөхөр, Таван онцын эзэн гээд сайн хүү байсан шүү. (инээв)
-Аав тань Сүхбаатар, ээж тань Янжин. Бас
өвөө тань Дамдин байх аа?
-Тиймээ. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын бахархал Сүхбаатар жанжин шүү дээ.
Тийм болоод л ийм нэртэй болцгоосон байх л даа. Одоо үед хүн бүхэн хүүхдээ
Чингис гэж нэрлэх гээд байгаа шиг юм тэр үед бас байсан байх. Тэгээд л өвөө
маань том хүүгээ бэлэгшээж Сүхбаатар гэж нэрлэсэн байлгүй.
-Та айлын бага билүү?
-Айлын бага хүү. Дээрээ ах, эгч хоёртой. Эгч маань сэтгүүлч мэргэжилтэй шүү
дээ. Гэхдээ телевизийн сурвалжлагч л даа. Ах маань автозамын инженер. Хотын гүйцэтгэх
захиргаанд ажиллаж байсан. Одоо бол хувиараа бизнес эрхэлдэг.
-Та Сүхбаатар аймгийн харъяат атлаа анх
УИХ-д нэр дэвшихдээ яагаад хотын тойргийг сонгосон юм бэ? Хүмүүс голдуу л аав
ээжийнхээ нутгаар элэг татдаг шүү дээ?
-Аавын маань нутаг Сүхбаатар аймаг сайхан нутаг аа. Нутгийн олон ч сайхан хүлээж
авдаг юм. Гэхдээ л анхнаасаа Улаанбаатар хотод бизнесээ эрхэлж байсан, мөн гал
голомтоо энэ л нийслэлдээ бадрааж байсан болохоор хотдоо нэр дэвшчихсэн
хэрэг. Гэхдээ Сүхбаатар аймгаа хэзээ ч хоёрдугаарт тавьж байсангүй. Ээжийнхээ
нутгийг ч мөн адил.
-Ардчилсан хувьсгал Монгол даяар өрнөж
байсан 1990 онд та хаана явсан вэ?
-Би Англид сурч байлаа. Тухайн үед Гадаад явдлын яаманд ажиллаж байгаад Англид
мастерын зэрэг хамгаалах шалгалтыг англи хэлээр өгч тэнцлээ. Тэгээд бизнесийн
мастер хамгаалахаар 18 сарын хугацаатайгаар 1989 оны намар Английг зорьсон
юм. Хичээлээ тарчихаад оюутны байрандаа амарч байсан нэг орой санаанаас гаралгүй
өнөөг хүрчээ. Оюутны байр ганцхан телевизтэй. Бүгдээрээ суугаад үзнэ. Гэтэл
BBC –ийн мэдээ үзэж байтал ёстой сонин юм болсон. Дэлгэцэн дээр гэнэт Монгол
Улсын төрийн далбаа тодорч ирсэнээ аажмаар манай Төрийн ордон тэгээд Сүхбаатарын
хөшөө дэлгэц дүүрээд ирлээ. Гайхаад харж байтал үстэй дээл, малгай өмсч маск зүүсэн
хэдэн хүмүүс майхан барьчихсан хэвтэж байна. Ахиулаад сайн харвал таньдгаас
Нинж байдаг байгаа. Нинжийг би яагаад таньдаг гэхээр намайг Москвад оюутан
болоод очиж байхад манай оюутны зөвлөлийн дарга ах байлаа шүү дээ. Намайг очдог
жил төгссөн байх аа. Гэтэл тэд өлсгөлөн зарлаж улс төрийн товчоогоо огцор гэсэн
ч мэдээ уншлаа. Оюутнууд ч “Монголиа Монголиа” гээд л гайхаад Би бүр гайхаад
нүд орой дээрээ гарчихаад… 1989 онд нутгаасаа гарахдаа би ардчиллын талаар
ямар ч ойлголтгүй тэр талын мэдээлэл огт сонсоогүй л гарсан байгаа байхгүй
юу.
- Тэгэхээр бүр ч илүү гайхалтай санагдаж
байв уу?
-Тэгэлгүй яахав. Тэгээд маргааш нь амралтын өдөр байсан болохоор хэрэг болгож
Элчин сайдынхаа яам руу гараад алхлаа даа.
-Монгол дахь улс төрийн мэдээ
сонсохоор…?
-Тиймээ, улс төрийн мэдээ сонсохоор. Гэтэл тэр үед Элчин сайд маань”Юу ч болоогүй
ээ. Зүв зүгээр байгаа” гэсэн. Тэд үнэхээр мэдээгүй ойлгоогүй байсан юм уу, эсвэл
төвөөсөө хэлж ярьж болохгүй гэсэн заавартай байсан юм уу бүү мэд. Тэгээд л үндсэндээ
мэдээлэл хаагдаж байгаа юм чинь. Ингэж л ардчилсан хувьсгалыг Англид телевизээр
үзсэн хүн дээ.
-Монгол руу ярьчихгүй?
-Тийм санаа төрсөнгүй л дээ. Тэгээд ч оюутан хүн гэдэг чинь огт өөр ертөнцөд орчихдог
юм. Зөвхөн сурч мэдэхийн төлөө хамаг л цагаа ном дэвтэр шагайж, номын санд
сууж өнгөрөөнө шүү дээ. Тэгээд л өнгөрсөн.
Харин 1990 оны намар одоо энэ Баабар гуай тэнд сурахаар очдог юм байна. Тэгээд
Баабар маань бидэнд Монголд болсон үйл явдлын тухай ярьж өгсөн. Тэгэхэд би
баахан юм асуусан чинь Баабар харин “Чи чинь саран дээр байж байгаад буугаад
ирсэн юм биш биз” гэдэг байгаа. Тэгэхээр би ямар ч мэдээлэлгүй байсан байгаа
биз.
-Та улс төрд хэдийнээс хөл тавьсан юм
бэ?
-МАХН-д 2000 онд элссэн. Харин энэ намыг бол 1995 оноос дэмжиж эхэлсэн шүү. Үйл
явдал гэдэг их сонин шүү. Тэр үед Далай лам Монголд ирэх юм боллоо. ГандантэгчилэД.Чойжамц
гуай, тэр үеийн Соёлын сайд байсан Н.Энхбаяр дарга (одоогийн Ерөнхийлөгч) гайгүйхэн
бизнесмэнүүдийг цуглуулсан юм. Бүр Гандан дээр урьсан юм. Тэгээд Хамба лам
маань бидэнд үдийн цай барьлаа. “Далай лам айлчлах гэж байна. Төрийн айлчлал
биш болохоор төрөөс мөнгө гаргахгүй нь ээ. Та хэд маань хандив өгөөч ээ”
гэлээ. Тэгэхэд тэнд нөгөө “Соёлын долоо” гэдэг чинь цугласан юм.
-”Соёлын долоо” гэж нэг хэсэг яригддаг
байсан. Ямар учиртай компаниуд байсан юм бэ?
-”Соёлын долоо” гэж “Буян”-ийн Б.Жаргалсайхан, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван,
“ХLTA” -ийн Батболд, “Монро Импэкс” -ийн У.Уламбаяр, “Угалз” -ын Э.Золбаяр,
“Фортуна” группын Н.Батбаяр тэгээд би ( “Алтай трейдинг”-ийн С. Батболд. сурв)
Тэгээд далай багшийг айлчилж ирэхэд бид хэд хандив өргөлөө. Зочид буудал,
онгоцны тийзээс эхлээд л бүх юмыг нь тал талаас нь хандивлаж босгосон.
-Та тийм шүтлэгтэй хүн үү?
-Сүсигтэй хүн л дээ. Цагаан сараар мөрөө гаргачихна, гэр бүлдээ уншуулах
ёстой номоо уншуулчихна.
-Та хэдийг яагаад Соёлын долоо гэж
нэрлэсэн юм бэ?
-Тэгээд Далай багшийг буцсаны дараа Энхбаяр дарга биднийг хүлээж авч талархсанаа
илэрхийлсэн юм. тэгэхэд л нэг нь , Энхбаяр дарга ч билүү “Та хэд ер нь соёлын
арга хэмжээнүүдийг дэмжвэл яасан юм бэ. “ гэсэн санал гаргаж бид ч залуу байсан
болохоор “тэгье, тэгье” гээд Соёлын клуб байгуулаад дарга нь Н.Энхбаяр дарга
боллоо. Гэхдээ тэр “Соёлын долоо”-гийн анхны бөгөөд сүүлийн арга хэмжээ нь
Монголын анхны шоу байсан юм. Тэгэхэд стадионд концерт тавина гэсэн ойлголт
байгаагүй юм. Тиймээс бид бүх монголчуудаа баярлуулах томоохон хэмжээний шоу
концертыг стадионд тавихаар боллоо. Тэгээд ажлаа хувааж авлаа. “Буян” -гийн Жагаа
хөгжмийг хариуцаж авсан. Анхны томоохон хөгжмийн аппаратыг Соёлын газраар
дамжуулан оруулж ирж байсан юм. Тайз засах ажлыг надад хариуцууллаа. Тэгэхэд
би Чингис зочид буудлыг бариулж байсан юм. Тэгээд барилгачин югославуудаа
аваачаад тайз хийлгэлээ. Билет борлуулах ажлыг “Фортуна” Батбаяр, ардын дуу бүжгийн
чуулгын жүжигчдийн хувцсыг шинэчлэх гэж Бээжингээс торго дурдан авах ажлыг
Уламбаяр, тэнгэр рүү пуужин харвах ажлыг XLTA -ийн Батболдод хариуцууллаа.
Зэрэг зэвсгийн юмыг түүнд өгч байхгүй юу.(инээв) Энхтайван бас нэг юм хариуцаж
байсан юм. Бүгдээрээ л нэг нэг ажил хийсэн дээ. Гэхдээ энэ бидний хийсэн эхний
бөгөөд эцсийн ажил байсан юм. Тэндээс л Уламбаяр маань намайг энэ намд оруулах
тухай яриа сэдэж байсан юм.
-Уламбаяртай одоо харилцаатай байгаа
юу?
-Харилцаатай байлгүй яахав. Бид гэр бүлийн найзууд.
-Одоо бие нь ямар байгаа вэ? Тун тааруу
байгаа гэж сонссон?
-Одоо Бээжинд байгаа. Бие тааруухан байсан. Бид эргэж тойрч байгаа.
-Мөнх-Оргил сайд та хоёр хэдий үеийн
найзууд юм бэ?
-Москвад оюутан болоод л очиж байх үеийн найзууд шүү дээ. Бас гэр бүлээрээ ч
найзууд.
-Та хоёрыг энэ олон жил холбож найз нөхөд
байлгаж чадсан тэр юм юу вэ?
-Олон л юм биднийг холбодог л доо. Оюутан байхад бид хоёрыг өдөр бүхэн уулзуулж
муудалцуулж байдаг юм бол сагсан бөмбөг. Бид хоёулаа спортод дуртай бас
хайртай.
-Таны хамгийн сайн найз хэн бэ?
-Надад гуч дөчин жил найзалсан сайхан найзууд зөндөө бий. Би нөхдөөр баян хүн.
Тэднийхээ хэн нэгнийг тэр нь илүү гээд хэлж болохгүй шүү дээ. Олон найз бий.
Би тэднээрээ бахархдаг.
-Төрийн энэ их завгүй ажлын хажуугаар
гэр бүлдээ анхаарал тавих зав гарах юм уу?
-Гаргах л хэрэгтэй. Би ер нь их гэр амьтай хүн. Өдөржин алжааж ядарчихаад орой
гэртээ ороод ирэхэд мөрөн дээрээс нэг их том ачаа аваад хаячихаж байгаа юм шиг
л болно шүү дээ. Аавыгаа гэртээ байхад хоёр бага маань надтай их тоглоно. Хүүхдүүд
маань нуугдаад би хайгаад л бөөн юм болно шүү дээ. Нуугдаж тоглож байгаа нь
тэр. Бага маань хана налаад нүдээ аниад суучихсан “Ааваа, намайг олоорой”
гэнэ. Би ч хүүгээ хайгаад л, хайгаад л… (инээв) Олохгүй ээ, тэгээд бууж өгч
байж олно шүү дээ. Хүү маань намайг морь болгож унах дуртай. Бас намайг бар,
арслан болгоод өөрөө зулзага нь болж баахан эрхлэнэ. Манай дунд охин бас шүлэг
бичнэ. Зэ тэгээд хүүхдүүд маань төгөлдөр хуур тоглоно. Тэднийхээ тоглохыг
сонсох сайхан. Гэхдээ ааваараа нэлээд гуйлгаж үнэд орж байж тоглож өгнө дөө. Хүүхдийн
гэнэн цайлган, хөгжилтэй сайхан инээд хөөрөөр бялхаж байдагтаа манай гэрг бүл
аз жаргалтай. Миний амьдралын хөг эгшиг, аз жаргал, хамгийн нандин бүхэн маань
миний гэр бүл юм шүү дээ.
-Та гэргийгээ танилцуулаач?
-Миний эхнэрийг Отгонтуяа гэдэг. Алтай трейдинг компаниа авч яваа хүн шүү дээ.
Эр хүнийг өөдрөг, цог золбоотой, явахад гэргийн үүрэг асар их ээ. Отгоо маань миний
хамгийн итгэлтэй үнэнч найз, зөвлөгч, түшиг тулгуур минь. Гэртээ байхдаа би
хамгийн их аз жаргалтай байдаг. Гэр бүлээсээ би гэрэл гэгээ, ажиллах хүч,
энерги авч чаддаг. Би тэдэндээ хамгаас илүү хайртай. Энэ долоо хоногийн сүүл
амралтын өдрүүдээр би охин хүү хоёроо дагуулаад динозавртай танилцах аялалд
гарах гэж байгаа. Бага хүү маань үлэг гүрвэлээр “өвдчихөөд” байгаа болохоор
Байгалийн түүхийн музейд аваачиж үлэг гүрвэлийн араг яс үзүүлэх санаатай төлөвлөчихөөд
байна.
-Сайхан аялаарай. Бидний ярилцлага өндөрлөж
байна. Танд амжилт хүсье.
-Баярлалаа.
Л.Мөнхбаясгалан