gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хоёр дахь АСЕМ буюу 51 орны манлайлагчид манайд чуулна

Р.Адъяасүрэн
Нийгэм
2017-06-07
0
Twitter logo
 
“Жэй Си Ай 2017 АСПАК- буюу тус байгууллагын Ази-Номхон далайн чуулганаар дэлхийн 51 орны 3500 гаруй манлайлагч, бизнес эрхлэгч залуус маргаашаас дөрвөн хоногийн туршид манай улсад чуулах гэж байна.

Монгол залуус “АСЕМ”-тай дүйцэхүйц арга хэмжээг эх орондоо зохион байгуулж, дэлхийн анхаарлыг дахин татах болсноо өнөөдөр мэдээллээ.

Бүсийн хамгийн том чуулган учраас “JCI”-ийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, зөвлөх, сенетарууд цуглах бөгөөд 84 үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.

27 төрлийн сэдвээр залууст хүний хөгжлийн сургалт явуулах бөгөөд өөрийгөө хөгжүүлэх, бизнес төлөвлөгөө хийх, бизнес боломжийг хайх, мэдээлэл технологийн хувьд хэрхэн хамтрах зэрэг сэдвээр сертификат олгоно.

Мөн Улаанбаатар хотын ногоон хөгжил, Монгол Улсад бизнес эрхлэх боломж байна зэрэг есөн форумыг зохион байгуулж 2022 он хүртэлх хийх ажлынхаа төлөвлөгөөг ч гаргах аж.

П.БАТХИШИГ: БАГАДАА 15 САЯ АМ.ДОЛЛАР УЛААНБААТАРТ ҮЛДЭНЭ

Чуулганы ач холбогдлын талаар “JCI Монгол” байгууллагын 2017 оны ерөнхийлөгч П.Батхишиг хэлэхдээ,

-Олон улсын нэр хүндтэй чуулга манай улсад болсноор Монголын залуучуудын байр суурь олон улсад бэхжих чухал ач холбогдолтой. “АСПАК”-ийн нэг онцлог нь залуус, зочид очсон газартаа заавал буцаж ирдэг, бизнес эрхлэх, аялах гэх мэтчилэн. Тиймээс манай улсад бизнесийн болон аялал жуулчлалын том гарц болно. Залуус маань олон улсын манлайлагчидтай хамтарч хөгжих, ажиллах, сүлжээ бий болгох давуу талтай.

Манай “JCI Монгол” байгууллага 13 салбарын 800 гаруй гишүүдтэй болоод байна. Аливаа улсын хөгжилд төр засгаас илүү иргэдийн санал санаачилга чухал гэдгийг илүү ойлгох хэрэгтэй. Манай гишүүдээс хоёр нь сургалт хийхээр болсныг дуулгахад таатай байна.

Чуулганыг өөрийн улсдаа зохион байгуулснаар аж ахуйн нэгжүүдийн бизнесийг дэмжих боломжтой. 51 орны залуус хамгийн багадаа дөрөв хоног Улаанбаатар хотод байрлана гэхээр багадаа 15 сая ам.долларын хөрөнгө оруулалт Улаанбаатар хотод үлдэнэ гэв.

Чуулганы зохион байгуулалтын хоёр жилийн өмнөөс эхэлжээ. Ирсэн зочид Улаанбаатарт чуулаад зогсохгүй соёл, ёс заншлыг сонирхож, хөдөө орон нутгаар ч явахаар төлөвлөөд байгаа аж.

Д.ХЭТЗЭЛ: УЛААНБААТАР ЗУРАГ ДЭЭРХЭЭСЭЭ ИЛҮҮ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ЮМ

Зүүн гар талаас JCI 2017 оны дэд ерөнхийлөгч Марк Брайн Лим, JCI 2017 оны ерөнхийлөгч Даун Мэтзэл, "АСПАК" чуулганыг зохион байгуулах хорооны дарга Г.Баярмагнай нар

“18-40 насны 200 мянга гаруй гишүүнтэй манай байгууллагын энэ чуулган тухайн улс орны залуус өөрсдийн оролцоо, идэвх санаачлагаар сайн дурын үндсэн дээр зохион байгуулагддаг.

Тунис, Доминикан, Швейцарьт өмнөх хурлууд болсон бөгөөд Монгол Улсад болж буй хурал оролцогчдын тоо болон ач холбогдлоор өндөрт тооцогддог.

Хэдийгээр чуулган Ази-Номхон далайн бүсийн чуулган гэсэн тодорхойлолттой боловч бүсийн хэмжээний томоохон нь учраас Европ, Өмнөд, Хойд Америк, Африк тивийн төлөөлөгчид ч ирнэ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатарт анх удаа ирж байгаа ч зурган дээрхээсээ илүү сайхан хот байна. Бүх оролцогчид Улаанбаатарын үзэсгэлэнд байдалтай танилцаад буцна гэдэгт итгэж байна” гэж JCI 2017 оны Ерөнхийлөгч Даун Хэтзэл хэллээ.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан