Монгол Улс жилийн төсвийнхөө 40 гаруй хувийг боловсролын салбарт зарцуулдаг. Арга ч үгүй, ирээдүйгээ боловсролгүйгээр төсөөлөх нь хэн бүхний хүсэх зүйл биш. Гэхдээ боловсролын салбар нэг л биш ээ. Тав хүрэхгүй жилийн дотор олон улсын жишигт нийцүүлэхийн тулд боловсролын салбарт томоохон шинэчлэл / Боловсрол, шинжлэх ухааны яамныхан ингэж хэлэх дуртай, бүр гайхуулдаг/ хийж дэлхийг дэлдийлгээд барахгүй, Гиннесийн номонд ч бичигдэхээр амжилт үзүүлээд байна. Ерөнхий боловсролын сургууль арван жил байснаа 11, одоо энэ жилээс 12 жилийн тогтолцоонд шилжиж байна. "Зургаан настай хүүхэд л хамгийн сайн сурдаг юм байна. Бид ертөнцийн энэ жишгээс хоцорчихож" гээд л улстөржиж, нэг хэсэгтээ л шоудсан. Сайд, дарга нар ийнхүү дээгүүр сэтгэж буух газраа олохгүй бужигнаж байхад амьдрал дээр сургууль гэдэг айл болохгүй л байна шүү дээ. Миний хүүхэд Баянзүрх дүүргийн нэгэн сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг. Гэтэл саяхны нэг өдөр хүүхдийнхээ цүнхийг өргөтөл бараг даасангүй. Цүнхийг нь онгойлгоод үзлээ. Хүүхдийн цүнх номоор дүүрчээ. Эл өдөр даваа гариг. Таван цагийн хичээлтэй. Эхний цаг биеийн тамир, дараа нь монгол хэл, математик, монгол бичиг, байгалийн ухааны хичээл орох хуваарьтай. Гэтэл цүнх дүүрэн ном. Яаж үүнийг үүрч явж байгаа тухайгаа хүүгээсээ асуутал өдөр бүр л ийм номтой явдаг. Нэг хичээл дээр гурваас дөрвөн номноос багш хичээлээ заадаг.
Ном авч явахгүй бол багш загнана. Номгүй байх чинь их хэцүү шүү дээ гэсэн хариулт сонсоод номыг нь сонирхоод үзлээ. Б.Балдулмаа, Ж.Чогжмаа, Б.Алтанцэцэг, Н.Ганзаяа, Б.Авирмэд зохиогчтой математикийн ном байна. 2006 онд үйлдвэрлэсэн, 2850 төгрөгийн үнэтэй, 15 хэвлэлийн хуудас, номны хэмжээ 210X270, хуудасны тоо 136. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны албан ёсны зөвшөөрөлтэй сурах бичиг аж. Үүнээс гадна дөрвөн ном байх юм. Л.Батсайханы математик сонгон III анги. Нэмэн засварласан дөрөв дэх хэвлэл. 12 хэвлэлийн хуудастай. Гурав дахь нь Ч.Даваадорж гэсэн зохиогчтой математикийн хичээлийн сургалтын материал I-IV анги. Мөн гавьяат багш А.Баяжихын III-IV ангийн математикийн стандартын эзэмшилтийг хянах сэдэв, Б.Нямхорлоо, Г.Баттөр нарын математик I-IV анги, дадлага ажил гэсэн таван номноос нэг өдрийн 45 минут математикаар "амьсгалах" нь энэ хүүхэд.
Цааш нь монгол хэл, бичгийн номыг нь сонирхлоо. Гавьяат багш, доктор, профессор Ц.Өнөрбаян тэргүүтэй найман хүний хамтын бүтээл, Монгол хэл IV анги ном. 15 хэвлэлийн хуудас, 210X270 мм хэмжээтэй, яамны зөвшөөрөлтэй 2500 төгрөгийн үнэтэй сурах бичиг. Мөн А.Баяжихын 3-4 ангийн монгол хэлний стандартын эзэмшилтийг хянах сэдвүүд 2004 он, дээрх зохиогчийн шинэчилсэн хувилбар 2007 он гэсэн гурван номноос эх хэлээ судалж байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар хичээлээ зааж чадахгүй байна уу, эсвэл яамны баталсан албан ёсны сурах бичиг шаардлага хангахгүй байна уу. Жил бүр боловсролын яам сурах бичиг зохиогчийн тендер зарладаг. Үүнд ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн багш нар оролцдог. Гэхдээ ном бичсэн бүхэнд аз нь шовойж яамнаас зөвшөөрөл авдаг гэвэл үнэндээ худал. Танил тал, ар өврийн хаалга энд хэрэгтэй. Эсвэл хэн нэгэн гавьяат багш, эрдэмтэн, докторын нэрийг оруулаад авбал зохиогчийн эрхийн тендерт ялах магадлал өндөртэй. Тендэрт ялбал яам оюуны бүтээлийг үнэлэн багагүй хэмжээний хөлс төлнө. Хоёроос гурван жилдээ дахин хэвлэгдэнэ. Эндээс бас ашиг унана. Үүний төлөө номын зохиогчид доод тал нь 210X270 мм хэмжээтэй, 15-аас доошгүй хэвлэлийн хуудастай ном бүтээнэ. Номны хэвлэлийн хуудасны тоо их байх тусам зохиогчдод бөөн мөнгө. Жишээ нь, Ц.Өнөрбаян тэргүүтэй найман хүний хамтын бүтээл. Шуудхан хэлэхэд энэ номын зохиогчид Ц.Өнөрбаян гавьяатын алдар нэрийг л урдаа барьж ашигласан хэрэг. Ингэж л ном зохиогчид боловсролоор бизнес эрхэлнэ. Бас болоогүй ээ. Үүний дараа ерөнхий боловсролын сургуулийн багш нар номны бизнест өөрийн гэсэн байр суурь, дуу хоолойтой орж ирнэ. Яамнаас ч их сайхан дэмжиж өгнө. Дунд сургуулийн багш өнөөдөр заах аргач, тэргүүлэх, зөвлөх мэргэжлийн зэрэг авдаг. Тэргүүлэх, зөвлөх зэрэг авахад нэлээн хүнд шалгуур бий. Түүний нэг нь дээрх зэрэг авах багш ном, сурах бичиг хэвлүүлсэн байх шаардлагтай. Яамны сайдын тушаалаар баталгаажсан энэ журам багш нарын загатнасан газрын маажаад өгсөн. Чадсан чадаагүй хамаагүй бүгд л ном бичнэ. Янз бүрийн аргаар хуулна, зохионо, будаа иднэ. Ингэж номонцор бүтээхэд зарлага гарна. Нөгөө зохиосон номоо сургуулиудад танил талаараа шахна. Эндээс нэгөдрийн 45 минутын хичээлд сурагч гурваас доошгүй ном хэрэглэх үнэнд үл гүйцэлдэх шаардлага гарчээ. Багш нар ч яахав номондоо салхи оруулахын үлгэрээр нөгөө олноосоо хааяахан даалгавар өгнө. Бүр сүүлдээ сургуулийн захирал нь хэн нэгэн багштайгаа хамтран ном бичээд сурагчдад шахна. Энэ номноос л гэрийн даалгавар өгнө. Заавал ав. Дараагийн ном ингэж мэндэлдэг. Ингэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ерөнхий боловсролын сургуулийн багш нар нэр хүнд, мөнгөний төлөө бага ангийн сурагчийнхаа эрүүл мэндийг үл умартан ажиллаж байна.Хамгийн хачирхалтай нь анги удирдсан багш нар сурагчдынхаа эрүүл мэндийн тухай наад захын мэдлэггүй байх нь энүүхэнд. Үүнийг цэгцлэх цаг нь болжээ, Н.Болормаа сайдаа. Дөрөвдүгээр ангийн сурагч өдөр бүр 10 гаруй кг номон ачаа үүрч хичээлдээ ирж очих нь эрүүл мэндийн шаардлагад нийцэх үү гэдгийг ардын багшаас асуух л үлдлээ. Хүүхэд бүр математикч биш, эрүүл чийрэг хүн болох учиртай биш үү.
Таны, миний балчир хүүхэд өдөр бүр арав, хорин кг ачаа үүрч, нуруу нь тахийсан махигар болон өсч байгааг Боловсролын яам хариуцах ёстой. Хүүхдийн минь эрүүл мэндээр бүү тоглооч.
Н.Төр