Шинэ журам индусийн хатуу үзэлтнүүдийн санаанд нийцсэн авч үхрийн наймаачин мусульманчуудад хүндээр туслаа. Энэтхэгийн Засгийн газар хөгширч, үр шимгүй болсон үхрийг нядалгаанд оруулахыг хоригложээ. Энэ нь орон нутгийн үхрийн аж ахуйн сүргийн эргэлтийг тасалдуулж магадгүй юм.
Уг журмаар хөгшин үхрийг нядлахыг хориглосноос гадна бух худалдан авах болон худалдахад баримт бүрдүүлэх шаардлагатай боллоо. Энэтхэгийн сүү, махны үйлдвэрлэлийг судалдаг Сагари Рамдас энэхүү арга хэмжээ нь үнэн хэрэгтээ улс даяар үхэр, сарлагийг нядлах, үхрийн махыг идшинд хэрэглэхийг хориглосон явдал боллоо хэмээв. Уг журам үхрийг бурханчлан шүтдэг хиндү үндэсний үзэлтнүүд, Ерөнхий сайд Нарендра Модийг дэмжигчдийг баярлууллаа. Харин сүү өгөхөө больсны дараа ч үнэ хүрдэг үхрийн аж ахуй эрхлэгчдийн сэтгэлийг гонсойлгов. Голдуу исламын шашинт махны наймаачид хөдөө нутгаас үр шимгүй мал худалдан авч, өөр зах зээлд махны чиглэлээр борлуулдаг аж. Гэхдээ шинэ журам зөвхөн үнээнд бус, Энэтхэгийн сүү үйлдвэрлэлийн хагасыг хангадаг сарлагийн аж ахуйд мөн хамаарах юм.
Энэ нь голдуу сарлагийн махнаас бүрддэг Энэтхэгийн үхрийн махны таван тэрбум ам.долларын өртөгтэй экспортыг зогсоох нь ойлгомжтой. Ноён Рамдас “Хөдөөгийн эдийн засаг сүйрнэ. Нууц байдалд орохгүй л юм бол малын аж ахуй сүйрнэ. Мах, сүү, арьс боловсруулах үйлдвэрлэл ч бүрэн устана” гэжээ. Тус улс 190 сая үхэр, 108 сая сарлагтай агаад үхрийн аж ахуйг голдуу цөөн малтай жижиг фермерүүд эрхэлдэг. Сүүний үйлдвэрлэлээр амьжиргаагаа залгуулж, улмаар сүү зогссон ч мах, дайвар бүтээгдэхүүнийг нь үнэлэн худалддаг байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди үхэр хамгаалалтыг бодлогынхоо нэг тулгуур болгож, түүний хэлснээр “ягаан хувьсгалыг” таслан зогсоохоо амлаж байсан юм. Түүний Засгийн газар ийм байр сууринаас хандахын зэрэгцээ хэт үндсэрхэг үзэлтнүүд үхэр мал ачсан машинууд руу довтолж, жолооч, худалдаачдыг зодох явдал газар авсан байна. Үндэсний хэмжээнд мал, амьтанд харгис хандахын эсрэг хуульд нэмэлт болох шинэ журмын дагуу үхэр худалдан авах буюу зарахыг хүсэж буй хүн “газар тариаланч” гэдгээ нотолсон бичиг баримт бүрдүүлэхийн сацуу эзэмшлийн газартай байх ёстой гэнэ.
Тэд түүнчлэн үхрийг нядлах зорилгоор бус, газар тариаланд ашиглахаа албаныханд нотлох хэрэгтэй боллоо. Ноён Рамдас цааш нь “Энэ журмын гол агуулга нь нядалгаа бол харгислал гэсэн санаа. Нядалгааг тэр чигт нь хууль бус болгож буй хэрэг” хэмээв. Гэвч шинэ журам үхэр, сарлагийн аж ахуйд хүнд цохилт өгч, сүүний гарц муу халууны улиралд орлогын эх үүсвэрийг хааж байгаа юм. Иймээс аж ахуй эрхлэгчид үхрийн тоогоо цөөрүүлэх боломжтой. Мал тооллогын мэдээнээс үзэхэд Энэтхэгт 5.2 сая орчим эзэнгүй, хэрмэл үхрийн сүрэг бий болжээ.
Эзэд нь тэжээхээс зайлсхийн гудамжинд гаргасан үхрүүд голдуу хотын гудамжаар тэнүүчлэн хог хаягдлаар хооллодог. Шинэ журмын улмаас энэ тоо эрс өсөх эрсдэл бий боллоо. Үүний хажуугаар нийгмийн дунд давхаргын цар хүрээ өргөжиж, эрүүл хүнсний хэрэглээ нэмэгдэн, сүүний эрэлт өсөж байгаа үед ийм шийдвэр гарчээ. Рамдасын хэлснээр үхэр нядлахыг амьтны эсрэг харгислалтай адилтгасан нь цаашлаад бусад мал, тахиа шувуу нядлахыг хориглох үндэс суурь болж болзошгүй аж.
Ами Казмин