-Европын хоёр дахь том тэмцээнд Манчестер Юнайтед түрүүллээ-
Швед улсын Стокхольм хотын Фрэндс цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн шөнө Европа лигийн шигшээ тоглолт болж өнгөрлөө.
Английн Манчестер Юнайтед болон Недерландын Аяакс клубууд цомыг булаалдахаар гарч ирсэн юм.
Энэ улирлын гарааны 11 тамирчны дундаж нас 22 буюу Европын хамгийн залуу бүрэлдэхүүнтэй Аяакс 1995 онд Аваргуудын лигт залуу тамирчдаар бүрдүүлсэн багаараа түрүүлж байсан амжилтаа давтах зорилготой байсан. Харин Манчестер Юнайтед лигтээ зургадугаар байранд орсон учир Европа лигт түрүүлж, ирэх улиралд “Аваргуудын лиг”-т тоглох эрхээ өвөртлөхөөр талбайд гарсан.
Тоглолт хоёр багийн хооронд өрсөлдөөнтэй өрнөж байсан ч Юнайтедаас Пол Погба тоглолтын тооны харьцааг 18 дахь минутанд өөрчилсөн юм. Улмаар энэ давамгайллаа “Улаан чөтгөрүүд” 48 дэх минутад Хенрик Мхитряны гоолоор баталгаажуулж, энэ үр дүнгээр буюу 2-0 харьцаатай Манчестер Юнайтед хожин Европа лигийн аварга боллоо.
Ийнхүү Англиас ирэх улирлын Аваргуудын лигт таван баг оролцохоор болж байна. Өмнө нь 2005 онд Ливерпүүл Аваргуудын лигт түрүүлж, лигтээ тавд орсноор Англиас тавд баг орж байсан түүхтэй юм. Мөн Манчестер Юнайтедийн менежер Жозе Моуриньо Европын цомын шигшээд 4 удаа тоглож бүгдэд нь хожил байгууллаа.
Эх сурвалж: SPS