2017 оны нэгдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянгаас 240 мянган төгрөг болж нэмэгдсэн. Үүнтэй уялдуулан Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээнд дараах өөрчлөлт гарсан юм.
Ингэснээр 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж оюутнууд эрүүл мэндийн даатгалыг хувиасаа төлөх болсон. Мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хувиараа төлдөг иргэдэд мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг нарийвчлан хүснэгтээс харах боломжтой.
Даатгуулагчийн төрөл |
Хариуцан төлөх хэлбэр |
2017 оноос эхлэн шимтгэл төлөх хувь хэмжээ |
Өмнө төлдөг байсан шимтгэл |
-Аж ахуйн нэгж байгууллагын ажилтан |
Аж ахуйн нэгж байгууллага |
ХХТАО-ын 4-өөс доошгүй хувиар |
Хэвээр үйлчилж байна. |
-Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, тодорхой хөдөлмөр эрхлээгүй болон бусад иргэн |
Өөрөө хариуцан төлнө. |
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2-оос доошгүй хувь |
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан ЗГ тогтооно.
|
-Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн |
Төрөөс хариуцан төлнө. |
|
Төр хариуцаж байсан. |
-Оюутан, суралцагчид /их, дээд сургууль, коллеж, МСҮТ/ |
Өөрөө хариуцан төлнө. |
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1-ээс доошгүй хувь |
Төр хариуцаж байсан. |
Эрүүл мэндийн даатгал нь Монгол Улсын иргэн бүрийн заавал төлөх даатгал юм. Тиймээс эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт харьцангуй өндөр буюу 97 хувьтай байгаа юм. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүрэг хүлээхгүй ч даатгалын шимтгэл төлөхгүй бол ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэхгүйг анхаарах ёстой юм.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлснөөр ямар хөнгөлөлт эдлэхийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан дараах мэдээллээс танилцана уу.
Энэ оноос эхлэн оюутнууд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хувиасаа төлөх болсонтой холбогдуулан тус газраас тавдугаар сарын 1-нээс эхлэн нэг сарын хугацаанд “Даатгалтай ирээдүй” аяныг өрнүүлж байна.
Аяны хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүдийн мэргэжилтнүүд сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлын талаар оюутан залууст сургалт, сурталчилгаа явуулж эхэлжээ.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн ч үр ашиг нь гардаггүй гэж гомдоллох хүн олон байсан бол одоо энэ байдал сайжирсан. Эрүүл мэндийн даатгал төлдөг хүн бүр хамгийн түгээмэл хэрэглэдэг эмийг 40-80 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжийг бүрдүүлсэн.
Энэ нь тогтмол эм хэрэглэдэг өндөр настнууд болон бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд бодит дэмжлэг болж байна.