Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 12–нд БНХАУ-д хийх айлчлалаа эхлэв. Энэ нь Ерөнхий сайдын хоёр дахь гадаад айлчлал. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард Япон Улсад айлчилсан юм.
Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Хүнс хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар багтсан юм.
Засгийн газрын тэргүүний Бээжинд хийсэн айлчлалаас дуулгасан хамгийн чухал мэдээ бол тус улс манай улсын эдийн засагт учирсан хүндрэлийг давахад туслах зорилгоор 1 тэрбум долларын зээл өгөх шийдвэр юм.

НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙГ ЮУНД ЗАРЦУУЛАХ ВЭ?
Одоогоор энэ асуултад шууд хариулах боломжгүй. Учир нь зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр айлчлалын үеэр шийдвэрлэв. Нэг тэрбумын 95 хувь буюу 950 сая ам.долларыг ямар төслүүдэд зарцуулахыг бид биш Бээжин мэднэ. Засгийн газар 50 сая ам.доллар л захиран зарцуулах эрхтэй. Бээжин энэ удаад шалгуураа өндөрсгөн, манай дарга нарт оноосон 15 хувийн эрх мэдлийг 5 болгон таначихлаа.
Засгийн газар 50 сая ам.доллар л захиран зарцуулах эрхтэй.
Гадаад улсууд болон олон улсын байгууллагаас зээл, тусламж авахдаа чухам ямар төсөл санхүүжүүлэхээ урьдчилан тохиролцсоны дагуу авдаг нь олон улсын харилцаанд тогтсон нийтлэг зарчим. Эгийн голын усан цахилгаан станцыг энэхүү 1 тэрбумын зээлийн 850 саяар нь барина гэсэн хүлээлт өмнөх эрх баригчдад байв.
Гэтэл БНХАУ шийдвэрээ өөрчлөн, дээрх төслийг санхүүжүүлэхгүй гэсэн нь саяхны жишээ. Иймд Хөгжлийн банкны өмнөх удирдлагууд монгол хүн өөрийн толгойгоор буюу Монголчууд өөрсдийн шийдвэрээр санхүүжилтээ хуваарилсанд бондуудын гол ач холбогдол оршино гэсэн нь оргүй үг биш юм.
МАНАЙ ТАЛ ЯМАР САНАЛ ТАВИВ?
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээвэр хийхэд бодит хөнгөлөлт үзүүлэхийг уулзалтын үеэр хүслээ. Таван толгой, Шивээ Овоо, өмнөд чиглэлийн төмөр зам, гэр хорооллыг орон сууцжуулах, мах болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд экспортлох хүсэлтээ илэрхийлэв.
БНХАУ-ын Засгийн газар болон муж бүрийн мөрддөг олон төрлийн татвар, хураамжийг бууруулснаар БНСУ, Японы зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүн нэг алхам ойртоно.
Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр бид арлын оронд олон төрлийн бараа экспортлох боломжтой болсон. Тус улсад эрчим хүчний нүүрс, ноолууран болон экологийн хүнсний бүтээгдэхүүн (адууны мах, зөгийн бал, чацаргана) худалдах сонирхолтой.
Гэвч газар зүйн хувьд алслагдмал. Мөн Хятадын нутгаар дамжин тээвэрлэх шаардлагатай. Иймд Ерөнхий сайд дамжин өнгөрөх тээврийг онцолжээ. БНХАУ-ын Засгийн газар болон муж бүрийн мөрддөг олон төрлийн татвар, хураамжийг бууруулснаар Япон, БНСУ-ын зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүн нэг алхам ойртоно.
НИЙТ ЭКСПОРТЫН 91, ИМПОРТЫН 31 ХУВИЙГ БНХАУ ЭЗЭЛЖ БАЙНА
Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, худалдааны бүтцийг сайжруулах шаардлагатайг айлчлалын үеэр тэмдэглэжээ. Хятад бол манай улсын худалдааны хамгийн том түнш.
Бид энэ оны эхний дөрвөн сард дэлхийн 127 оронтой худалдаа хийсэн. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 3 тэрбум, үүнээс экспорт 1.8 тэрбум америк доллар, импорт 1.1 тэрбум доллар байна. Нийт бараа эргэлтийн 68 хувь буюу 1.4 тэрбум ам.долларын худалдааг БНХАУ-тай хийжээ.
Тус улстай хийсэн худалдаа өнгөрсөн оныхоос 47.7 хувиар өссөн. Бид тус улс руу зэсийн хүдэр, баяжмал, чулуун нүүрс, боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр болон баяжмал, молибдений болон цайрын баяжмал, үхэр, адууны боловсруулсан болон боловсруулаагүй шир, богийн арьс, ямааны угаасан ноолуур гаргадаг.
Эргүүлээд хүнсний ногоо, жимс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж гээд олон төрлийн барааг тус улсаас импортолж байна. Нийт экспортын 91, импортын 31 хувийг БНХАУ эзэлдэг.
Гүйцэтгэх засгийн тэргүүний айлчлалаар БНХАУ-аас манай улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгож, ирэх гурван жилд энэ хэмжээг хоёр тэрбум юанд хүргэхээ Хятадын тал илэрхийлэв.

Мөнхийн хөрш болох БНХАУ-аас нэг тэрбум ам.долларын зээл авснаар манай гадаад зээл, тэр дундаа Засгийн газрын гадаад зээл өснө. 2016 оны эцсээр манай улсын нийт гадаад зээл 24 тэрбум ам.доллар байв.
Энэ нь өмнөх оныхоос 34 хувиар өссөн үзүүлэлт.

Тэгвэл дээрх 24.2 тэрбум ам.доллар ихээхэн хэмжээгээр буюу 1 тэрбум ам.доллараар өсөхөөр байна. Засгийн газрын гадаад зээл 5.8 тэрбум ам.доллар болох юм.
Ши Жиньпин: Холын садангаас ойрын хөрш илүү.
Мөн хөдөө аж ахуйн чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллаж, эхний ээлжинд махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг сайжруулах асуудалд Хятадын тал хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөтгөж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн зарим боомтыг ойрын хугацаанд олон улсын статустай болгоход анхаарч ажиллахаар хоёр тал тохиролцов.
Тавантолгой зэрэг уул уурхайн төслүүдийг цогцоор нь хөгжүүлэх, дагалдах төмөр зам, эрчим хүчний станц барих, Оюунтолгойн ордын зэс боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтарч ажиллах нь хоёр улсын хөгжлийн стратегид нийцнэ гэдгээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин дурдав. Тэрээр Хятад, Монголын харилцаа улам бат суурьтай байх ёстой. Холын садангаас ойрын хөрш илүү гэснийг төгсгөлд нь дахин сануулъя.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японоос 850 сая ам.долларын зээл өвөртөлж ирсэн бол энэ удаад 1 тэрбум ам.долларын зээлтэй ирэв. Гэхдээ энэ зээлийн нөхцөл буюу хүү, хугацаа, эргэн төлөлтөөс чөлөөлөгдөх хугацаа тодорхойгүй байна.
Ямартаа ч энэ зээлийг авснаар төслийн гүйцэтгэгчээр хятад компаниуд ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг урд хөршөөс импортлох нь тодорхой болов.