gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Түрэг улсын үеийн Монголчууд

Нийгэм
2008-03-12
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-03-12

Нийтийн тоолол өнгөрсөөр 500 гаруй жил өнгөрч байхад өнөөгийн Монгол Улсын нутагт Нирун улс өвөг Хүннү болон Сүмбэ улсын төрийг залгамжлан авч хүчирхэгжин мандаж байлаа. Энэ үеийн Нирун улсын улс төрийн нөхцөл байдал нэн ээдрээтэй байсан нь угсаа гарвал нэгтэй ч Хятадчилагдан уусч яваа Тоба Вэй улстай дайны байдалтай байсан бөгөөд Өндөр тэрэгтэн болон Теле аймгууд бослого гарган мөн богино хугацааны дотор хэд хэдэн бага хаад сууж.
Буддагийн шашин орж ирэхийн хирээр уламжлалт бөөгийн шашинтай зөрчилдөн хагаралдаж байснаас харж болох юм.

Энэ үед Алтайн нуруунд төмөр олборлон зэвсэг, эд хэрэглэл үйлдвэрлэн алба барьдаг Түрэг аймгууд хүчирхэгжин өсч байлаа. Тэднийг зарим түүхэн дээр Дулга нэртэй аймгаас гаралтай хэмээн тэмдэглэсэн байдаг. Түрэг аймаг Нируны эсрэг босон тэмцсэн Теле аймгуудыг дагуулан авч Нируны хаанаас энэхүү гавъяандаа эрдэн худ ураг болохыг хүссэнд төмөрчин боолтойгоо ураг барилдаж үл болох гэсэн доромж үгийг сонссон ажээ. Ингээд өөрийн хүч чадлыг тогтворжуулах, цаашид Нирун улсыг эзлэхэд найдвартай хамтрагчаар Нируны заналт дайсан Товагийн Вэй улстай худ ураг болон бослого гаргасан юм. Нэгэнт хүч чадал, нөхцөл байдал Түрэг аймгийн зүг нааштайгаар эргэснийг чадварлагаар ашиглан Буман хаан Нируны цэргийг бут цохин Түрэгийн хаант улсын эхийг тавьсан юм. Энэ үеэс Монголын түүхэнд Эх түүхийн нэгэн хэсэгт Түрэг хэмээх улс нэмэгдсэн юм. Монголын түүхэнд Түрэг улс өөрийн байр сууриа нэгэнт олсоноор дэлхийн олон мэргэд ухаан бодлоо уралдуулан Монголчуудын өвөг богох Хүннүг өвөг Түрэг болгон мэтгэлцэх болсон. Өвөг Монгол аймгууд Түрэг улсын хүчтэй цохилтонд шахагдан нэгэн хэсэг нь дагаар орж, нөгөө хэсэг нь шахагдан нүүж Вэй улсын харъяанд шургасаж, үлдсэн хэсэт нь Өвөг дээдсийн үлдээсэн мөрөөр Баяр хаанаар удирдуулан Европын зүг нүүж Хүн төрлөхтөний соёл иргэншилийн түүхэнд Авар хэмээн тэмдэглэгджээ. Зэв Сүбээдэй Сартуулын шахыг нэхэн хөөж олон овог аймгуудыг дагуулан Монголын эзэнт гүрнийг өргөтгөдгийн нэгэн адилаар Түрэгийн жанжин Эстами Аваруудыг нэхэн хөөж Түрэгийг агуу том хүчирхэг гүрэн болгожээ. Аварууд нүүдэллэн Аварын хаант улсыг Атилла хааны Хүннүгийн угсааны овог аймгуудтай нийлэн байгуулсан бөгөөд Византи улсын зах хязгаараар нутаглан байв. Монголын тал нутагт бүх нүүдэлчидэд Түрэгийн хэл соёл ихээр нөлөөлдөг байсан бөгөөд өнөө хүртэл Түрэг хэлээр нэрлэсэн газрын нэр болон Руни бичгийн удрсгал гэрэлт хөшөөнүүд сүндэрлэн байна. Түрэг улсын үе болон Их Монгол улсын үед Монгол, Түрэг аймгуудын хооронд түрэгжсэн монгол болон монголжсон түрэг аймгууд үүсэн бий болсон байна. Энэ нь Чингис хааны үед Найман, Хэрэйд зэрэг аймгуудыг өнөө хүртэл Монголжсон Түрэг, Түрэгжсэн Монгол хэмээн ихээр маргалддаг билээ. Нөгөө хэсэг болох Шивэй, Кумоси болон Кидан аймгууд болон Татарууд түрэгдэн хараат болсон бөгөөд бусад Монгол аймгуудаа бодвол Түрэгийн нөлөө харьцангуй бага байсан бололтой. Турэг хаант улс болохоос урьд Нируны хаан Татар нь Түрэгүүдийг ихээр даран хавчсан бөгөөд хожим өөрийн захиргаанд байгаа Монгол аймгуудаас ялгахын тулд Татар хэмээх нэрийг хэрэглэн, нийт овог аймгуудын тоогоор гучин Татар гэдэг нэр томъёо үүсэн бий болсон байх магадлалтай. Жишээ нь Түрэгийн алдарт мэргэн сайдын гэрэлт хөшөөнд Татар болон Найман Огуз аймгуудын довтолгоог даран сөнөөсөн тухай бичсэн болохыг зарим эрдэмтэд Огуз хэмээх нь Монгол гэж үзсэн байдаг.

Монголын түүхэнд Түрэгийн үеийн Монгол аймгуудын талаар мэдээ материал нэн хомс бөгөөд энэ нь Монгол, Түрэг хоёр нэгэн тугын дор нэгдэн байсан тай холбоотой.

З.Чулуундорж

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан