“Хүүхдийн олон бүтээл дээр ажилласан хүний хувьд дэлхийн түвшний бүтээлүүд эндээс төрж байна” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн шог зураач С.Цогтбаяр “Маамуу” төслийн талаар ам бардам хэлсэн.
Хүүхдийн бүтээл ус, агаар шиг дутагдсан өнөө үед “Монгол контент” компани энэ орон зайг нөхөх зоригтой алхам хийж “Маамуу” үндэсний төслөө эхлүүлсэн.
Монгол бүтээлч залуусаас бүрдсэн энэ төсөл жилийн нүүрийг үзэж байгаа ч өнөөдөр 0-8 насныханд зориулсан цуврал анимэйшний дөрвөн анги, хүүхдийн дууны цомгууд, “Маамуу” комик номууд, “Маамуу” нэрийн биет тоглоом, maamuu.mn сайтыг эрхлэн гаргажээ.
Үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн байна. “Маамуу” үндэсний төслийг хэрэгжүүлж буй “Монгол контент” компанийн гүйцэтгэх захирал Г.Гантуяатай ярилцлаа.
“АЙЛ БҮХЭН МААМУУТАЙ” УРИАН ДОР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЭНЭ ТӨСӨЛ ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ, БЭЛГЭДЛИЙГ АГУУЛЖ БУЙ
-“Маамуу” гэсэн өхөөрдөм нэр сүүлийн үед их сонсогдох боллоо. Хүүхдийн контентийн зах зээлд хүч түрэн зоригтой алхах болсон шалтгааныг хамгийн түрүүнд сонсмоор байна. Энэ төслийг эхлүүлэх санаа хэрхэн төрсөн бэ?
-Маамуу төслийг хэрэгжүүлэх анхны алхам 2014 оноос эхтэй. Тухайн үед бид контентийн судалгааг хийж, Монголын зах зээл дээр ямар контент байна, ямар нь дутагдалтай байна, гадны бүтээгдэхүүн хэр байгааг судалсан. Манай соёл урлаг, медиа салбар сүүлийн үед гадаад бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулан зах зээл дээр нутагшуулж байгаа. Хоёр жил дамнасан судалгааны дүнд хүүхдэд зориулсан бүтээлүүд дутагдалтай, бага насныханд үзэж, харах, хүмүүжиж, төлөвших, үндэсний контентоороо бахархах орон зай нь орхигдчихсон байна гэх дүгнэлтэд хүрсэн. Тиймээс л нийгмийн хариуцлагаа ухамсарлаж эргэлт буцалтгүй хүүхдийн контент руу орчихлоо.
-Олон улсад хүүхдэд зориулсан бүтээл гаргахад төрийн дэмжлэг их байдаг гэсэн. Харин манайд?
-Тийм ээ. Гадаадын улс орнуудад хүүхдийн контентийг төр хамгийн их дэмждэг юм билээ. Бас бизнесийн томоохон байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдэд зориулсан бүтээлд их оролцоотой. Бид тухайн үед төслөө цаасан дээр буулгачихаад төрөөс санхүүгийн дэмжлэг авахыг хүссэн ч “боломжгүй” гэх хариултыг авсан. Гэсэн ч хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулалт хийх зорилгынхоо дагуу компанийнхаа нөөц боломжийн хэмжээнд өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тухайлбал, 2014 онд “Ногун” комик, 2016 онд өсвөр насныханд зориулан “YOLO.mn” сайтыг нээсэн. Өнгөрөгч оноос “Маамуу” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ бол цогц төсөл. Цогц гэдэг нь нэг контентийг олон төрлөөр ашиглах, олон контентийн төрлөөр хэрэглэгчдэд хүргэх бодлого гэсэн үг.
Маамуугийн дүрүүд олонд танигдаад ирмэгц бизнес эрхлэгчдэд албан ёсны эрхтэйгээр дүрээ ашиглуулах юм
-Бүүвэйн дуу, бүтээлч ном, биет тоглоом гээд хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнүүд гаргаж эхэлсэн. Зах зээлд хэр эрэлттэй байна?
-Маамуу үндэсний төслийн шугамаар нэн түрүүнд цуврал хүүхэлдэйн кино, телевизийн нэвтрүүлэг, маамуу.мн сайт, комик буюу хэвлэмэл бүтээгдэхүүн, дуунууд, хүүхдийн уран сайхны кино гаргахаар төлөвлөсөн. Маамуугийн дүрүүд олонд танигдаад ирмэгц бизнес эрхлэгчдэд албан ёсны эрхтэйгээр дүрээ ашиглуулах юм. Өнгөрөгч арванхоёрдугаар сард буюу шинэ жилд зориулж бүтээлч ном, хөлөгт тоглоом, комикоо гаргаж өөрийн хэвлэл мэдээллийн сувгуудаар анхны маркетингаа хийсэн. Манай хэвлэл мэдээллийнхэн бидний ажлыг дэмжиж өөрсдийн сувгуудаар сурталчилж өгсөн. Хүсэн хүлээж байснаас хэд дахин илүү эерэг уур амьсгал, амжилт, үр дүнг үзүүлэв. “Маамуу” эцэг эхчүүдэд их таалагдсан нь төслөө урам зоригтойгоор үргэлжлүүлэх ташуур болсон. Цогц төслөө “Айл бүхэн маамуутай” гэсэн уриан дор хэрэгжүүлж байгаа. Энэ уриа халуун дулаан уур амьсгал, бэлгэдлийг агуулж буй. Учир нь хүн бүхэн, айл бүр маамууг гэртээ байлгаснаар хойч ирээдүйдээ хамгийн том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Бид бүтээгдэхүүнээс олсон орлогоор хүүхэлдэйн киноныхоо тасралтгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно.
-Удахгүй хүүхдийн баяр болно. Танай уран бүтээлчид бяцхан хүүхдүүддээ ямар бэлэг барихаар төлөвлөж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар “Маамуу” хүүхэлдэйн киноны дөрвөн анги бэлэн болсон. Хүүхдийн баярыг угтан бяцхан үзэгчдэдээ зориулж хүүхэлдэйн киногоо телевизийн сувгуудаар цацаад эхэллээ. Мөн удахгүй maamuu.mn хүүхдэд зориулсан сайтынхаа нээлтийг хийнэ. Бүтээлч номуудын шинэ дугаар дөнгөж сая хэвлэлтээс гарлаа. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн контентийг дэмжин ажиллаж байгаа “Эрдэнэт” групп, “Монос” групп, “Алтанговь”, “Ариун”, “Тоу Land” хүүхдийн дэлгүүрийн хамтарсан бэлгийн багцуудыг худалдаанд гаргана. Энэхүү бэлгийн багцаар айл, албан газрууд хүүхдүүдээ баярлуулбал “Маамуу” төсөл санхүүжих нэг эх үүсвэр болох юм.
2018 ОНЫ ТӨГСГӨЛ ГЭХЭД БИД “МААМУУ” ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ 16 АНГИЙГ ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛГОНО
-Хүүхэлдэйн кино маш өндөр өртгөөр бас их хөдөлмөр шаардаж бүтдэг. Нийт хэдэн анги хийхээр төлөвлөж байна?
-Хүүхэлдэйн кино хийнэ гэдэг таны хэлдгээр маш их хөдөлмөр зарцуулдаг. Тэгэхээр 20, 30 анги гаргасны дараа олон нийтэд хүргэнэ гэхээр төслийг тасралтгүй явуулах санхүүжилтэд хүндрэлтэй. Орчин үеийн хүүхэлдэйн киноны салбарт анх удаагаа зориглон хийж байгаа учраас дөрвөн анги болгоноо цацах бодлого баримталж байна. Тиймээс эхний дөрвөн ангийг эхний ээлжинд, дараагийн дөрвийг шинэ жилээр цацна. Ингээд тооцохоор 2018 оны төгсгөл гэхэд бид 16 ангийг үзэгчдийн хүртээл болгосон байна. Ингэснээр олон улсын зах зээл дээр албан ёсны эрхтэйгээр түгээх боломж бүрдэх юм. Манай контентийн агуулга, зураглал олон улсын шалгуурт нийцэж байгаа ч анги нь цөөдөөд байгаа. Олон анги хийсний дараа Азийн орнуудад албан ёсны эрхтэйгээр түгээх төлөвлөгөөтэй байна.
-Сүүлд гарсан дотоодын хүүхэлдэйн кино гэхээр санаанд ер буудаггүй. Монгол улсын хүүхдийн контентийн зах зээлийн хэдэн хувийг дотоодын бүтээл эзэлж байна?
-Монгол Улсын хүүхдийн контентийн зах зээлийн дийлэнх буюу 90 гаруй хувийг гадаадын бүтээл эзэлж байна. Хэдийгээр төрийн зохицуулалтаар үндэсний контентийн квотыг тогтоосон ч гадны контенттой өрсөлдөхүйц, чанар болон агуулгын хүрээнд шаардлага хангасан бүтээл дутмаг байна. Бид хүүхдийн контентийн судалгааг телевизийн контентийн, хэвлэмэл, аудио контент гэдгээр салгаж харсан. Телевизийн салбарын хүүхдийн бүтээл дутагдалтай нь тодорхой байв. Өөрөөр хэлбэл гадны контент дийлэнх хувийг эзэлж байсан гэсэн үг. Хэвлэмэл бүтээгдэхүүнд судалгаа хийхэд зах зээлд хүүхдэд зориулсан ном, комикууд хангалттай, харин хүүхдийн дуунууд цөөнгүй төрж байгаа ч хүртээмж бага байлаа.
Олон анги хийсний дараа Азийн орнуудад албан ёсны эрхтэйгээр түгээнэ
-Хүүхэлдэйн кино нэг талаас хүүхдийг хүмүүжүүлэх, нөгөө талаас гэгээрүүлэх үүрэгтэй. Тэгвэл “Маамуу"-гаар хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх бол?
-Бид Монгол хүний ухаанаар бүтсэн, орчин үеийн хүүхдийн хэрэгцээнд таарсан бүтээл гаргахаар зорьж байна. Тиймээс “Маамуу” төслийг орчин үеийн хүүхдүүд хамгийн сайн хүлээн авах дүрээр таниулж, хүргэхээр шийдсэн. Тэр дотроо Монгол ахуй, соёлоо шигтгэж өгнө. Хамгийн гол зорилго нь хүүхдэд зөв хүмүүжил, тусч, нийтэч хандлага, үлгэр дуурайлыг төлөвшүүлэх явдал.
-Уран бүтээлчдийн хувьд хүүхдэд зориулсан хүүхэлдэйн кино хийх сонирхол их ч ашиггүй учраас тэр бүр энэ контент руу зүглээд байдаггүй. Гэтэл танайх хэдийнэ орчихсон. Өндөр өртөгтэй ч зардлаа нөхөхгүй контент руу яагаад шулуудсан юм бэ?
-“Маамуу” төслийн хувьд стратегийн цогц хүүхдийн төсөл хэрэгжүүлж байгаа утгаараа хүүхдэд оюуны хөрөнгө оруулалт хийж байна. Санхүүжилтээ бүтээгдэхүүн борлуулалт, зар сурталчилгаанаас олохоор төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ жилийн орлогоосоо дараа оны хүүхэлдэйн киног санхүүжүүлэх төлөвлөгөөтэй. Манай төслийг бизнес, олон нийтийн байгууллагууд их дэмжиж байна. Ялангуяа уран бүтээлчид хамтарч ажиллах санал тавих боллоо. Иймээс олны хүчээр санхүүжилт босох болов уу гэж найдаж байна.
НАДАД АШИГ ОЛОХООСОО ИЛҮҮ АМЖИЛТ ОЛНО ГЭСЭН БАТ ИТГЭЛ БАЙСАН
-Зардлаа нөхөхгүй контент руу орлоо гэж хүмүүс хэлж байв уу?
-Анх “Маамуу” төслийн тухай ярихад салбарынхан маань “Чи зардлаа нөхөхгүй контент руу яагаад орж байгаа юм. Ямар зоригтой юм бэ” гэж байв. Надад ашиг олохоосоо илүү амжилт олно гэсэн бат итгэл байсан. Тиймээс энэ чигтээ л зүтгэнэ. Ашгийн бус өгөөж өгөх учраас маш итгэлтэй зоригтой орчихсон.
-Танай төсөл үндэсний брэнд, үндэсний гэсэн тодотголтой. Тэгвэл бүтээлүүддээ үндэсний гэх агуулга, хэв маягийг хэрхэн оруулж өгсөн бэ?
-Үндэсний гэдэг үг өөрөө өв уламжлал, соёл, түүхтэй салшгүй холбоотой юм шигээр бид ойлгодог. Гэтэл орчин үед үүсэж, бий болж, Монгол хүний ур ухаан, оюунаар бүтэж буй бүхэн үндэсний гэсэн тодотголд багтана шүү дээ. Манай төсөл бол үндэсний төсөл. Анхнаасаа өнгө төрх нь түүх соёл, зан үйлийг илэрхийлээгүй ч орчин үеийн өнгө төрхтэй, шинэлэг хийцтэй хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг, дуундаа Монгол үндэсний онцлог, түүх соёл, ялгарлаа шигтгэнэ.
“Чи зардлаа нөхөхгүй контент руу яагаад орж байгаа юм. Ямар зоригтой юм бэ” гэж байв
-Монгол өлгий нутагт амьдарч байсан эртний динозавраар дүрээ сонгосон нь их оновчтой сонголт мэт?
-Тийм шүү. Хүүхдүүдэд Аами, Таами динозавр их таалагдаж байгаа. Энэ хоёр дүр нь Монголыг дэлхий дахинаа таниулсан үлэг гүрвэлийг дүрсэлснээрээ онцлог. Үлэг гүрвэл нь дэлхийн аль ч улс оронд түгээмэл, танил байдаг нь энэхүү дүрийг бүтээх үндэс суурь болсон. Учир нь энэ дүрүүдийг дэлхийн зах зээлд таниулахад илүү дөхөм байх, тухайн улс орны онцлогт тохируулах боломжтой зэрэг байдал нь давуу тал юм.
-Хүүхдэд зориулсан “Маамуу” нэрийн сайт хийж байгаа талаар та яриандаа дурьдсан?
-Маамуу.mn сайтыг хоёр зорилготойгоор гаргаж байна. Нэн түрүүнд бага насны хүүхдэд контентоо түлхүү хүргэнэ. Хоёрдугаарт эцэг эхчүүдэд зориулна. Өөрөөр хэлбэл хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ гэсэн мэдлэг, мэдээллийг эцэг эхчүүдэд өгөх юм. Манай сайтад зөвхөн сэтгүүлчид бус мэргэжлийн байгууллагууд болон эмч, сэтгэлзүйчид хамтран ажиллана. Ингэснээр зөв төлөвшилтэй монгол иргэнийг бүтээхэд хувь нэмрээ оруулна гэсэн үг.
600 САЯЫГ ЗӨВХӨН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНД ЗАРЦУУЛЖ БАЙНА

-Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Нийгмийн хариуцлага сэдвийн дор бид maamuu.mn сайтдаа зорилтот бүлэгт зориулсан дохионы хэлтэй контентуудыг бэлтгэнэ. Хэвлэмэл бүтээгдэхүүнийхээ текстийг брайль үсгээр хэвлүүлж байгаа. Мөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд “Маамуу” хүүхэлдэйн киногоо үзүүлэхээр төлөвлөсөн. Бүр хүүхдэд зориулсан нэвтрүүлэг хийнэ.
-Хүүхдийн төлөө ур ухаанаа зарцуулж байгаа “Маамуу” төслийн баг хамт олноо танилцуулахгүй юу. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна?
-“Монгол контент” компани 70 гаруй ажилтантай. Түүнээс 20 гаруй нь энэ төсөл дээр ажиллаж байна. Маш өргөн хэмжээний төсөл учраас гадны уран бүтээлч, зөвлөхүүдтэй мөн хамтардаг. Нийтдээ 80 гаруй хүн “Маамуу” төслийг хэрэгжүүлэхэд ур ухаан, авьяас чадвараа зарцуулж байна. Тухайлбал, хүүхэлдэйн киноны зөвлөхөөр шог зураач С.Цогтбаяр, “Боролдой” студийн захирал, “Блэк бокс” театрын ерөнхий найруулагч С.Мягмар, хүүхдийн дуун дээр хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж зэрэг салбартаа хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн мундаг уран бүтээлчидтэй ажиллаж байна. Бас саяхан Морин хуур чуулгынхан хүүхдийн болоод бүүвэйн дуунд хамтарч ажиллах сонирхолтойгоо илэрхийлсэн. Тэгэхээр манай төсөл улам л хүрээгээ тэлж байна гэсэн үг. Түүнээс гадна Л.Ганболд аниматороор ахлуулсан авьяаслаг зураачдын баг байна. Тэд бол манай төслийн амин сүнс гэж хэлж болно. Бид хүүхэлдэйн киногоо дуусгаад зураачдаа чадваржуулах олон улсын сургалт авч чадвар чансааг нь улам сайжруулах төлөвлөгөөтэй.
Түүнээс гадна Л.Ганболд аниматороор ахлуулсан авьяаслаг зураачдын баг байна. Тэд бол манай төслийн амин сүнс
-Нууц биш бол “Маамуу” төсөлд хэчнээн төгрөгийг зарцуулаад байгаа вэ?
-Анимейшиний зөвхөн нэг анги 70 сая төгрөгийн өртөгтэй. Энэ жил найман анги хийнэ гэхээр 600 саяыг зөвхөн хүүхэлдэйн кинонд зарцуулж байна. Дагалдах комик, вэбсайт хийж байна гээд тооцвол нэг тэрбум төгрөг хангалттай зарцуулна.
-Бяцхан үлэг гүрвэлүүд болох Аами, Таамиг үндэсний дүр болгох зорилготой ажиллаж байгаа гэсэн. Үндэсний дүр болгоно гэдгийг уншигчдад ойлгомжтойгоор тайлбарлахгүй юу. Үндэсний дүр болгох нь өөрөө ямар ач холбогдолтой юм бэ?
-Үндэсний дүр гэдгийг уншигчид амархан ойлгох байх. Учир нь хүүхдүүдийн дуртай Мики маус, Хелло китти, Пороро зэрэг нь дүр юм. Судлаад үзэхэд дэлхийд алдартай компаниуд нэгэнт танигдсан дүрээ ашиглан бизнес хийдэг нь тодорхой байв. Тэд худалдааны байгууллагуудад дүрээ ашиглуулсны төлбөр авдаг төдийгүй тэндээс нийт орлогынхоо 80 хувийг олдог байна. Энэ нь дэлхий нийтэд оюуны маш том бизнес болчихож. Үүнийг Монголд нэвтрүүлж, түүгээрээ санхүүжилтээ босгох зорилготойгоор ажиллаж байна.
-Таны төсөөллөөр дүрүүд Монгол төдийгүй олон улсад танигдах хүртэл хэчнээн жил зарцуулна гэж бодож байна?
-Гурван жил... Бид гадны хамтрагчидтай уулзаж байгаа. Контентийнхоо бодлогыг тасралтгүй бариад санхүүжилтээ шийдээд, сайтар хөдөлмөрлөчихвөл гурван жилийн дараа азийн орнуудад зарах эрхтэй болно. Маамуу брэндээ Азийн зах зээлд албан ёсны эрхтэйгээр оруулчихвал үүнийгээ дагаад бидний лиценз авсан бүтээгдэхүүн үйлчилгээ гадны зах зээлд борлогдох боломжтой.
БИДЭНТЭЙ ХАМТАРЧ БАЙГАА БАЙГУУЛЛАГУУД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН НЬ ИХ УРМЫГ ӨГСӨН

-Танай төсөл олон улсад хэдийнэ нэвтэрсэн үндэсний дүрийг бизнесийн байгууллагуудад лицензийн эрхтэйгээр эзэмшүүлэх ажлыг хийж буй. Ямар байгууллагагуудтай хамтарч ажиллаад байна?
-Манай хамгийн анхны хамтрагч бол “Ариун” салфетикны үйлдвэр байсан. Бид хүүхэлдэйн киноныхоо эхний ангийг үзүүлээд, ирээдүйн төлөвлөгөөгөө танилцуулаад, манай дүрийг бүтээгдэхүүн дээрээ авч ашиглах саналыг байгууллагуудад тавихад бүгд л уриалгахан хүлээн авсан. Учир нь бизнесийн ашиг сонирхол байдаг ч бүгд л үндэсний контент хэрэгтэйг эцэг эхийнхээ хувьд ойлгоод эхэлсэн юм билээ. Анх “Ариун” салфетканы үйлдвэрийн захиралтай уулзахад дуртайяа хүлээн авсан. Дараа нь “Эрдэнэт”, “Монос”, “Алтан говь”, “Тойланд” хүүхдийн дэлгүүр үндэсний төсөлд нэгдэж, хамтран ажиллаж байна. Бид нэг зүйл дээр урамшиж байгаа. Тэр нь, бидэнтэй уулзсан, хамтарч байгаа байгууллагууд ихээхэн итгэл хүлээлгэсэн явдал. Тэдний хүсэл эрмэлзэл бол хүүхдийн контентийг дэмжээд өгчихье гэх чин хүсэл. Түүнээс бус бизнес утгаар нь харвал олонд танигдаагүй дүр дээр лицензийг нь авч, өөрсдөөсөө зардал гаргах нь том эрсдэл.
-“Маамуу” салфетик хэдийнэ борлуулагдаж эхэлсэн. Хэр борлуулалттай байна?
-Өнгөрөгч арваннэгдүгээр сард борлуулагдаад эхэлсэн. Тухайн үед бид бүтээлч номоороо л дүрээ таниулчихсан байв. Борлуулалтын хувьд хамтрагчид маш сэтгэл хангалуун байгаа. Анх улирлын чанартай бүтээгдэхүүн байсан бол өдгөө сар болгоны борлуулалттай бүтээгдэхүүн болж хувирсан нь их амжилт юм.
“Ариун” салфетканы үйлдвэр, “Эрдэнэт”, “Монос”, “Алтан говь”, “Тойланд” хүүхдийн дэлгүүр үндэсний төсөлд нэгдэж, хамтран ажиллаж байна.
-Аами, Таами дүртэй хивс худалдаанд гарсан байсан?
-“Эрдэнэт хивс” компани “Маамуу” төслийг дэмжсэнд үнэхээр баяртай байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд “Маамуу” нэрийн коллекци гараад удаагүй байна. Өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хүүхдэд зориулсан 3x2, 1.5x2 хэмжээтэй хүүхдийн хивснүүд Эрдэнэт үйлдвэрийн салбар дэлгүүрүүдэд худалдаалж эхэлсэн. Түүнээс гадна долдугаар сарын эхээр “Эрдэнэт хөүм” компанийн хүүхдийн ор хөнжлийн даавуун бүтээгдэхүүн бяцхан хэрэглэгчдэд очих болно.
-“Монос”-той хийсэн хамтын ажиллагааныхаа тухай ярихгүй юу?
-“Монос” компани цагаан сарын өмнө ааруултай үрлээ худалдаанд гаргасан. Экологийн цэвэр үндэсний бүтээгдэхүүн гэдгээр нь хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Бид тус компанийн тарагтай үрэл, чацарганатай ааруул зэрэг 30-аад бүтээгдэхүүн дээр хамтран ажиллаж байна. Мөн “Алтанговь”-той хамтын ажиллагааны хүрээнд шинэ жилээс өмнө Аами, Таами дүртэй шоколад нийлүүлэх болно. Энэ дашрамд хэлэхэд бидэнтэй хамтрах сонирхолтой аж ахуй нэгж компаниудад манай төслийн хаалга нээлттэй байх болно.
-Зарим компани бүтээгдэхүүнээс олсон орлогынхоо тодорхой хувийг хүүхдийн сайн сайхны үйлсэд зарцуулдаг. Танай компанийн хувьд?
-“Маамуу” төсөл дээр сайн сайхны аян зохион байгуулах боломжтой. Бид хамрагчидтайгаа аман байдлаар ярьж тохиролцсон. Тодруулбал дундын сан байгуулж, “Маамуу”-аас олсон орлогоо төвлөрүүлээд найм хүртэлх насны хүүхдүүдэд зориулахаар төлөвлөж байгаа. Жишээ нь “Монос” компани гарын савангаас олсон орлогоосоо авто ослын улмаас гэмтсэн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлдэг юм билээ.
ШОГ ЗУРААЧ С.ЦОГТБАЯР: ДЭЛХИЙН ТҮВШНИЙ БҮТЭЭЛҮҮД “МААМУУ”-ГААС ТӨРЖ БАЙНА
“Маамуу” төсөлтэй хамтрагч байгууллагууд болоод уран бүтээлчдийн төлөөлөлтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
СГЗ, Шог зураач С.Цогтбаяр: “Маамуу” төсөл нь хүүхдийн контентийг цогцоор нь хөгжүүлж байгаагаараа Монголдоо анхдагч. Ялангуяа Монгол залуучууд өөрсдөө Монгол хүүхэлдэйг сонгодог утгаар зурж байгаа нь хамгийн олзуурхууштай. Хүүхдийн ном, хүүхэлдэйн кино маш өндөр зардлаар бүтдэг хэрнээ ашиг багатай. Уран бүтээлчид эхлүүлдэг ч явцдаа “унтарчихдаг”. “Маамуу” төсөл үндэсний үйлдвэрлэгч нартайгаа хамтран ажиллаж байгаа нь зөв хувилбар гэж бодож байна. Өнөөдөр хэн нэгэн нь Монгол хүүхэлдэй, Монгол комикс, Монгол мангаг хийхгүй бол гадны контентод эзлэгдэхэд ойрхон болжээ. Харин “Маамуу” төсөл Монгол хүүхдүүдийг харийн сэтгэлгээгээр тархиа хооллохоос “аварч” байгаа нь хамгийн том давуу тал юм. Нөгөө талаас урамшиж байгаа нэг зүйл бол “Маамуу” төслийг бүтээх үйл явцад үндэсний боловсон хүчин бэлтгэгдэж буй явдал. Хүүхдийн олон бүтээл дээр ажилласан хүний хувьд дэлхийн түвшний бүтээлүүд эндээс төрж байна гэж хэлнэ.
Хүүхдийн зохиолч, судлаач А.Найгалмаа: Би хүүхдийн зохиол бичиж, хүүхдийн хүмүүжил төлөвшлийн чиглэлээр судалгаа хийдэг болохоор “Маамуу” төсөл миний хийж байгаа ажилтай их сайн уягдаж өгсөн. Маамуу төсөл үндэсний агуулгыг илэрхийлсэн контентууд үйлдвэрлэж байна. Тэр утгаараа Монгол хүүхдүүдэд дутагдаж буй оюуны орон зайг нөхөж байгаа юм. Өнөөдөр хүүхдүүд гадны соёлоор хүмүүжиж байна. Үзэж байгаа хүүхэлдэйн кино, уншиж байгаа ном нь ч харийнх. Монгол ахуй, сэтгэхүйгээр хийсэн ном, бүтээл өнөөдөр хангалттай биш. Харин энэ орон зайг олж харж, нэг зорилгын дор өргөн багаар ажиллаж байгаа нь их таалагдаж хамтран ажиллах саналыг их таатайгаар хүлээн авсан. Магад хэдэн жилийн дараа хүүхдүүд “Маамуу” төслөөр хүмүүжигдэж, яг л бидний хүсээд байгаа ирээдүй бий болбол бидний ажлын үр дүн гарах болно.
Жүжигчин О.Оюун: Би Аами хэмээх хөгжилтэй, цовоо сэргэлэн охины дүрд дуу оруулсан. Бяцхан хүүхдүүдэд маань Монгол уран бүтээлчдийн хүүхэлдэйн кино хүрэх гэж байгаа гэдэг утгаар “Маамуу” төсөл дээр хамтран ажиллах саналыг маш таатай хүлээн авсан. Хүүхдүүд дийлэнхдээ гадны хүүхэлдэйн киногоор төлөвшиж байна. “Маамуу” хүүхэлдэйн киноны зорилго бол Монгол хүүхдүүдийг бага наснаас нь Монголоороо зөв ярих, сэтгэх, Монголоо авч үлдэх төлөвшлийг бий болгоход чиглэж байгаа юм болов уу гэж харсан. Тиймээс энэ төсөлд чадан ядан ажиллахыг хичээсэн.
“Golden Gobi” шоколадыг үйлдвэрлэгч “Есөн од фүүдс” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганбаяр: “Маамуу” төслийг өргөнөөр харвал Монгол хүүхдүүдийн ирээдүйн боловсрол төдийгүй суурь хүмүүжилд үнэтэй хөрөнгө оруулалт болж байгаа юм. Анхны уулзалтаар Г.Гантуяа захирлын танилцуулга их таалагдсан. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулалт хийхийн тулд энэ төсөлд нэгдсэн. Хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Эхний ээлжинд хоёр төрлийн бүтээгдэхүүн дээр хамтрах бөгөөд энэ ондоо багтаад нийт дөрвөн бүтээгдэхүүн гаргана. Урт хугацаандаа Маамуу брэнд, Аами, Таамигийн хэлбэртэй, олон шоколад гаргана.
“Монос хүнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Отгондарь: “Маамуу”-г Монгол үндэсний баатар, дүрээр дамжуулан хүүхдүүдийн хүмүүжилд монгол ахуй, соёлыг нь таниулах чухал ач холбогдолтой, нийгмийн олон агуулгыг өөртөө шингээсэн төсөл гэж бид харсан. Тиймээс бид хамтран ажиллаж байна. Бид байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлог. Чацаргана, нэрс, аньсны шүүс, эдгээр жимсний орцтой үрлэн чихэр, уламжлалт хэрэглээ ааруултай үрэл зэрэг бүтээгдэхүүнээ Аами, Таамигийн нэрээр гаргахаар болсон. Нийт 18 бүтээгдэхүүн дээр хамтран ажиллана.
“Натурал Текстайл групп”-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхцацрал: “Маамуу” төсөл нь нийт иргэд болон бидний хойч үе болсон хүүхдүүдийн дунд монгол соёлыг сурталчлах, бэхжүүлэх үндэсний хэмжээний чухал нөлөөтэй. Тиймээс Үндэсний шилдэг үйлдвэрлэгч манай компани энэ төсөлтэй хамтарсан. Хамтын ажиллагааны гарын үсэг зурагдаад хоёр сарын хугацаа өнгөрчээ. Энэхүү гэрээний үр дүнд өнөөдөр эхний бүтээгдэхүүнүүд бэлэн болж худалдаалагдаж эхэлснийг дуулгахад таатай байна. Өөрөөр хэлбэл “Маамуу” дүртэй хүүхдэд ээлтэй 20 гаруй төрлийн хүүхдийн хивсийг зах зээлд борлуулж эхлээд байна.
“Хөгжил трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Отгонцэцэг: “Монгол Контент" ХХК хүүхдийн боловсрол, танин мэдэхүй, хөгжилд зориулан "Маамуу" нэртэй хүүхдэд зориулсан үндэсний шинэ брэнд гаргаж байна. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон улсын стандартын дагуу Аами, Таами дүрийн лицензийн эрхийг нь авч ажиллаж байна. Үндэсний компаниуд хамтраад монгол хүүхдүүдэд зориулан монгол дүртэй үндэсний бүтээгдэхүүн гаргаж, түүгээрээ дамжуулан хүүхдийн хүмүүжилд эх орноороо бахархах үзлийг төрүүлэхийг эрмэлзэж байгаа нь сайшаалтай санагдсан. Бид нийт 20 гаруй нэр төрлийн хуурай салфетика үйлдвэрлэдэг. Хамтын ажиллагааны хүрээнд “Маамуу” шинэ брэндийг хөгжүүлэх зорилгоор хүүхдүүдэд зориулсан дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.