Нийслэлийн Хан-уул дүүргийн IV болон XI хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэдэд газар ашиглах гэрчилгээг олгож эхэлсэн.
Кадастрын зураглал хийх тусгай эрх бүхий мэргэжлийн 4 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан 2 хорооны 6 хэсэг газарт нэгж талбарын кадастрын зураглал хийлгэсний дүнд өнөөдрийн байдлаар 600 гаруй иргэн газар ашиглах гэрчилгээгээ авчээ.
Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхоролын мэдээлснээр “Цөөн иргэн газраа ашиглах гэрчилгээгээ авч чадаагүй байна. Голын онцгой хамгаалалтын бүс болон нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй буусан, сүүлд шилжин ирсэн, хаягийн гэх мэт зөрчил байгаа учраас үлдсэн иргэдийн асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулж байна. Нэгэнт суурьшлын бүс үүсчихсэн тохиолдолд Богд уулын тусгай хамгаалалттай газарт эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай. Дархан цаазат газрын хилийн бүсийг тодорхой болгох үүднээс Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтран хуулийн төсөл санаачилна. Ингэснээр иргэдийн өмчлөх эрхийн асуудлыг шийдэх юм. Зайсангийн уугуул иргэдэд газар эзэмшүүлсэн ажлын үр дүнг Засгийн газарт хүргүүлнэ” гэв.