УИХ-ын Эдийн Засгийн байнгын хороо Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуулийн төсөл хэлэлцээд зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэж үзлээ. Дээрх хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо тавдугаар сарын есний өдөр хэлэлцээд дэмжээгүй боловч энэ сарын долооны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл нь нэг удаа үйлчлэх бөгөөд хохирлынх нь бодит хэмжээ шүүхийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоолоор тогтоогдсон хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлын 50 хувийг эргэн төлөгдөх нөхцлөөр улсын төсвөөс гаргахаар заасан юм. Улсын төсвөөс хохирол барагдуулахад зарцуулсан хөрөнгийг хадгаламж зээлийн хоршооноос битүүмжлэн авсан хөрөнгийг худалдах замаар, хохирогчдын үлдсэн 50 хувийн хохирлыг хоршооны нуугдмал хөрөнгийг илрүүлэх зэрэг замаар нөхөн төлөхөөр тооцжээ. Харин эргэн төлөгдөх хугацааны хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажлаа хэр хийснээс хамаарах болж байна. Хадгаламж зээлийн хоршооны хохирогчоор 8903 хадгаламж эзэмшигч, тэнд хамаарах 67,89 тэрбум төгрөгийн хохирол тогтоогдоод байгаа юм. Эдгээр хэрэгт 815 нэр төрлийн 43,6 тэрбум төгрөгийн эд хөрөнгө битүүмжлээд байгаа аж. Ш.Эрдэнэчимэг