gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МУГЖ Ж.Дашдондог: Би Ангирмааг сонсож "өссөн"

А.Наранцацрал
Соёл урлаг
2017-05-10
0
Twitter logo

Дуучин продюсер Б.Ангирмаа 17 жилийн дараа бие даасан хос цомгоо өлгийдөн авчээ.  “Өнгө аяс”, “Удахгүй ээ”  нэртэй хоёр цомгоо тэрбээр хамтран ажилладаг уран бүтээлийн анд нөхөд, ойр дотныхондоо зориулан хэвлүүлсэн байна.

“Өнгө аяс” цомогт түүний бага насандаа зохиож байсан уянгын дуунууд орсон бөгөөд бүх дуугаа ганцаарчлан дуулсан байна. Өмнө нь МУГЖ, дуучин Б.Сарантуяатай “Чагная” дууг, дуучин Л.Тайванбаттай “Чиний харцанд” зэрэг дуунуудаа хамтран дуулж байсан билээ.

"Өнгө аяс" цомгоос ялгаатай нь “Удахгүй ээ”-д орсон уран бүтээлүүд илүү цоглог хэмнэлтэй бөгөөд дууны аяыг “Ocean Grey”-ийн залуус хийж, шүлгийг нь Б.Ангирмаа бичжээ.

Цомгийг хэвлэл мэдээллийнхэнд танилцуулах хэвлэлийн бага хуралд дуучин, продюсер, ая зохиогч Б.Ангирмаа, "Өнгө аяс" цомогт хамтарч ажилласан МУГЖ, дуучин Ж.Дашдондог, "Ocean Grey" продакшны захирал А.Ариунболд болон тус продакшны продюсер Б.Нацагдорж нар оролцлоо.

МУГЖ, дуучин Ж.Дашдондог: Түүний дуунууд урт настай

Ангираагийн дуунуудыг сонсож өссөн залуучуудын дурсамжийг сэргээх болов уу

“Би Ангирмааг сонсож "өссөн" хүн. Би Ангираагаас ах л даа. Түүний дуунууд хэчнээн урт настай, хэчнээн сайхан гэдэг нь хүн болгонд тодорхой байх. Олон жил уран бүтээлчидтэй хамтарч дуулж байсан дуунуудаа сүүлд нь өөрөө ганцаараа дуулжээ. Түүний цомог Ангираагийн дуунуудыг сонсож өссөн залуучуудын дурсамжийг сэргээх болов уу гэж бодож байна.

Ангираа "Nature Sounds"-т дуулаачийн багшаар ажиллаж байхдаа “Киви” хамтлагийг гаргаж байсан. Маш сайн продюсер. Гоё дуунууд зохиож бас "Киви"-д өгч байлаа. Тэр дуунууд нь одоо ч залуусын дунд хит хэвээр байна. Их дайчин, нөхөрсөг, сайхан бүсгүй. Энэ хүнтэй олон жил нөхөрлөж байгаадаа баяртай байна. Энэ сайхан дуунуудыг нь сонсоорой гэж хүсч байна” гэлээ.

“Удахгүй ээ” цомогт хамтарч ажилласан "Ocean Grey" студийн захирал А.Ариунболд: Бидэнд итгэл хүлээлгэсэнд баярлалаа

"Манай хамт олон Ангираа эгчтэй чамгүй удаан хугацаанд хамтран ажилласан. Өмнө нь "Киви" хамтлагийн сүүлийн цомог болон тус хамтлагийн дуучдын соло цомгуудад хамтран ажиллаж байлаа. Олон уран бүтээлчтэй ажилласан мундаг продюсер. Залуу хүмүүс бидэнд итгэл хүлээлгээд хамтарч ажилласанд маш их баярлалаа. "Ирмэх төдийд" дуунд манай продюсер Нацагаа хамтарч дуулсан" гэлээ.

"Ocean Grey" студийн продюсер Б.Нацагдорж: Өнгө алагласан хэв маяг мэдрэгдэнэ

Дууны үг нь  дотортой, гүн гүнзгий утга агуулгатай

"Зөвхөн "Ocean Grey"-д итгэл хүлээлгэж, энэ цомгийн хөгжмийн найруулга болон ая зохиох ажлыг 100 хувь бидэнд хариуцуулсан нь сонирхолтой санагдсан. Учир нь энэ хүн маш олон хит дуу зохиосон, олон гайхамшигт аялгуутай. Дууны үг нь  дотортой, гүн гүнзгий утга агуулгатай бичдэг уран бүтээлч учраас бидний хувьд аяыг хийхэд их ач холбогдол өгч, чадах чинээгээрээ  хичээж ажилласан. Мөн энэ дуун дээр Ангираа эгчтэй хамтарч дуулах боломж гарсанд их баяртай байна.

Нэг талаар 1990-ээд он ч юм шиг, эсвэл одоогийн залуусын сонсдог орчин үеийн ч юм шиг, өнгө алагласан байдлаар энэ цомгийн хэв маягийг бүрдүүлж хийсэн. Хүмүүс  сонсоод өөр мэдрэмж авах байх. Ийм сайхан хоёр цомог сонсогчдодоо хүргэж байгаад нь баяр хүргэе!" гэлээ.

Дуучин, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа: Тэд намайг ойлгодог, мэдэрдэг

-Хоёр цомгийн нэгд нь хуучны уянгалаг, дуунууд орсон бол, нөгөө нь цоглог хэмнэлтэй дуунуудтай юм билээ. Цомгоо 17 жилийн дараа сонсогчдодоо хүргэж байна гэсэн?

-Тийм ээ, олон жил өнгөрсөн байна. 2016, 2017 хоёр оны зааг дээр CD-гээ Герман улсад хэвлүүллээ. Цомгоо арилжааны биш найз нөхөд, ойр дотныхон, хайртай хүмүүстээ бэлэглэе гэж гаргасан юм. Одоогоор мөн хоёр дууны клипээ хийлгэж байна. Өөрийн зохиож байсан дуунуудаа өөрөө дуулж, шинэчилж хийсэн. Хамтарч ажилласан Дашка, Ариука, Нацагаадаа маш их баярлаж байна. Тэд намайг ойлгодог, мэдэрдэг.

-Таны зарим дуунууд өөрийн гэсэн түүхтэй юм билээ. Жишээ нь, "Удахгүй ээ" цомогт багтсан "Өө Barry" дууны талаар сонирхуулахгүй юу?

-Америкийн хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач Барри Уайтыг манай гэр бүлийнхэн их сонсдог. Долгион ах, Оргил ах гээд манай гэрийнхэн бүгд сонсдог юм. Тэр хүний дуунуудыг сонсохоор надад их баяр баясал авчирдаг. Тиймээс би тэр хүнд зориулж дуу зохиосон юм. Ингээд "Ocean Grey"-ийн Ариука, Нацагаа хоёртой ярилцахад тэр хоёр ч Барри Уайтыг мэддэг юм билээ. Аяыг нь Ocean Grey-ийн залуус хийсэн бол С.Ононбат клипийг нь хийж байна. Тун удахгүй хүргэх болно.

-Танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан