Зохиолч Б.Шүүдэрцэцэг “Хотол цагаан гүнж” гурав дахь романаа хэвлүүлжээ. Шинэ романыхаа нээлтийг өнөөдөр 18:00 цагт АЗ ХУР номын /Нарны зам дагуу Мөнхийн үсэг компанийн байр/ дэлгүүрт болно.
Монголын эзэнт гүрний Хайду хааны охин, Чингис хааны тав дахь үеийн удам угсааны гүнж Хутулун буюу Хотол Цагаан гүнж 1260 онд төржээ. 14 ахтай тэрээр багаасаа ах нартайгаа ноцолдон өсч, эрүүл чийрэг, биерхүү байсан учир эрийн гурван наадамд оролцож хүч бяраа үздэг байв.
Гэтэл цаг үе өнгөрсөөр гүнж олон нийтийг хамарсан тэмцээнд оролцох болж, бөхөөр түүнийг дийлэх хүчтэй эр ховор болсон байна. Тиймээс ялагдсан бөхчүүдээсээ морь авч, эд хөрөнгө нь нэмэгдэж байсан гэдэг. Хутулун гүнж өөрийг нь унагасан бөхтэй гэрлэнэ гэж зар түгээсэн ч түүнийг унагах хүчтэн үгүй байв.
Номын нээлтийн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 94995570 утаснаас авна уу.