Торонто Рэпторс баг энэ улиралд солилцоо наймаа ихээр хийж, тун сайн баг бүрдүүлж чадсан ч өнгөрсөн улирлын аварга Кливленд Кавальерсын эсрэг хүчин мөхстөж, улирлаа дуусгасан билээ.
Кливлендийн эсрэг хийсэн цувралын сүүлийн хоёр тоглолтод гэмтлийн улмаас оролцож чадаагүй багийн лидер холбон тоглогч Кайл Лаури ирэх улирлын гэрээгээ цуцалж, энэ зун чөлөөт тоглогч болно гэдгээ мэдэгдлээ.
Түүний хувьд ирэх улиралд 12 сая долларыг багаасаа авах гэрээтэй байсан ч өөрийн мэдэлд байсан энэхүү гэрээгээ цуцалж, энэ зун багаа сольж ч магадгүй нөхцөл байдалтай боллоо. Хэрэв тэр Рэпторс багтаа үлдвэл таван жилийн 200 сая долларын гэрээг авах боломжтой юм. Харин өөр багт очвол дөрвөн жилийн 150 сая долларын гэрээ байгуулах боломжтой.
Энэ жил 31 настай Лаури хэлэхдээ,
-Надад одоо аваргын бөгж л хэрэгтэй. Би өөр ямар ч багт тоглосон өөрийн сайн тоглолтоо гаргаж, үргэлж хичээн тоглохыг л хүсдэг. Одоо энэ талаар хэлэхэд эрт байгаа ч гэсэн би багтаа үлдэнэ гэсэн баталгаа өгч чадахгүй. Энэ талаар бодсон зүйл одоогоор алга.
Тоглогчийн хувьд би үргэлж шилдэг тоглолтоо гаргаж, шилдгүүдийг буулган авахыг л хүсдэг. Аваргын бөгж авахыг л би хүсч байна. Энэ хүсэл маань л намайг жолоодох болно гэжээ. Магадгүй Лаури ирэх улиралд өөр багт тоглохыг ч бид харж болох юм.
Эх сурвалж: SPS