Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхин манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар өчигдөр албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээнд БНСВУ-ын талаас Дэд ерөнхийлөгчийг дагалдан яваа хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, бизнесийн чиглэлийн 50 гаруй төлөөлөгч, Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил болон албаны бусад хүн оролцсон.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааны суурийг хоёр орны удирдагчид одоогоос 60 гаруй жилийн тэртээ тавьсан. Энэ харилцаа эдүгээ амжилттай хөгжиж байгаад баяртай байна. Хоёр ард түмний уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд БНСВУ-ын Дэд Ерөнхийлөгч Таны айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Мөн Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь уламжлалт түнш БНСВУ-тай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хөдөлмөр, нийгмийн харилцаа, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг салбарт өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байдгийг тэмдэглэсэн байна.
Хэлэлцээний төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаанд (АПЕК) элсэх болон АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлж, Вьетнамын талын байр суурийг сонсов.
Хэлэлцээний дараа хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зуржээ.