gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ялалтын баярын парад Улаанбаатарын цагаар 15.00-д эхэлнэ

С.Заяа
Дэлхийд
2017-05-09
0
Twitter logo

Жил бүрийн тавдугаар сарын 9-нд ОХУ Дэлхийн II дайнд ялалт байгуулсны баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 72 жилийн ой тохиож байна.

Ялалтын баярын салшгүй нэг хэсэг бол яахын аргагүй Улаан талбай дээрх Ялалтын жагсаал юм. Уламжлал ёсоор жагсаал Москвагийн цагаар 10 цагт эхэлнэ. Энэ жилийн ёслолын парадад 114 нэгж хуягт техник, 10 001 цэргийн албан хаагч жагсаж, нисэх хүчний 72 онгоц, нисдэг тэрэг агаарт хөөрч, үзэгч олны нүдийг хужирлах гэнэ.

Мөн нэмэгдэл хамгаалалттай Т-72Б3 танкууд болон Хойд туйлын нөхцөлд ажиллах чадалтай Панцирь-СА зенитийн пуужингийн систем, ойрын зайн Тор-М2ДТ зенитийн пуужингийн систем зэрэг цэргийн техникийг анх удаа олон нийтийн өмнө гаргах аж. Мөн Оросын өсвөрийн Юнармия цэргийн хөдөлгөөний охид, хөвгүүд анх удаа Ялалтын баяраар Улаан талбайд алхана. Парадад оролцох эмэгтэй албан хаагчдын тоо өмнөх жилийнхээс даруй хоёр дахин нэмэгджээ.

Энэ жилийн баярын жагсаалыг зөвхөн урилгатай зочид ойроос үзэх боломжтой. Урилгыг Ялалтын баяр болохоос хэдэн сарын өмнө тараажээ. Жагсаал үзэхээр 186 ахмад дайчин хүрэлцэн ирэх аж. 

ХЭРХЭН БЭЛДДЭГ ВЭ

Цэргийнхний сүрт жагсаал Ялалтын баярын хамгийн гол үйл ажиллагаа юм. Жагсаалын явц минут, секундээр хэмжигдэн, нарийн тооцоотой явагддаг учраас ямар ч алдаа гардаггүй. Ийм учраас жагсаалыг Ялалтын баярын өмнө Улаан талбай дээр хэд хэдэн удаа бэлддэг.

Өчигдөр жагсаалын сүүлийн бэлтгэлийг дуусчээ. Бэлтгэл болон жинхэнэ жагсаал бараг ялгагдах зүйл үгүй юм.

Сэтгүүлчид, олон нийтийн хэвлэл мэдээллийнхний хувьд бэлтгэл үүрийн 04.00 цагт бүгд парадад оролцох цэргийн техникүүдийн түр полигон дээр цугларна. Хоцорвол дотогш оруулдаггүй.

Жагсаалын үеэр телевизийн хэд хэдэн зураглаач хуягт техник дээрээс зураг авах ч үзэгчид тэднийг бараг анзаарахгүй гэнэ. Учир нь тэд хуягт техникийг удирдах цэргүүдтэй адил дүрэмт хувцастай байх аж. 

Цэргүүд өглөө 05.00 цагт ирэх ба энэ үед гудамж талбайг хаачихсан байна. 

Жагсаалд оролцож буй цэргүүд орой 20.00 цагт унтаад шөнө 03.00 цагт босдог учраас нойроо сайн авч чаддаг байна. Цэргүүдэд хамгийн түрүүнд буу зэвсгийг нь тараадаг байна. Хүмүүс жагсаалын цэргүүдийн зэвсэг жинхэнэ биш хуурамч гэж боддог. Үнэндээ бүх буу зэвсэг жинхэнэ ч цэнэглээгүй байдаг аж.

Дараа нь цэргийн техникээ бэлдэж эхэлнэ. Тэдгээрийг угааж, арчиж, шалгана. Бүх машин техникуудыг Улаан талбай руу ороход бэлэн дарааллаар нь жагсаасан байна. Өглөөний 5:30 цагт бүх машин техникүүдээ асаана. 

НЭГ ДОР ЦУГЛАРСАН 114 НЭГЖ ХУЯГТ ТЕХНИКИЙГ НЭГЭН ЗЭРЭГ БҮГДИЙГ НЬ АСААХААР ЮУ БОЛОХ БОЛ

Гудамж тэр аяараа саарал өнгийн утаан манангаар бүрхэгдэнэ. 06.00 цагт машин техникүүд Улаан талбай руу хөдөлж эхэлнэ. Дэлхийн II дайны үед хамгийн шилдэг танк гэгддэг байсан Т-34 танкаас бусад машин техникүүд өөрсдөө явна. Парадад оролцох техник гэнэт зогсож, эвдрэл гэмтэл гарвал оронд нь шуурхай гарахад бэлэн байдалтайгаар Улаан талбайн ойролцоо нөөц машин техникүүд зогсооно.

Ингээд Тверская гудамжинд түр зогсолт хийж, 10.30 цаг хүртэл цэргүүд гутал, дүрэмт хувцас зэргээ янзлан, машин техникээ цэмцийтэл арчина. 10.30 цагт бүгд хөдөлгүүрээ асааж, эхнээсээ Улаан талбай руу баяр ёслолын жагсаалдаа орцгооно. Улаан талбайн эргэн тойрны барилга байгууламжийн дээврүүд дээр мэргэн буудагчид байрласан байна. Улаан талбай дээгүүр явсныхаа дараа машин техникүүд хурдаа аван шууд угаалга руу явдаг аж. Тэндээсээ түр полигон руугаа хөдөлцгөөнө.

Үдийн 12.00 цагт сүүлийн машин техникүүд полигондоо ирдэг байна. Нийтдээ 8 цаг үргэлжилдэг бүх үйл явц цаг минутаар бичигдэж, ээлж дараалал, дүрэм журамтай явагддаг учраас ямар ч асуудал гардаггүй байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан