Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсонтой дөрөвдүгээр сарын 6-нд хийсэн ярилцлагыг та бүхэнд толилуулж байна. Тэрээр 1993 оноос хойш манай улстай холбоотой ажилласан юм. Иймд зах зээлийн нийгэмд дөнгөж хөл тавьсан Монгол, уул уурхайн их өсөлтийн үеийн цатгалан Монгол болон өнөөгийн хямарч буй Монголын бүгдийнх нь талаар сайн мэдэх гэрч. Иймд түүнтэй эдийн засгийн өнгөрсөн болон одоо, хэтийн төлөв байдлын талаар ярилцлаа.
БИД МОНГОЛД ТУСЛАХ ОЛОН УЛСЫН НЭГДЛИЙН НЭГ ХЭСЭГ
-Та манай улсад хоёр дахь удаа томилогдон ажиллаж байна. Дахин ирэх болсон түүхээ ярихгүй юу?
-Би Монголд 1993-1997 оны хооронд USAID-ийн санхүүжилттэй төслүүд дээр анх ажилласан. 1996-1997 онд Дэлхийн банканд зөвлөхөөр ажиллаж байлаа. Дараа нь Вашингтон руу нүүж, Дэлхийн банкны ажилтан болсноос хойш Европ, Төв Ази, Вьетнамд олон жил ажилласан.
2014 оны эхээр Монгол Улсад суух, Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийн ажлын зар гарсан. Энэ нь мэдээж миний сонирхлыг шууд татсан. Би докторын зэргээ хамгаалсны дараа Монголд ирсэн юм. Монгол орон надад их ойр санагддаг. Дахин ирж ажиллахыг хүссэн учраас ажилд орох хүсэлтээ өгч, тэнцсэндээ маш их баярласан.
Монгол Улсад суух, Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийн ажлын зар миний сонирхлыг шууд татсан.
-Яагаад тэр билээ?
-Би анх ирэхдээ Монголын тухай сайн мэддэггүй байв. Энд ирээд Монголчуудын даван туулж буй сорилт бэрхшээл, Монголчуудын тэсвэр тэвчээрийг хараад хүндэтгэх сэтгэл төрсөн. Далан жилийн турш мөрдсөн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо бүтцийн хувьд өөрчлөгдөж, зах зээлийн эдийн засагт шилжих ажил ид ундарч байсан нь миний сонирхлыг татсан.
1990-ээд оны эхэн үе бол нийгэм эдийн засгийн шинэчлэлийг хийх хэрэгтэй гэсэн сонголтыг хийсэн, хаана хүрэхийг хүсч байгаа нь тодорхой байсан үе. Гэвч хүссэн цэгтээ хүрэхэд юу хийх, яаж хүрэх нь тодорхойгүй байв. Энэ том даалгавар, сорилыг ажиглаж байхад тэр үеийн Монголын удирдагчид асуудлыг хэрхэн шийдвэрлэж, давсан нь зарим талаар надад урам зориг өгсөн.
Монголд ажилласнаас хойш би Европ, Төв Ази, Зүүн Азийн 15-20 оронд ажилласан. Монгол миний ажилласан анхны гадаад орон болохоор эргэж ирэхэд сайхан санагдсан. Монгол нэг талаас маш их танил ч, нөгөө талаар их зүйл өөрчлөгджээ.
-Манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах урьдчилсан хэлэлцээ өндөрлөлөө. Энэ хэлэлцээ манай эдийн засагт ямар эерэг өөрчлөлт авчрах вэ?
-ОУВС-гийн энэ хөтөлбөрөөр дамжин Засгийн Газарт санхүүгийн тогтвортой байдлаа сэргээх, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг зохицуулахын тулд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай шинэчлэлийн багцыг Засгийн газартай хамтран боловсруулсан.
Мөн энэ хөтөлбөрөөр удаан хугацааны, бага хүүтэй санхүүжилт авна. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засаг, санхүүгийн салбарыг тогтворжуулна. Улмаар зээлийн хүү буурахад эерэгээр нөлөөлж, цаашлаад эдийн засгийг сэргээх юм.
-ОУВС-тай хийсэн хэлэлцээг тус сангийн Захирлуудын зөвлөл баталсны дараа Япон, БНСУ зэрэг хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн байгууллагуудаас бид дахин зээл авах эрх үүснэ. Дэлхийн Банкнаас Засгийн газарт зээл олгох уу. Тийм бол хэмжээ, хугацааг танилцуулахгүй юу?
-Тийм ээ, бид ч Монголд туслах олон улсын нэгдлийн нэг хэсэг нь байна. Бид эдийн засгийн удирдлагыг дэмжих нэртэй хөтөлбөрийг бэлтгэх шатандаа байна. ОУВС-гийн хөтөлбөр батлагдсаны дараа энэ хөтөлбөр хэрэгжинэ. Энэ талаар хэдэн сарын дараа илүү тодорхой мэдээллийг та бүхэнд өгнө.
Хөтөлбөр хэрэгжих үед шат бүрд орж ирэх санхүүжилтийн хэмжээг хэлэлцэж байна. Дэлхийн Банкнаас үзүүлэх туслалцаа төсвийг дэмжсэн үйл ажиллагаа байна. Эдийн засгийг бэхжүүлэх чиглэлээр бодлогын шинэчлэлийн талаар хэлэлцэнэ. Санхүүжилт Дэлхийн банкны стандартын дагуу маш бага хүү, удаан хугацааны эргэн төлөлттэй байна.
ХҮҮГИЙН ТӨЛБӨР ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ДНБ-ИЙ 0.8 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙВ. ОДОО 4 ХУВЬД ХҮРСЭН
-Эрх баригчид хутганы ирэн дээрх эдийн засгийг ОУВС-тай хамтарснаар түр боловч аварлаа гэцгээж байна. Харин зарим эдийн засагч дэлхийгээр дүүрэн мөнгө бий гэдэг. Таны бодлоор бид зээлээ дарахын тулд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдалгүй, өөр арга замаар хүндрэлээ шийдэх боломж байсан уу?
-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд юу орж ирэхийг юун түрүүнд харах хэрэгтэй. Үүнд Монгол эдийн засгаа шинэчлэхийн тулд угаас хийх шаардлагатай байсан шинэчлэлүүд, бага өртөгтэй санхүүжилт багтана. Энэ хоёр нийлээд авах арга хэмжээнүүдийн багцыг улам найдвартай, хүчтэй болгож байгаа юм.
“Өөрөөр яах байсан бэ” гэдгээс илүү “Өөр арга зам сонгосон бол ямар зардал гарах байв” гэдэг нь гол асуулт. Энэ багцын нэг хэсэг болох бусад улс болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас авах санхүүжилтийн нөхцөлүүд тун боломжийн. Жилийн хүү ойролцоогоор 2 хувь, 25 жилийн хугацаатай зээл. Ийм нөхцөлтэй зээл тэр бүр олдохгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зээлийн хүүнд бага мөнгө төлж, боловсрол, нийгмийн бусад чухал салбарт зарах мөнгө их үлдэнэ.
ОУВС-тай хамтраагүй бол яах байв гэдгээс илүү өөр зам сонгосон бол ямар зардал гарах вэ гэдэг нь гол асуулт.
Хүүгийн төлбөр хэдхэн жилийн өмнө ДНБ-ий 0.8 хувийг эзэлж байсан бол одоо 4 хувьд хүрсэн. Хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөн, эдийн засгийн шинэчлэл хийхэд таатай нөхцөлтэй санхүүжилтийг ашигласнаар нөөц бололцоогоо чухал салбартаа зориулах боломжтой.
-Мөнгө асуудлыг шийддэггүй гэдэг. Өмнөх засгийн газар гаднаас их хэмжээний зээл авсан нь Чингис бонд. Тэгсэн ч байдал хэвээрээ байна. Зээл авлаа гээд эдийн засагт үр нөлөөгөө авчрахгүй л байна.
-Зээл авахын өмнө бодох ёстой зүйл бол яагаад энэ зээлийг авах хэрэгтэй вэ гэдэг асуудал. Засгийн газар олон жил төсвийн алдагдалтай ажиллаж ирлээ. Алдагдал ч их болсон. Зээл авч, санхүүжилт хийх хэрээр нийт зээл ихсээд л байна. Зээлийн төлбөр ч нэмэгдээд л байна. Эдгээрийг эцэстээ эргэн төлөхийг анхаарах ёстой.
Америкт зээл авдаг хүмүүст өгдөг нэг стандарт зөвлөмж бий. Ямар нэг зээл авах бол тухайн зээлийг төлөх хугацаандаа зээлээрээ авсан эд зүйлээ хэрэглэж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрөө амьдран суух байшин гэх мэт та он удаан жил ашиглах зүйлд л зээлээ зарцуул.
Өнөө маргаашийн хэрэглээнд л зарцуулах бол битгий мөнгө зээл. Ийм тохиолдолд тэр зээлийг барагдуулах хангалттай орлоготой юу гэдгээ тооцох хэрэгтэй. Энэ бол улс орнууд ч баримталж болох суурь зарчим.
-Дэлхийн Банк Монголыг ямар ангилалд оруулдаг вэ. Бага орлоготой улсад тооцдог уу эсвэл дунд орлоготой гэж үзэж байна уу?
-Гишүүн улс орнуудын ангиллыг олон жилийн өмнө бүтээсэн. Дэлхийн инфляцийн түвшнээс хамаарч хааяа өөрчлөгддөг. Монгол бага-дундаж орлоготой болон ахисан-дундаж орлоготой орны зааг дээр байдаг. Одоогоор бага-дундаж орлоготой орон гэж тодорхойлж байна. Жил гаруйн өмнө ахисан-дундаж орлоготой орны ангилалд байв. Энэ түвшин валютын ханшийн өөрчлөлтийн улмаас хэлбэлздэг.
-Бага-дундаж орлоготой орон болсноор бидэнд ямар ач холбогдолтой вэ. Монголд хэрхэн нөлөөлөх үү?
-Дэлхийн Банк зээл олгохдоо улс орнуудын ангиллыг шууд механикаар ашигладаггүй. Харин зарим хандивлагч улсууд, тодорхой итгэлцлийн сангаас санхүүжилт батлахад ашигладаг.
Дэлхийн Банкнаас төрөл бүрийн хөтөлбөр, зээлийн хүүг тогтоохдоо нэг хүнд ногдох үндэсний нийт орлогыг гол тоон үзүүлэлт болгодог. Жишээлбэл Олон улсын хөгжлийн агентлаг зээл олгохдоо нэг хүнд ногдох ҮНО-ыг харгалзана. Монгол Улс өдгөө олон улсын зах зээлээс зээл авах боломжтой. Монгол бага болон ахисан дундаж орлоготой орны зааг дээр байгаа ч Монголын эдийн засаг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзлээс ихээхэн хамааралтай. Иймд ОУХА-ийн санхүүжилтэд хамрагдах боломжтой хэвээрээ.
БОДИТ ДҮНГЭЭРЭЭ ХАМГИЙН ТОМ ТӨСӨЛ НЬ ЭДИЙН ЗАСГИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ ТӨСӨЛ
-Сүүлийн 27 жилийн турш Дэлхийн Банк Монголын аль салбарыг түлхүү дэмжиж ажилласан бэ?
-Бараг бүх салбарыг дэмжиж ажилласан. Тухайн үеийн нөхцөл байдлаас хамаараад үйл ажиллагаагаа өөр өөр чиглэлд төвлөрүүлсэн байдаг. Дэлхийн Монголд ажилласан эхний жилүүдэд Зөвлөлтийн эрин үе дуусч, Монголын эдийн засаг эрчимтэй уналтад орсон байсан учраас эдийн засгийн хүндрэлийг даван туулахад бүх анхаарлаа чиглүүлсэн.
Дулааны цахилгаан станц, төмөр зам, уурхайд төвлөрч, тэдгээрийн үйл үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, эд ангийг авчрахад төвлөрч байв.
2000 оны үед буюу шил шилээ дарсан олон зудын дараа бид хөдөөгийн хөгжил рүү чиглэсэн.
Хэдэн жилийн дараагаас боловсролын салбарт түлхүү анхаарсан. 1990-ээд оны дунд үеэс судалгаа шинжилгээ, төсөл хэрэгжүүлэх замаар боловсролын салбарыг дэмжсэн.
2000 оны үед буюу шил шилээ дарсан олон зудын дараа бид хөдөөгийн хөгжил рүү чиглэсэн. Энэ мэтээр тэргүүлэх чиглэл солигдож байсан ч бүх төсөл, үйл ажиллагаа тодорхой хөгжлийн зорилттой. Эдгээр нь алсдаа хөгжилд хүргэх, ядуурлыг устгах нэг зорилгод нэгддэг.
Одоо бид мэдээллийн технологийн хоёр төсөл хэрэгжүүлж байна. Нэг нь “Ухаалаг засаг”, нөгөө нь эрүүл мэндийн салбарын “Цахим эрүүл мэнд” төслүүд. Аль аль нь эхлэл шатандаа байна. Түүнчлэн боловсролын хэд хэдэн төсөл, төрийн санхүүгийн менежментийг бэхжүүлэхээр олон жил хэрэгжүүлсэн ажлаа үргэлжлүүлж, Сангийн яамтай хамтран техник туслалцааны зарим төсөл хэрэгжүүлж байна.
Санхүүгийн салбарыг дэмжихдээ санхүүгийн боловсрол олгох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх стратеги боловсруулах зэрэг үйл ажиллагааг Солонгосын засгийн газрын дэмжлэгтэй итгэлцлийн сангаас санхүүжүүлэн явуулж байна.
Засаглалыг бэхжүүлэх чиглэлээр төвлөрлийг сааруулах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслүүдийг Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа юм. Мөн Монгол Улсыг байгаль орчин, нийгэмдээ ээлтэй том хэмжээний төсөл боловсруулах чадвартай болгоход чиглэсэн төсөл бий.
-Дэлхийн банкны тусламжаар хэрэгжсэн төслүүдээс хамгийн их санхүүжилттэй, том төсөл нь юу байв?
-Бодит дүнгээрээ хамгийн том төсөл нь хамгийн анхных буюу Эдийн засгийг нөхөн сэргээх төсөл байсан.
Энэ төслийг 1991 онд Японы засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн юм. Цахилгаан станц, төмөр зам, уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортлох зэрэг тухайн үед нэн шаардлагатай байсан үйл ажиллагааг дэмжиж байв.
-Та бүхэн мэдээллийн технологийг дэмжиж, өндөр хурдны интернетийн сүлжээнд хөдөө орон нутгийг холбосон. Та энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Эдийн засаг хөгжих тусам манай хөтөлбөрүүд өөрчлөгдөж байдаг. Эхний төслүүд тухайн үеийн хүнд нөхцөл байдалд эдийн засгийг цааш нь хөдөлгөх, эдийн засгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилготой байв.
1990-ээд оны сүүл үеэс 2000 оны хооронд хэрэгцээ шаардлага өөрчлөгдсөн. 1997 онд би томилолтоо дуусгаад буцахад орон нутагт гар утас анх нэвтэрч байлаа. Америк хүний хувьд энэ нь надад их тансаг хэрэглээ шиг санагдсан.
Үнэн хэрэгтээ хөдөө суурин утасны газрын шугам тавигдаагүй, иргэд суурин утас төдийлөн хэрэглэдэггүй байсан. Иймд үүрэн утасны компаниудын хувьд маш ашигтай зах зээл. 2000 он гарахад үүрэн утасны систем хотод эрчимтэй дэлгэрч, хөдөө энэ үйлчилгээ муу хэвээр байлаа.
2005 онд хөдөөгийн хүн амын дөнгөж нэг хувь л орчин үеийн утас хэрэглэдэг байв.
2005 онд хөдөөгийн хүн амын дөнгөж нэг хувь л орчин үеийн утас хэрэглэдэг байсан. Дэлхийн банкны Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийн хөгжлийн төслөөр төр-хувийн хэвшлийн түншлэлийн загвар хөгжүүлж, түүгээрээ дамжуулан хөдөө мэдээлэл, харилцаа холбооны том зах зээл бий гэдгийг харуулахыг зорив. Үүний үр дүнд 2013 онд бүх сумын төв орчин үеийн утас, интернетийн сүлжээтэй болсон.
-2015 онд Оюутолгойн II шатны санхүүжилтийн гэрээг зурсан. Дэлхийн банк группийн хоёр гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпораци, Олон талын хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг хамтран 2.2 тэрбум ам.долларын зээлийн баталгаа өгсөн. Энэ баталгааг Оюутолгой ашигласан болов уу?
-ОУСК-аас нийт 1.2 тэрбум ам.долларын зээлийг өөрийн зүгээс болон синдикат зээл маягаар бусад байгууллагуудын өмнөөс олгосон. Харин Олон талын хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг буюу MIGA-аас 1 тэрбум ам.долларын баталгаа гаргасан юм. MIGA бол улс төрийн даатгал, баталгаа гаргах замаар дэлхий даяар компаниудыг хөрөнгө оруулалт хийхэд нь дэмжин уриалдаг Дэлхийн банк группийн нэг байгууллага.
ОУСК болон MIGA-гаас үзүүлсэн энэ дэмжлэг эдгээр хоёр байгууллагын хоёулангийнх нь хувьд нэлээд томдоо орно. Энэ нь Дэлхийн банк группээс Монголын ирээдүйд үзүүлж буй итгэл найдварыг илтгэсэн гэдгийг хэлмээр байна.
820 САЯ АМ.ДОЛЛАР БОЛ ДЭЛХИЙН БАНКНААС МОНГОЛД БАТАЛСАН НИЙТ САНХҮҮЖИЛТ
-Дэлхийн банк нарны эрчим хүчийг дэмжинэ гэж хэлсэн. Үүнтэй холбоотой ямар төсөл хэрэгжиж байгаа вэ?
-Эрчим хүчний салбарын хоёр дахь төсөл батлагдах шатандаа байна. Ойрын хэдэн сард батлах байх. Хоёр дахь гэсний учир нь бид өмнө нь эрчим хүч түгээх сүлжээг дэмжсэн нэг төсөл хэрэгжүүлсэн. Хоёр дахь төслөөр бүсийн эрчим хүч түгээх сүлжээний хоёр компанийг шинэчилнэ.
Үүн дээр нэмээд баруун аймагт нарны цахилгаан станц хөгжүүлэх нэг бүрэлдэхүүн бий. Сэргээгдэх эрчим хүчийг сайжруулах хөтөлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдах замаар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк санхүүжүүлэн, Засгийн газар хэрэгжүүлнэ.
Засгийн газраас хэрэгжүүлсэн 100 мянган нарны гэр хөтөлбөрийг Дэлхийн Банк дэмжин ажилласан. Энэ хөтөлбөр малчин өрхүүдэд цахилгаан түгээх төгс шийдэл болсны сацуу бусад улсад ч үлгэр жишээ болохоор хөтөлбөр.
Одоог хүртэл бохирдол бага ялгаруулдаг зуух хэрэглэх, эсэх нь хэрэглэгчийн мэдэх хэрэг хэвээр байна.
-Дэлхийн банкнаас манай улсад олгосон нийт зээлийн дүн 800 сая ам.долларт хүрсэн. Хамгийн сүүлчийн дүнг танилцуулахгүй юу?
-800 сая бол Дэлхийн банкнаас Монгол Улсад баталсан нийт санхүүжилтийн дүн. Хэдхэн долоо хоногийн өмнө Экспортыг дэмжих хөтөлбөрийг баталсан нь хамгийн сүүлд батлагдсан шинэ төсөл. Эдийн засгийг төрөлжүүлэх зорилготой энэ хөтөлбөр 20 сая ам.долларын өртөгтэй. Гэхдээ энэ бол төслийн санхүүжилтийн нийт хэмжээ. Төсөл хэрэгжихийн хэрээр тухайн улсын авч ашигласан зээл нэмэгддэг.
Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагын зээлийн давуу тал нь хүү тооцохдоо зээлийн нийт хэмжээгээр бус ашигласан мөнгөн дүнгээр төлдөг.
-800 сая ам. долларын санхүүжилтийн дундаж нөхцөл нь ямар байсан бэ?
-Үүний 1/4 нь буцалтгүй тусламж, үлдсэн нь ОУХА-аас олгосон зээл. ОУХА-ийн зээл ихэвчлэн жилийн 2 хувийн хүүтэй, эргэн төлөх хугацаа 25 жил, эхний 5 жилдээ үндсэн төлбөрөөс чөлөөлдөг. Энэ нөхцөл эрчим хүч түгээх сүлжээг сайжруулах гэх мэт зардлаа удаан нөхдөг төслүүдийн хувьд маш таатай нөхцөл.
-Дэлхийн Банк агаарын бохирдлыг бууруулах төсөл хэрэгжүүлдэг. Агаарын бохирдол ихэссээр байгаа учраас иргэд илүү дорвитой арга хэмжээ авахыг шаардах боллоо.
-Бид агаарын бохирдолтой тэмцэхдээ эхлээд юуг зөв хийв гэдгээ харах хэрэгтэй. Монголын хувьд хэдэн жилийн өмнө энэ асуудлыг нухацтай, шинжлэх ухааны үндэстэйгээр судалсан нь зөв хэрэг. Засгийн газраас агаарын бохирдлын гол эх сурвалжуудыг судлах, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг тогтооход Дэлхийн Банк хамтарч ажилласан.
Мөн бохирдуулагч эх сурвалжийг багасгах стратеги боловсруулахад дэмжсэн. Монголд агаарын бохирдол ихэвчлэн өвөл бий болдог, улирлын шинж чанартай. Цаг уурын нөлөө маш их. Хамгийн хортой, агаар бохирдуулагч нь нарийн ширхэгт тоосонцор буюу PM 2.5. Энэ нь түлшний дутуу шаталтаас үүдэлтэй. Иймээс Дэлхийн Банк, Мянганы сорилтын корпорац, Жайка хамтраад түлшийг бүрэн шатаадаг зуух нэвтрүүлэх хөтөлбөрийг дэмжиж ажиллалаа.
Эдгээр зуухыг нэвтрүүлснээр агаарын бохирдол буурсан. Гэхдээ Улаанбаатар улам өргөжин, одоо ч тэлсээр байна. Хөтөлбөр өндөрлөж, зуухыг цөөн тоогоор тараасны сацуу зарим хүн зуухаа зарж, өнөөх зуухнуудыг хөдөө хэрэглэдэг болсон. Энэ хугацаанд хот хурдацтай тэлсээр. Энэ бүх хүчин зүйлс нийлсээр маш хүнд нөхцөл байдалд хүргэсэн.
Одоог хүртэл бохирдол бага ялгаруулдаг зуух хэрэглэх, эсэх нь хэрэглэгчийн мэдэх хэрэг хэвээр байна. Агаарын бохирдлыг шийдвэрлэхэд хатуу дүрэм журам, зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. 1960-70-аад онд АНУ-ын хотууд ч мөн маш их агаарын бохирдолтой байлаа. Хатуу зохицуулалт, дүрэм журмаар машинаас ялгарах утааг хязгаарлах зэрэг олон арга хэмжээ авсны үр дүнд бохирдлыг бууруулсан. Улаанбаатар үүнтэй ижил арга хэмжээ авч, утаа ялгаруулдаг зуухны хэрэглээг хязгаарлах нь зөв.
Нэмж хэлэхэд, сайжруулсан зуухын загварыг жилээс жилд улам боловсронгуй болгосон. Судлаачид илүү бага түлш ашигладаг атлаа бага утаа ялгаруулдаг зуух бүтээж туршсаар байна.
Агаарын бохирдлыг бууруулах ямар ч санаа, шийдэл хэлэлцэхэд тэр нь технологийн хувьд болон эдийн засгийн хувьд хэрэгжих боломжтой, үр дүнтэй эсэхийг нухацтай судлах хэрэгтэй.
-Ямартай ч хотын захиргаанаас хөдөөнөөс хотыг зорих шилжилт хөдөлгөөнийг хориглочихлоо.
-Зүүн Азийн олон оронд энэ хоригийг ашигласан. Гэхдээ зарим хотод хүмүүс хүүхдээ сургуульд оруулах, ажил, албан хэрэгцээ зэргээс шалтгаалан нүүх шаардлага яах аргагүй гардаг. Иймд авилга үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг тал бий. Хүний амьдрах газраа өөрөө сонгож, чөлөөтэй шилжин нүүх эрхийг зөрчих ёсгүй. Энэ бол хүний суурь эрхүүдийн нэг гэж боддог. Гэхдээ эрхээ эдэлж байна гээд хаа хамаагүй, ямар ч дүрэм журамгүй суурьшиж болно гэсэн үг биш. Амьдрал ахуйгаа сайжруулахын тулд хүмүүс өөр газар руу нүүхийг зөвшөөрөх нь зүйтэй.
1989 ОНЫ НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ-ИЙ ТҮВШИНД ОЧИХ ГЭЖ МОНГОЛ 15 ЖИЛ ЗАРЦУУЛСАН
-Та хамгийн анх 1993 онд Монголд ирсэн. Энэ бол шилжилтийн, улс төр, эдийн тогтворгүй, их хүнд үе. Та бидний сайн, саар олон түүхийг мэднэ. Уул уурхайн баялгийн үнэ өссөн, улсын төсөв өссөн гэх мэт нартай өдрүүд бидэнд бий. Тэр үед тэгэх байсан юм гэж одоо эргээд харамсах зүйл танд байдаг уу. Тэдгээр сайхан атлаа богино үеийг бид хэрхэн урт хугацаанд үргэлжлүүлж, зөвөөр ашиглах ёстой байв?
-Тэр үед байдал хэчнээн хэцүү байсныг Монголчуудын ихэнх нь мартаж орхисон шиг. Залуу үеийнхэн энэ талаар аав ээжээсээ асуух хэрэгтэй. 2004 он хүртэл нэг хүнд ногдох ДНБ-ий түвшинд очих гэж Монгол 15 жил зарцуулсан. 1990-ээд онд эдийн засаг тийм гүн уналтад орчихсон, эргэж сэргэх нь асар удаан байсан юм.
Эдийн засаг 2000 оны үеэс эргэн сэргэж эхэлсэн. Хүмүүсийн амьдрал сайжирч, хүүхдүүд олноороо сургуульд явах болов. Харин эдийн засаг эрчимтэй өссөн тэр үед энэ боломж удаан үргэлжлэхгүй гэдгийг мэдэх хэрэгтэй байсан юм болов уу.
Эргээд харахад юу хийх, юу хийх хэрэггүй байсан нь тодорхой байдаг. Гэхдээ ирээдүйд дахин Монголын эдийн засаг маш эрчимтэй өсөхөд сайхан өдрүүд дандаа удаан үргэлжлэхгүйг бодолцож, эдийн засгийн боломжит цочролд бэлтгэлтэй байхыг хүн бүр ойлгосон байх. Тиймээс зээл авах, зарцуулахдаа илүү болгоомжтой хандаасай.
Зээл авах, зарцуулахдаа илүү болгоомжтой хандаасай.
-Дэлхийн банкны орлогын эх үүсвэр юу вэ?
-Олон улсын зах зээлд бонд арилжаалж, олсон мөнгөөрөө улс орнуудад хөнгөлөлттэй зээл олгодог. Ингэснээр Дэлхийн банкнаас зээл авдаг улсууд өөрсдөө олон улсын захад бие даан зээл авснаас бага хүүтэй, боломжийн нөхцөлтэй санхүүжилт авдаг. Дэлхийн банкны зээлжих зэрэглэл маш өндөр буюу ААА гэсэн зэрэглэлтэй.
Олон улсын хөгжлийн ассоциацаас олгодог зээл маш бага хүүтэй, урт хугацааны эргэн төлөлттэй тул 3 жил тутамд санхүүгийн нөөцөө дахин сэргээж, дүүргэх шаардлагатай. Энэ санхүүжилтийг ОУХА-ын хандивлагч гишүүд олгодог. Хамгийн том хандивлагч бол ИБУИНВУ, АНУ, Япон. Эдгээр болон бусад улсууд гурван жил тутам ОУХА-д нэмэлт санхүүжилт олгосноор Монгол зэрэг улсуудад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох боломжтой болдог.
-Дэлхийн банкны Монголд өгөх зээл хязгаартай юу?
-Хязгаарлалтууд бий. Маш олон орон таатай нөхцөлөөр зээл авахыг хүсдэг. Харин бидний нөөц хөрөнгө хязгаартай. ОУХА-ын сүүлийн мөчлөгийн үеэр нийт төслүүдэд зориулж 100 сая ам.доллар баталсан. Дараагийн мөчлөгийн хэмжээ нэмэгдэхээр байна. Гэхдээ яг хэдий хэмжээгээр гэдгийг мэдэхгүй. Мөн дээр хэлсэнчлэн Монгол улс ОУСБХБ-с санхүүжилт авах эрхтэй.
-Дэлхийн Банкны шийдвэр гаргалтад хандивлагчдын бодлого, нөлөөлдөг үү, эсвэл Дэлхийн Банк цэвэр санхүүгийн байгууллага уу?
-Дэлхийн Банк улс төрөөс ангид байгууллага. Гишүүн орнуудынхаа эдийн засгийн хөгжлийг дэмжихийн тулд ажилладаг. Дэлхийн банкны хэтийн зорилго нь орлогын хамгийн доогуур түвшинд байгаа хүмүүсийн амьжиргааг сайжруулж, ядуурлыг арилгах. Иймд дан ганц санхүүгийн байгууллага гэж тодорхойлох учир дутагдалтай.
Бид цаг хугацааны эрхээр үйл ажиллагааныхаа чиглэлийг өргөжүүлж, төвлөрлийг сааруулах, нийгмийн эгэх хариуцлага, засаглалыг бэхжүүлэх чиглэлд ажиллаж байна. Гэсэн ч бид улс төрөөс ангид хэвээр, аль нэг тал, намын байр суурийг дагадаггүй.
-Дэлхийн банкны группд багтдаг, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкан дахь Монгол Улсын ерөнхий хувь оролцоог тус бүр 120 635 ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 143 хувьцаагаар, тусгай хувь оролцоог 71-ээр нэмэгдүүлсэн. Ингэснээр манай улс 0.06 хувийн саналын эрхтэй боллоо. Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд манай улстай хэрхэн хамтарсан бэ?
-ОУСБХБ бол Дэлхийн банк группийн хамгийн анхны байгууллага. Манай группийн бас нэг салбар болох Олон улсын хөгжлийн ассоциацтай хамтран төсөл хэрэгжүүлж, бага болон бага дунд орлоготой улсуудад зориулж хамгийн таатай нөхцөлтэй зээл олгох замаар хөгжлийн тусламж үзүүлдэг. ОУХА-ын санхүүжилттэй төслүүдийг ОУСБХБ удирддаг. Зарим талаараа 1991 оноос хойш бидний Монголд хэрэгжүүлсэн бүх ажил ОУСБХБ-тай холбоотой гэж хэлж болно.
Монгол Улсын 1991 оноос хойш Дэлхийн банкнаас авсан зээлийг бүгдийг нь ОУХА-ын нөхцөлөөр олгосон. Монгол Улсын зээлжих зэрэглэл ахихад ОУХА-ынхаас ахисан түвшний улсуудад олгодог, ОУСБХБ-ны нөхцөлтэй, санхүүжилтэд хамрагдах эрх мөн нээгдсэн. Дэлхийн Банктай одоо хүртэл хамтарч ажилладаг илүү том, чинээлэг улс орнууд ОУСБХБ-ны нөхцөлөөр зээлждэг.
Одоогоор дэлхийн санхүүгийн зах зээл дээр зээлийн хүү бага байгаагаас шалтгаалан ОУСБХБ-ны нөхцөлүүд мөн таатай байгаа. Монгол энэ төрлийн зээлд хамрагдах боломжтой. Гэхдээ энэ боломжоо ашиглаагүй байна.
-Цаг гарган, ярилцсанд баярлалаа.