gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сонгуулийн тогтолцоог хуучнаар нь хадгалах хэнд ашигтай вэ?

Улс төр
2011-01-11
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2011-01-11
-Тойргоо хувьчлаад авчихсан томчуул сонгуулийн хуулийг чөдөрлөж байна-

УИХ дахь улс төрийн намын бүлгүүд сонгуулийн тогтолцоог өөрчилж, шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцүүлэхээр удтал ярилцсан ч тохиролцож чадаагүй байна. Ингэж хав дарах болсон шалтгаан хэнд, юунд байна вэ гэдэг асуулт одоо болтол тодорхойгүй. Одоогоос хоёр сарын өмнө нэрээ сольсон, хуучнаар бол МАХН-ынхан, ардчиллыг өмчилж арьсаа хамгаалагчид буюу АН-ынхан дотор ч сонгуулийн тогтолцоог хуучнаар нь хадгалж үлдэх сонирхол бий. Тиймээс он дамнан яригдсан сонгуулийн хууль, мажоритарыг халах пропорциональ системийн асуудал бүрхэг хэвээр байгаа юм.

СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ИЧЭЭНЭЭС ГАРГАХ СОНИРХОЛ УЛСТӨРЧДӨД АЛГА
Хаврын чуулганаар парламентад суудалтай хоёр нам сонгуулийн шинэчлэл хийхээ амлаж, ажлын хэсэг томилсон. МАН-ынхан томсгосон тойргийг дэмжиж, АН-ын гишүүд 26-д багтаад ялагдвал 50 дотор багтаж нэр дэвшиж болох, эсэх талаар маргалдсаар эцэст нь пропорциональ системд санал нэгдлээ, 50:26 гэсэн хувилбарыг дэмжиж байна гэснийг эс тооцвол тус тусдаа хуралдаж, камерийн өмнө уран донгодсон ажлын хэсгийнхэн олигтой санаачилга гаргаж, хийж бүтээсэн юмгүй УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулсан.

Өдгөө намрын чуулган завсарлах /цагаан сарын өмнө завсарлана/ дөхөж байгаа ч Сонгуулийн хуулийг ичээнээс гаргах сонирхол улс төрчдөд алга. Цагаан сараас өмнө байнгын хорооныхоо үүд хаалгыг түгжиж аваад хуралдаж байгаа ч Сонгуулийн хуулийг хэлэлцэж амжина гэхэд бэрх. Дараагийн чуулганд ацаглаад үлдээж болох ч жилийн дотор хэлэлцэж дуусах нь эргэлзээтэй. Аар, саар асуудлаар аргамжсаар хуулиар хориглосон хугацаанд хүргэж чадвал Сонгуулийн тогтолцоог шинэтгэх боломжгүй сонгууль хуучнаараа явагдана.

Г.БАТХҮҮ ӨВӨРХАНГАЙГААС, “ЖЕНКО” Х.БАТТУЛГА БАЯНХОНГОРООС “НОГООН ГЭРЭЛ”- ЭЭР ГАРАХ ТОГТОЛЦОО БУЮУ ТОХИРОЛЦОО
Сонгуулийн шинэчлэлийг гацаанд оруулах нь юуг харуулж байна гэвэл, нүдээ чичлүүлээд буй ажлын хэсгийнхний буруу ч биш, хоёр намын бүлэг дэх хууччуулын нэр нөлөө, улс төр, бизнес холилдсон эрх ашиг сонгуулийн шинэчлэлийн хоолойд тонгорог тулгаад байгаатай холбоотой гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд өрнөж байна. Нэг үгээр хэлбэл, тойрог худалдаж аваад гаршчихсан, нэг аймгийг хэдэн сумтай нь халаасалчихсан хүмүүс сонгуулийн тогтолцоог шинэчлэх дургүй байна.

Тухайлбал, Өвөрхангай аймгаас Г.Батхүү “ногоон гэрэл”-ээр гарах, мах, гурилын үйлдвэрээр Баянхонгорынхны ходоодыг атгаж суугаагийн хувьд “Женко” Х.Баттулга тус тойрогт баараггүй сонгогдох, Шадар сайд М.Энхболд Төв аймагт дэвшигчдийн жагсаалтыг тэргүүлдэг явдал хэвээр үлдэнэ. Аль нэг аж ахуй нэгж, компанитай адил тухайн хүн хувьчлаад авчихсан, хөрөнгө оруулалт нэрээр төсвийн мөнгийг хуваарилуулж, түүнийгээ өөрийн нэрээр патентжуулж авсан учраас алдахыг хэн хүсэх вэ. Тэдэнд мажоритар тогтолцоо буюу сонгуулийн жижиг тойрог чухал. Хэн хэн нь намдаа болон улс төр, бизнесийн хүрээнд нөлөөтэй учраас сонгуулийн шинэчлэлийг чөдөртэй морь шиг барьж ирсэн нь энэ.

МАЖОРИТАР СИСТЕМИЙГ ӨМӨӨРӨХ УЛСТӨРЧДИЙН ШАЛТАГ БА ШАЛТГААН
Монгол Улсын хэмжээнд 2004 онд сонгууль явуулсан жижиг мажоритар системийг манай улсад хамгийн зохимжтой хэлбэр гэж үздэг хүн цөөнгүй. Тэдний нөгөө талд энэ систем манайд тохирохгүй, улсын төсөв жалга довоор тардаг хэмээн шүүмжлэгчид бий. Тэд манай улсын газар нутаг асар их, хүн амын тоо цөөн. Тэднийг газар нутагт нь байлгаж төр бодлогоор дэмжих ёстой. Улаанбаатар хот гэхэд л 1.2 сая хүн амтай гэсэн тооцоо гарсан.

Гэтэл хот маань дөнгөж 500 мянган хүн амьдрах боломжтой. Хотын утаа, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дутагдал, хангамж, үйлчилгээний хямрал, замын түгжрэл гээд жилээс жилд ачаалал нэмэгдэх болсон. Хүн ам яагаад нэмэгдээд байна гэхээр хөдөө орон нутагт амьдрах нөхцөл тааруухан, төсвийн хуваарилалт шударга бус байгаатай холбоотой. Тиймээс 76 тойргийг эзэнтэй болгох талаас төр анхаарч, сонгуулийг жижиг мажоритар системээр явуулах нь зүйтэй. Нөгөө талаар 76 тойрогт хувааснаар иргэд нэр дэвшигчтэй бодитой танилцах, холбогдох боломж олддог хэмээн тэд тайлбарладаг.

МАН ХЭЛСНЭЭСЭЭ ЯАГААД БУЦАВ?
МАН-ын Удирдах зөвлөл сонгуулийн 50:26 гэсэн хувилбарыг дэмжиж, байр сууриа илэрхийлээд удаагүй байгаа. Энэ бол хаврын чуулган завсарлахын өмнө гаргасан шийдвэр нь. Гэсэн ч намрын чуулган эхлэнгүүт намынхаа нэр, үзэл баримтлалыг сольсон учраас дэмжээд байсан пропорциональ тогтолцооноосоо нүүр буруулахад хүрснийг хэвлэлүүд тоймлож байгаа юм. Зарим нь тус намын Удирдах зөвлөл УИХ дахь бүлгийн гишүүдээс дэмжлэг авахгүй байгаа. МАН-ын бүлгийн гишүүдийн гуравны хоёр нь эсрэг санал өгсөн гэсэн тооцоо, судалгааг барин тавин дэлгэж тавьсан.

Өөр нэг шалтгаан бол сонгуулиар санал авахад хувь хүний амжилтаас илүү намын нэр, нөлөөгөөр оноо цуглуулах магадлалтай холимог болон хувь тэнцүүлсэн тогтолцоог сонговол нэр, үзэл баримтлалаа сольж танигдахгүй болсон МАН ялагдал хүлээж болзошгүй. Энэ нөхцөл байдлыг АН урвуулан ашиглаж, тоглолт хийж чадвал 2012 оны сонгуульд олонх болоход ядах юмгүй. Хэдийгээр 5-7 хувийн босго тогтоох ч энэ нөхцөл байдлаар бол бусад улс төрийн хүчнүүд ч парламентад орж ирэх үүд хаалга нээгдэж мэднэ. Гэхдээ тэр нь их биш л дээ, Ногоон намаас Д.Энхбат, ИЗН-аас С.Оюун тэргүүлж З.Алтай удаалан парламентад цөөнх болдог хуучин зарчим хадгалагдах биз.

НЭР ДЭВШИГЧ БОЛОН СОНГОГЧИЙН ТООНЫ ХАРЬЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ УУ?
УИХ-ын сонгууль 2008 онд томсгосон мажоритар системээр явагдсан. Тухайлбал, Баянзүрх дүүргийг нэг том тойрог болгож дөрвөн нэр дэвшигчтэй, Дархан-Уул аймгийг мөн нэг том тойрог болгож, гурван нэр дэвшигчтэй сонгууль явуулсан. Үнэндээ нэг нэр дэвшигчид оногдож байгаа сонгогчдын тоо асар зөрүүтэй байв. Баянзүрх дүүргийн сонгогчдын тоо 150 мянга байсан бол нийт 260 мянган хүн амтай. Нэг үгээр хэлбэл гурван аймгийг нэгтгэсэнтэй адил том дүүрэгт 50-иад мянган сонгогчтой Дархан-Уул аймагт гэхэд л гурван хүн нэр дэвшсэн.

Тухайн нэр дэвшигчид оногдох сонгогчийн тоо зөрүүтэй байснаас будлиан үүсэх нэг үндэслэл болсон. Үүнийг 2008 оны сонгуулийн дараа Азийн сангаас явуулсан судалгаа нотолдог. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт дөрөв биш найман хүн дэвших ёстой байсан нь судалгаагаар батлагдаж шуугиан тарьж байв. Үүнээс харахад олон сонгогчтой тойрогт сонгууль явуулахад будлиан гарах үүд хаалга нээлттэй нь ойлгомжтой. Тиймээс 76 нэр дэвшигчтэй байвал бүгдэд нь ижил тооны сонгогчтой байхаар тойргоо хуваах нь зүйтэй гэсэн саналыг зарим улс төрчдийн зүгээс гаргаад байгаа.

ДОЛДУГААР САРЫН 1 ДАВТАГДАХГҮЙ БАЙЖ ЧАДАХ УУ?
Өнөөдөр 26 тойрогт 26 хүн дэвшээд, үлдсэн 50 нь гишүүдийн нэр байх уу, намуудынх байх уу гэдэг шийдэгдээгүй. Монгол Улсыг 26 тойрогт яаж хуваах вэ гэхээр аймгуудыг нэг тойрог, дүүргүүдийг мөн нэг тойрог болгож хуваана. Тэгэх юм бол 2008 оны сонгууль давтагдана гэсэн үг. Баянзүрх дүүргийн 150 мянган хүн амд нэг хүн дэвших, Дархан-Уул аймгийн 50 мянган хүн амд нэр дэвшихээс өөр аргагүй. Сонгуулийг шударга явуулахаас эхлээд төсөв хөрөнгө ямар их шаардагдах нь ойлгомжтой.

Холимог пропорциональ системээр сонгууль явуулна гэвэл сонгогчдыг 26 тойрогт хуваагаад нэр дэвшигчид хэдэн хүн оногдох нь вэ гэдгийг тооцох ёстой. Гэтэл ийм боломжгүй, тухайлбал Архангай аймаг нэг тойрог болно гэсэн үг. Тэнд нэр дэвшиж улс төрийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой улс төрчид түүнийгээ нэг л тойрог болгохыг хүснэ. Хүн ам олонтой Баянзүрх дүүргийг нэг тойрог болгох уу, тав болгож хуваах уу гээд асуудал үүснэ. Дахиад долдугаар сарын 1 давтагдахад хүрэх цоорхой ийм.

Өнөөдөр ганц сонгуулийн хууль ч биш олон асуудлаар улс төрчид байр сууриа илэрхийлэхдээ бусад улс орнуудад ийм байдаг учраас бид ч гэсэн түүнийг дагах ёстой гэдэг. Хэдийгээр тийм ч туурга тусгаар Монгол Улс, хүн ам хийгээд эдийн засгийн үзүүлэлтээр бусдаас өөр, өвөрмөц онцлогтой ард түмний хувь заяаг шийдэх аливаа асуудалд гадаадынхныг дууриах бус өөрийн оронд зохих, оновчтой хувилбарыг гаргаж ирэх нь зүйд нийцэх биз ээ. Сонгуулийн тогтолцоо одоогийн парламентад сууж буй 76 гишүүний дараагийн сонгуулиар гарч ирэх тохиролцоо байж таарахгүй. Монгол Улсын 2.7 сая хүн амд үйлчлэх шударга тогтолцоо үгүйлэгдэж байна.

Ч.Үл-Олдох

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан