Хубилай хаантай насан турш тэмцсэн Өгөдэй хааны ач хүү Хайду хааны охин, Хотол цагаан гүнжийн тухай роман номын дэлгүүрүүдэд удахгүй худалдаалагдах нь ээ.
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн бичиж буй энэхүү роман Юан гүрний үе, алтан ургийнхны эвлэршгүй зөрчил, тэрхүү зөрчил дунд тодорч, түүхэнд бөх гүнж хэмээн алдаршсан Хотол цагаан Ажуруг буюу Сарангэрэлт гүнжийн тухай аж.
Түүх сөхвөл, Хайду хааны хүчит гүнжийн талаар Персийн түүхч Рашид ад дин, Хубилай хааны дэргэд арав гаруй жил алба хаасан Италийн алдарт аялагч Марко Поло нар тодорхой тэмдэглэж үлдээжээ.
Хайду хааны 14 хүүхдийн дунд хамгийн хүчтэй нь Сарангэрэлт гүнж байсан агаад эрчүүдтэй адуугаар бооцоо тавьж бөх барилдаад хаясаар асар олон адуутай болсон байсан гэдэг. Хайду хааныг насан эцэс болсны хойно, хунтайж Урус нь төрийн эрх эзэлснийг Хотулун гүнж эсэргүүцэн, “Эцгийн эрхийг өвлөн авахыг эрмэлзсэнд ах дүүс Чапар, Дува, Урус нар нь ...чамд утас, зүү, үйл үртэсний ажил чухаг... төр улсын хэргийг чи юу мэдэх вэ...” хэмээн зэмлэсэн тул төрийн хэргээс ангид өргөө гэртээ суух болжээ.
Хожим Хайду хааныг Или, Чуйн голын хооронд орших өндөр уул Шонхорлигт онголж, хайрт охин Хотол цагаан Ажуруг гүнж эцгийнхээ онгоныг батлан сахиж суужухуй хэмээн Персийн их түүхч Рашид Ад Дин цадиг түүхэнд тэмдэглэн үлдээсэн буй. Хотол цагаан гүнж нь өрнийн орнуудад Kuthulun Princess нэрээр алдартай агаад, 18-р зууны үед Францын Франсуа дө ла Круа Чингис хааны намтрыг сонирхон судлах ялдамд Хотол цагаан гүнжийн түүхтэй танилцаж дорнын ухаант, үзэсгэлэн төгс гүнжийн тухай үлгэрийн ном бичиж хэвлүүлсэн байна. Дө ла Круа алтан ургийн хүчит гүнж Хотол цагаан Ажуругийн түүхээс сэдэвлэн Хятад дахь Монголын Алтан хааны гүнж Турандоттой гэрлэхийн тулд эрчүүд таахад бэрх гурван оньсогын хариуг хэлэх сорилгод орно. Тааж чадаагүй эр амь насаа алдах дүрэмтэй гэсэн үлгэр зохиожээ.
1762 онд жүжгийн зохиолч Карло Гоцци нэртэй итали эр энэхүү үлгэрээс сэдэвлэн тайзны жүжиг туурвилаа. Хожмоо алдарт зохиолч Ф.Шиллерийн анхаарлыг монгол гүнжийн тухай үлгэр татаж, жүжгийг эемс хөлнээ дуун хөрвүүлснийг Гёте Веймар хотноо тайзнаа тоглуулсан гэдэг.
Хорьдугаар зууны босгон дээр Италийн суут хөгжмийн зохиолч Жакомо Пуччини монгол гүнжийн тухай жүжгийг “Турандот” дуурь болгон тоглуулж, дэлхийн сонгодог бүтээлийн сан хөмрөгт мөнхрүүлсэн ажээ. “Шүүдэр” продакшн Хотол цагаан буюу Хотулун гүнжийн тухай кино төсөл ч хэрэгжүүлж байгаа бөгөөд гол дүрд Дэлхийн миссийн тэмцээнд шилдэг 11-д шалгарсан А.Баярцэцэг тодроод байгаа билээ. Уншигчдын догдлон хүлээж буй “Хотол цагаан гүнж” романы нээлт энэ сарын 10-нд болох ажээ.