Австралийн Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан Элчин сайд, доктор Шармэн Стөүн манай улсад айлчилж байна.
УИХ-ын эмэгтэй гишүүд, сайд, дэд сайд нар өнөөдөр түүнтэй уулзах юм. “Манлайлалд эмэгтэйчүүдийн үүрэг” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг өнөөдөр 16:00 цагт Гадаад харилцааны яаманд болно.
Элчин сайд Стөүн энэ сарын 2-ноос 4-ний өдрүүдэд манай улсад ажиллана. Энэ хугацаанд тэрээр УИХ-ын гишүүд, бизнес, иргэний нийгмийн салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүдтэй уулзаж, эмэгтэйчүүдийг илүү эрх мэдэлжүүлэх, хүйсийн тэгш эрхийг хангах, хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсоох асуудлыг хөндөн ярилцах юм.
Доктор Стөүн Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан Австралийн Элчин сайдын албыг хашиж буй гурав дахь эмэгтэй юм байна. Тэрээр 2016 онд томилогдож, нэгдүгээр сард ажилдаа оржээ. Тэрээр Австралийн парламентад 20 жил ажиллахдаа Австрали- Монголын парламентийн бүлгийн даргын албыг хашиж байсан юм. Түүний энэ удаагийн айлчлал Австрали, Монголын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж байна.
Австралийн дипломат харилцаа, хөгжлийн бодлого, батлан хамгаалахын асуудлууд нь эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалах, тэднийг илүү эрх мэдэлжүүлэхэд чиглэх хэрэгтэй хэмээн үзэж, 2011 онд Австралийн Засгийн Газар Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан Элчин сайдын албан тушаалыг бий болгожээ.
Улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлуудад эмэгтэйчүүдийн тэгш оролцоог дэлхий даяар дэмжсэнээр, энэ алба дэлхий дахины хөгжлийг урагшлуулж, энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулна гэж үздэг байна.