Хэрвээ та анагаах ухааны салбарын сүүлийн үеийн судалгаануудыг сонирхож байсан бол үүдэл эс гэдэг ямар том ач холбогдолтой болохыг мэдсэн байх.
Лабораторийн нөхцөлд шинээр үүсгэсэн үүдэл эс онол ёсоор хүний биед байдаг үүдэл эстэй адилаар ямар ч төрлийн эс болон хувирч, өөрийгөө хувилах чадалтай.
Гэвч эрдэмтэд илүү хянуур байх ёстой гэдгээ олж мэджээ. Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээний багийнхан АНУ-д лабораторийн нөхцөлд судалгааны зорилгоор ашиглаж болох лабораторийн нөхцөлд ургуулсан 140 үүдэл эсээс тав нь мутацийн явцад хорт хавдар үүсгэх боломжтойг тогтоосон аж.
Тэрхүү таван эсийн шугамын хоёрыг нь хүн дээр туршсан хэдий ч азаар туршилтад орсон хүмүүст үүнээс болж хорт хавдар үүсээгүй гэжээ.
Гэхдээ энэ анагаахын салбар үүнээс болоод шууд үүдэл эсийн судалгааны ажлыг орхино гэсэн үг биш юм. Цаашид хэрхэхийг шийдэхийн тулд хийх ёстой олон ажил байгаагаас гадна хүнд хэрэглэхээс өмнө эрүүл эсэхийг нь шалгах арга бий.
Түүнчлэн үүнээс гадна өөр бяцхан мутацийг анзааралгүй өнгөрөөсөн байж болох талтай бөгөөд дээрх үүдэл эсийн шугамуудыг сүүлийн 20 гаруй жил ашиглаж, туршиж байгаа аж.