Өнөөдөр тавдугаар сарын 1-ний өдөр. Энэ өдрийг Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр дэлхийн 160 орны иргэд хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө дуу хоолойгоо өргөдөг байна.
МҮЭХ өнөөдөр нийслэлд болон 21 аймгийн төвд нэгэн зэрэг жагсаал зохион байгуулж байна. Эдгээр үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж байгааг МҮЭХ-ны дарга Х.Амгаланбаатар онцлов.
Тэрээр цуглаан зохион байгуулах урьдчилсан уулзалтыг Засгийн газар өөрөө бий болгосон гээд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн, гурван талт хэлэлцээрийн дөрвөн заалтыг Засгийн газар зөрчсөн гэв.
Мөн “Эрх баригчид энэ оны улсын төсвийн тодотголыг олны хүчээр буюу хүч түрэн баталлаа. Иймд Засгийн газраас гурван сарын өмнө байгуулсан, хэлэлцээрээ биелүүлэхийг шаардаж байна” гэв.
Долоон төрлийн татвар нэмж, (эдгээрийн гурав нь өнөөдрөөс хэрэгжиж эхлэв) иргэдийн тэтгэврийн насыг нэмснээр Засгийн газар МҮЭХ-той байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж тус холбоо үзэж байгаа юм.
Тайван жагсаал 12 цагт эхэлжээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр жагсаал зохион байгуулагчидтай уулзан, тэдний хүсэлтийг хүлээн авав.