Оролцогчдын онцлох ишлэлүүдийг хүлээн авна уу:
Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж
![](https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2017/04/25/Myagmardorj-165852-234517565.jpeg)
- Бид 1990 оноос өмнө бүх зүйлсийг үнэ төлбөргүй хэрэглэдэг, энэ нь бүр соёл болчихсон байсан. Гэхдээ бид одоо оюуны өмчийг дээдэлж сурч байна.
- Оюуны өмчийн хяналтын улсын гуравхан байцаагч ажилладаг. Энэ маш хангалтгүй тоо.
- Зөвшөөрөлгүйгээр кино гаргадаг 230 орчим кино сайтыг хаасан. Жил бүр иймэрхүү тоо гардаг. Гэвч нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байна.
- Домайн нэрийн хуулийн зохицуулалт байхгүй тул хориглох асуудал ч байхгүй.
Монголын оюуны өмч хамгаалах холбооны гүйцэтгэх захирал Г.Чинзориг
![](https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2017/04/25/Chinzorig-165908-546599042.jpeg)
- Интернет хэний ч өмч биш. Хэн нэгэн нь хянах гэж оролддог ч технологид гүйцэгдэхгүй, хянах боломжгүй явж байна.
- Манай улс оюуны өмчийн зөрчилтэй зах зээлийн жагсаалтад ороогүй байгаа.
- Дөрөвдүгээр сарын 1-нээс хойш хийсэн судалгаагаар олон ангит 161, бүрэн хэмжээний хит болсон 21 кино, баримтат 30 орчим кино "хулгайгаар" олон нийтэд хүрсэн.
- Бид гадаад улсын бүтээл, контентыг хамгаалах олон улсын конвенцед нэгдсэн ч манай улсад бүтээлийг нь хамгаалах хяналтын тогтолцоо байхгүй.
- Насанд хүрэгчдэд зориулсан видео, зохиогчийн эрхийн зөрчилтэй кино зэрэг нь фэйсбүүкээр цацагдаж байгаа нь манай улсын биш "фэйсбүүкийн толгойн өвчин" болсон. Гэхдээ 12 цагийн дотор эдгээр зөрчлүүд бүгд арилдаг.
УИХ-ын гишүүн Н.Учрал
![](https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2017/04/25/Uchral-170426-619832552.jpeg)
- Бид Монголоос нүүрснээс өөр "юу ч" гаргахгүй байна. Тиймээс Инновацийн тухай хуулийг сайжруулж, "мэдлэг" экспортлохын тулд 15-уулаа лобби бүлэг байгуулсан.
- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэж хоёр байгууллага нийлснээр хяналтын асуудал орхигдсон.
- Оюуны өмчийн газар тусдаа байх ёстой, тэр дундаа хөгжлийн газар байх хэрэгтэй.
- Инновацийн санг байгуулсан ч, татан буулгасан. Одоо бид сэргээхээр хуулийн төсөл өргөн барьсан.
- Алтны татварын 0.1 хувийг Инновацийн санд оруулж, старт апп компаниудыг дэмжихээр хуулийн төсөлд тусгасан.
"Хуур мюзик групп" компанийн захирал С.Дөлмандах
![](https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2017/04/25/Dulmandax-171014-297297474.jpeg)
- Оюуны өмчийг хамгаалаад, хориглоод байвал хамгаалж, тэмцэж дуусахгүй.
- Ямар нэг хүнд бүтээлийг нь заавал хулгайлах сонирхол байхгүй. Хүртээмжтэй, хямд, худалдан авах боломжтой л байвал бүтээлийг нь хулгайлах явдал бага гарах байх.
- Бид олон улсын бүтээлийг хамгаалахгүй, хүндлэхгүй байгаа учраас бидний бүтээлийг бусад улс хамгаалах дургүй байдаг. Бид харилцан үүрэг хүлээж байгаа гэдгээ мартаж орхиж.
- Нэг санаа олоод "дараад хэвтээд" байвал хамгаалахад хэцүү. Олны хэрэглээ болгочихвол илүү найдвартай хамгаалалт болох байх.
УИХ-ын гишүүн А.Ундраа
![](https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2017/04/25/Undraa-171526-1067575221.jpeg)
- Маш гайхалтай санаа нь үйл хэрэг болж, ямар нэг бүтээл төрдөг. Гэвч, бүтээл нь өмч болтлоо процессын удаан хугацаа туулж байна.
- Видео тоглоом, апп зах зээл бидэнд нээлттэй байгаа.
- Сошиал медиа бидэнд өөрөө хэрэглэгч мөртлөө үйлдвэрлэгч байх боломж олгож байна. Жишээ нь, Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо гэхэд Хятадаас их хүн амтай "улс" болж байна. Энд зах зээл байгаа.
- Монголчууд зоримог санаа дэвшүүлдэг ч, эхний алхмаа хийхдээ бага зэрэг удаан байна.
- Старт ап компаниудыг дэмжих ёстой. Бизнес болохоор бүтээгдэхүүний санаа, сэдэл гаргасан старт апп компаниуд олон байдаг. Тиймээс санхүүгийн хөшүүргийг нь хууль, эрхзүйн орчинд бүрдүүлж өгөх ёстой.
Монгол дахь Америкийн худалдааны танхимын бодлогын асуудал эрхэлсэн захирал О.Адъяа
![](https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2017/04/25/Adiya-172044-1136788508.jpeg)
- Оюуны өмчтэй холбоотой хууль, эрх зүйн орчин хангалттай байгаа. Гэхдээ зөрчил тогтоох, шалгах асуудал дутагдалтай байна.
- Монгол Улс оюуны өмчийн зөрчлийн хар жагсаалтад орох аюултай байгаа. Учир нь, бид олон улсын оюуны өмчийг дээдлэхгүй байна.
- Оюуны өмчийн зөрчлийг олон нийтэд мэдээлэх ажил дутмаг байна. Олон нийтийг цочроосон мэдээлэл өгч, соён гэгээрүүлэх ажил хийх ёстой.
- Старт апп компаниуд шинэ санаа гаргадаг ч 80-90 хувь нь зах зээл дээр гарч ирдэггүй. Тэд том компанитай хамтарч ажиллаад, зах зээлд гарах ёстой.
- Дэлхийн оюуны өмчийн газарт бүртгэлтэй Монголын 43590 барааны тэмдэгт байна. Энэ бол өмчөө хамгаалахад ахиц гарч байгаа сайн жишээ.