АНУ-д яагаад улс төрийн туйлшрал газар авах болов.
Илт гуйвуулсан мэдээлэлд өөрсдийн үзэл бодлоо тулгаж, найз статустай хэн нэгний постны доор хэт нэг талыг барьсан сэтгэгдэл тоо томшгүй ихээр хөврөх болсон олон нийтийн сүлжээ улс төрийн трайбализмыг улам дэвэргэж буй, эсэхэд олон хүн маргалддаг.
Энэ тайлбар эрчээ авч, хэдийнэ олон түмний оюун ухаанд нэвчиж, тэр ч бүү хэл Цагаан ордны Зууван танхимд хүрсэн. Тус танхимын эзэн асан Барак Обама албан тушаалаасаа буухын өмнөхөн өгсөн ярилцлагадаа ч АНУ-ын улс төрийн хуваагдалд олон нийтийн сүлжээ гол тоглогч олж буйг дурджээ. Олон нийтийн сүлжээний улмаас америкчууд өөрсдийгөө хөөсөн шүүлтүүр бүхий урхинд оруулж, өөрийн гэсэн үнэлэмж, үзэл бодлоо хязгаарлаж байна гэж зэмлэсэн нь ч бий.
Барак Обама “Хуурамч мэдээлэл, хуйвалдааны түүхий онолууд гээд эсрэг талаа ямар ч өршөөлгүй “булах” боломж олон нийтийн сүлжээнд өргөн байдаг нь сонгогчдыг талцуулж байгаа” гэж “The New Yorker” сонинд ярьж байжээ.
Гэвч саяхан гарсан судалгаагаар сүүлийн үед улс төрийн талцал хамгийн их үүсгээд байсан хүн амын бүлгүүд олон нийтийн сүлжээ хэрэглэх сонирхол туйлын бага гэдэг нь тодорхой болсон байна.
Технологийн дэвшил улс төрийн хуваагдлыг дэвэргээгүй
Өнгөрсөн сард АНУ-ын Эдийн засгийн судалгааны үндэсний хорооноос гаргасан тайланд улс төрийн талцлыг бий болгогч нь Америкийн ахимаг насныхан буюу хамгийн сүүлд 1996-2012 онд л интернэт хэрэглэдэг байсан хүмүүс гэдгийг Стэнфорд болон Брауны их сургуулийн эдийн засгийн профессорууд бичсэн байна.
Брауны их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Жесси М.Шапиро энэ талаар дэлгэрэнгүй ярьжээ. Тэрбээр “Улс төрийн талцал залуучуудаас илүү хөгшин америкчуудын дунд нэмэгдэж буйг олж тогтоосон. Хүмүүс олон нийтийн сүлжээ хэрэглэх болсноор улс төрийн талцал ихэссэн гэх яриа энэ баримтыг гаргаж тавихад тодорхой хэмжээгээр саад болсон” гэв.
Гэхдээ профессор Шапиро болон судалгааны багийнхан улс төрийн шинжээч, судлаачдын дунд зарим нэг асуултыг нээлттэй орхижээ. Тухайлбал, улс төрийн талцлын нөлөөллийг хэмжиж, тогтоох хамгийн зөв арга зам юу болох зэрэг асуудлыг салбар бүхэн өөрсдийнхөөрөө тайлбарлах үлдэж. Ер нь энэ талаар эхлүүлсэн ямар ч оролдлого үзэл суртлын арга хэрэгсэл, туйлшралын нөлөөлөл, хуваагдал зэргийн талаар судлаачдын дунд маргаан өрнүүлдэг.
Америкийн үндэсний сонгуулийн судалгаанд оролцогчдын интернэт хэрэглээ болон улс төрийн хуваагдлын талаарх мэдээллийг нэгтгэхэд настай хүмүүсийн дунд улс төрийн туйлшрал илү байсан байна. Тухайлбал, талцал ихэссэн 1996-2012 онд 75 насны иргэдийн талцлын индеск 0.40 байсан бол 40-өөс доош насныханд 0.05 байжээ.
Профессор Шапирогийн хэлж буйгаар судлаачид өгөгдлийн баазаа хамгийн сүүлийн үеийн мэдээллээр шинэчлэн, боловсруулалтаа үргэлжлүүлж байгаа аж. Гэхдээ үр дүн өөрчлөгдөх магадлал бараг л байхгүй гэж Шапиро бодож буй аж. “Миний бодлоор далайцтай өөрчлөлтөд олон нийтийн сүлжээ буруутан болохгүй. Бид үүнийг харлаа шүү дээ. Тэгэвч сүлжээний үүргийг багаар үнэлж болохгүй” гэсэн байна.
Харамсалтай нь, улс төрийн талцлыг бий болгогч хүчин зүйлүүд нэмэгдэх хандлагатай байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт “Cook Political Report”-оос нам бус сонгогчдын индексийн 20 дахь хэвлэлтийг гаргажээ. Нийтдээ айл өрхийн 435 суурьшлын бүсийг хамруулан, улс төрийн чиг баримжааг нь улсын дундажтай харьцуулан үзсэн байна. Ингэхэд 72 суурьшлын бүсэд л нэр дэвшигчдийн өрсөлдөөн ширүүн байсан аж.
Түүнчлэн орлогын тэгш бус байдал нь нэг талыг баримтлахад ихээхэн нөлөөлдөг гэдгийг профессор хэлжээ. Гэхдээ тэрбээр үүн дээр таамаглал дэвшүүлэх боломжтой өгөгдөл байгаагүй гэдгийг хэлсэн байна.
Г.Заяа