АНУ байлдааны хөлгүүдээ ойртуулж, Ерөнхийлөгч Дональд Трамп дарамт үзүүлэх тусам Пхеньян цөмийн зэвсгээр өөрийгөө хамгаалах тухай заналхийлэх болсонтой уялдан Солонгосын хойгт “шуурга” дэгдэж болзошгүй талаар БНХАУ анхааруулж байна.
Ноён Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг хүлээн авч уулзан, хоёр удирдагч Умард Солонгосын асуудлаар ярилцсанаас хойш долоо хоноод, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И байдал хутганы ирэн дээр байгааг анхааруулав. “Шуурга” дэгдэх аюул эргүүлэн буцаах аргагүй шинэ шатанд шилжихээс өмнө, оролцогч талууд өдөөн хатгаж, сүрдүүлсэн аливаа явуулгаас зайлсхийх нь чухал боллоо хэмээн сайд өгүүлсэн юм.
Умард Солонгос энэ долоо хоногт тус улсыг үндэслэгч Ким Ир Сен мэндэлсний 105 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан пуужин харвах, цөмийн туршилт хийх зэрэг өдөөн хатгасан явуулга үйлдэж болзошгүйд Вашингтон, Бээжин түгшиж байна. Ноён Трамп Пхеньяны талаар баримтлах АНУ-ын байр суурийг чангатгасан нь энэхүү нөхцөлийг бүр ч хурцатгалаа.
Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө орхиход нь БНХАУ-ын зүгээс шахалт үзүүлэх боломжтой хэмээн ноён Трамп найддаг. Гэхдээ шаардлагатай бол АНУ ганцаар бие даан арга хэмжээ авах төлөвлөгөөтэй талаар АНУ-ын Ерөнхийлөгч Financial Times сонинд тайлбарласан. АНУ нь Умард Солонгосыг удахгүй цөмийн цэнэгт хошуу бүхий пуужингаар цохилт өгөх чадвартай болно хэмээн үзэж байна.
Пхеньян АНУ-ын үндсэн нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх чадвартай болохыг Вашингтон хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн ноён Трамп мэдэгдсэн. Харин эсрэг тал нь зөвхөн АНУ-ын зүгээс халдлага үйлдэх тохиолдолд цөмийн цохилт өгөх тухайгаа тайлбарлаж ирлээ.
Ноён Трамп онц аюултай хурцадмал нөхцөл байдал үүсгэж байгааг Умард Солонгос бямба гарагт зэмлэн буруутгав. Пхеньян тогтоон барих зорилгоор цөмийн хүчин чадлаа ашиглахаас ухрах бодолгүйг Умард Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Хан Сон Рёл Вашингтонд анхааруулав.
“Бид өөрийн гэсэн цөмийн хүчирхэг тогтоон барих хэрэгсэлтэй боллоо. АНУ-ын зүгээс сануулах цохилт үйлдэх тохиолдолд бид хэрхэвч гар хумхиж суухгүй” хэмээн ноён Хан Associated Press-т өгүүлж байна.
USS Carl Vinson нисэх онгоц тээвэрлэгч, мөн залуурт пуужин сөнөөгч хөлөг багтаж буй цохилтын группийг Пентагон саяхан тус бүс нутагт илгээсэн. Мөн Солонгосын хойгийн ойролцоо байрлаж буй хоёр Aegis хөлөг шаардлагатай тохиолдолд Умард Солонгосын талаас харвасан пуужинг амдан устгах талаар АНУ-ын албаны хүн тайлбарлав.
Умард Солонгосыг дахин цөмийн туршилт хийхээс нь өмнө Вашингтон сануулах цохилт өгөхөөр бэлтгэж байгаа талаар АНУ-ын мэдээллийн хэрэгслүүд шуугисан нь тус бүс нутагт үүссэн түгшүүрийг гаарууллаа. Өнгөрсөн онд хоёр, энэ онд гурван удаа цөмийн туршилт хийсэн Умард Солонгос дахиад туршилт хийнэ хэмээн шинжээчид тооцоолж байна.
Үүссэн нөхцөлд БНХАУ-ын зүгээс Умард Солонгост шахалт үзүүлэх зарим шинж тэмдэг ажиглагдаж байгааг судалгааны CSIS хүрээлэнгийн шинжээч Бонни Глазьер тайлбарлав. Хятад нь НҮБ-аас тавьсан хориг арга хэмжээнд нийцүүлэн Умард Солонгосын нүүрс ачсан хөлгүүдийг буцааж байгааг хатагтай Глазьер дурдлаа. Умард Солонгосын дэглэм энэ сард дахиад өдөөн хатгасан үйлдэл хийх аваас тус улсад газрын тос экспортлохоо зогсоохыг олон нийт шаардаж байгаа талаар Хятадын хагас албан ёсны мэдээллийн хэрэгсэлд анхааруулжээ.
“Өөрийнхөөрөө хориг арга хэмжээ авах боломжийг Хятадад ноён Трамп олгоод байна. Бээжин боломжоо ашиглахгүй бол АНУ-ын засаг захиргаа Хятадын компаниудад хориг тавих дараагийн аргад шилжинэ” хэмээн хатагтай Глазьер өгүүллээ.
Пхеньян, Вашингтоны хоорондох сөргөлдөөн нь АНУ-ын холбоотон Өмнөд Солонгост хөнөөлтэй тул цэрэг зэвсгийн мөргөлдөөн хүртлээ даамжрахгүй хэмээн шинжээчид үздэг. Өмнөх Ерөнхийлөгч Пак Гын Хэд итгэл үл хүлээлгэхээр болсонтой уялдан Өмнөд Солонгост төрийн эрх мэдэл түр эзэнгүйдээд байна. Ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 9-нд болох ч сонгуулийн гол нэр дэвшигч АНУ-ыг Өмнөд Солонгосоос тусдаа шийдвэр гаргалаа хэмээн хэдийнэ шүүмжлээд авчээ.
Умард Солонгосын зэр зэвсгийн барилга байгууламжид өгөх аливаа цэргийн цохилт нь Өмнөд Солонгосын эсрэг арга хэмжээ болж хувирах аюултайг шинжээчид сэрэмжлүүлж байна. Хоёр улсыг заагласан цэрэггүй бүсээс 50 километрийн зайд оршдог, 20 сая гаруй хүн ам бүхий Сөүл нь ийм төрлийн цохилтын үр дагаврыг юун түрүүнд амсана.
Брайан Харрис