Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн 3 дахь удаагийн тэмцээнд Монголын баг аваргалж, түүхэн амжилт үзүүллээ.
Тэд хэсгийн тоглолтод Филиппинийг 21:14 харьцаагаар хожсон. Улмаар Ираны хүчирхэг багийг 21:14-өөр буулган авав. Шийдвэрлэх тоглолтод манай баг Индонезийг 16:14-өөр хожин, хагас шигшээд шалгарлаа. Их шөвөгт манай залуус Тайландыг 18:11-ээр хожсон бөгөөд ийнхүү Монголын баг хоёр дахь удаагаа тус тэмцээний финалд шалгрсан юм.
Азийн аваргын төлөө манай баг БНХАУ-ын багтай өрсөлдөж, 17:14-өөр түүхэн амжилт үзүүллээ.
Баг тамирчдыг түүхэн амжилт гаргахад ивээн тэтгэж тусалсан МҮСБХ, Монголын оюутны спорт холбоо, Блю Драгон ХХК, тамирчдын ар гэр бүлийнхэнд нь талархал илэрхийлье.