gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өнөөдөр дэлхийн дүрвэгсдийн өдөр

Дэлхийд
2007-06-20
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2007-06-20
Олон жилийн турш янз бүрийн орон, бүс нутаг дүрвэгсэддээ зориулан дурсгалт өдөр, бүр долоо хоногийг тэмдэглэж байна. Тэдгээрийн дотроос хамгийн өргөн тэмдэглэдэг нь Африкийн дүрвэгсдийн өдөр юм. Энэ өдрийг зургадугаар сарын 20-нд тэмдэглэдэг аж. 1974 оны энэ өдөр Африкийн нэгдлийн байгууллагын гишүүн орнууд орогнох эрх хүссэн африкчуудад тусламж үзүүлэх тухай хэлэлцээрийг баталжээ. Тус байгууллагын мэдээгээр дайн, эдийн засгийн хүнд байдал Африкийн 27 сая оршин суугчийг дүрвэгч болгосон байна. ХХ зууны дундуур олон улсын тусламж дэлхийн 1 сая 250 мянга орчим дүрвэгч, тэдний дотор дэлхийн хоёрдгаар дайны уршигтай тэмцэж байсан Европын 350 мянган дүрвэгчид олон улсын тусламж шаардлагатай байв. 1950-аад оны сүүлээр дүрвэгсдийн гол асуудал зангилаа Европ тивээс бусад тивд, юуны түрүүнд Африкт шилжжээ. Сүүлийн 10 жилд энэ үзэгдлийн газар зүйн байрлал Өмнөд Ази, Ойрх Дорнод, Балканаар мэдэгдэхүйц өргөжжээ. НҮБ дүрвэгсдийн талаар хариуцлага хүлээх ёстойгоо хүлээн зөвшөөрснөөр 1950 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссарын газрыг байгуулсан юм. Энэ байгууллага 1951 оны нэгдү-гээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Дүрвэгсдийн энэ байгууллага дүрвэгсдийг олон улсын хамгаалалтад авах, тэдний асуудлыг найдвартайгаар шийдвэрлэх арга замыг хайхыг эрмэлзэх гэсэн хоёр үндсэн үүрэгтэй аж. Хүлээсэн эхний үүргийнхээ хү-рээнд НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссарын газар ажлаар хангах, боловсрол олгох, орон сууцаар хангах, чөлөөтэй шилжин байрлах зэрэг салбарт дүрвэгсдэд туслах хамгийн наад захын стандартуудыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэхийг эрмэлзэж байна. Түүнчлэн тус байгууллага дүрвэгсдийг мөрдөлт хавчлагад орж болзошгүй тул эх нутагт нь хүчээр буцаахаас хамгаалахыг оролдож байна. 1951 онд НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссарын газар аргагүйн улмаас орон гэрээ орхисон хүмүүсийн эрх, ийм хүмүүсийн талаар улс орнуудын хүлээх үүргийг тодорхойлсон "Дүрвэгсдийн статусын тухай" конвенцийг батлахыг санал болгожээ. Тэр цагаас хойш конвенцийг 140 гаруй улс батлаад байна. 2001 онд хамгийн олон дүрвэгчтэй Африктай эв санаа нэгтэйгээ илэрхийлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 55-р чуулганаар тусгай тогтоол баталснаар Дэлхийн дүрвэгсдийн өдрийг тэмдэглэх болжээ. Дэлхийн дүрвэгсдийн өдрийг Африкийн дүрвэгсдийн өдрийн хамт зургадугаар сарын 20-нд тэмдэглэж байхыг Африкийн нэгдлийн байгууллага зөвшөөрсөн байна.
З.Амгалан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан