gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гурилын үнэ дахин нэмэгдэв

Эдийн засаг
2008-03-10
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2008-03-10
Гурилын үнэ дахин нэмэгдэв

Хаврын хахирган тэнгэр аашаа хэд дахин хувиргасан өдрүүд үргэлжилсээр. Хэдэн сар дамнан элдэв баяр тэмдэглэсээр байдгаа барж буй монголчууд хоосорсоор. Нүүгэлтсэн үүлтэй тэнгэрийн дор алхах бидний царай бараан. Өнөө үдшийн хоолны мах, гурилаа яаж залгуулна даа хэмээн бодол болон алхах хүн олон бий.

Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр “дэмжье” хэмээн дуу нэгддэг өнөөх үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийн ханш ч ялгаагүй өссөөр байх аж. Манай улсын нэг өрх сарын орлогынхоо 30.4 хувийг хүнсний гол нэрийн хэдхэн бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулдаг гэх судалгаа бий. Тэгвэл мах, гурилаар эхлэх гол нэрийн эдгээр бүтээгдэхүүний ханш жилийн дотор 25 хувиар өссөн үзүүлэлт байгаа юм.

Гуравдугаар сарын 5-нд буюу өнгөрсөн лхагва гаригт “Алтан тариа” компани гурилын үнээ дахин нэмлээ. Кг нь 640 төгрөгийн үнэтэй байсан дээд гурил гэхэд 720 болж өсөв. Үйлдвэрээс гарч буй гурилын энэ үнэ ченжүүдийн гар дамжин бөөний худалдааны төвд ирэхдээ даруй 40-80 төгрөгөөр нэмэгдсэн байлаа. Харин “Алейка” гурил кг нь 800 төгрөгийн үнэтэй х
эвээр байв. Дан орос гурилаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэдэг “Талх чихэр” компани дугуй талхныхаа үнийг 390 төгрөгөөс 430 болгож нэмжээ. Импортын гурил, улаан буудайн гааль болон НӨАТ-ыг тэглээд ч дотоодын үйлдвэрлэлийн гурилын үнэ сулрахгүй байна.  Буурах нь байтугай түүхэн дэх рекорд үнээ хэдийнэ эвдэж эхэлсэн. Наймаачдын хэлснээр гурилын гол түүхий эд болсон улаан буудайн ханш дэлхийн зах зээлд илт өсөж буй нь манай гурилын зах зээлд нөлөөлж байна гэнэ. Тэгвэл улаан буудайн ханш дэлхийн томоохон биржүүдэд хэрхэн хэлбэлзэж буй бол.

Дэлхийн зах зээлд улаан буудай өчигдөр 1169 ам.доллараар үнэлэгдэв. Энэ нь өмнөх өдрийнхөөс 13.5 ам.доллараар буурсан ханш юм. Дотоодод гурилын үнэ өсөх тусам хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэлхийн арилжаанд сонор тавьж, өсөхөд нь нүүрний үрчлээ нэмэгдэх шиг болж, буурахад нь магнай тэнийх импортлогч орныхон бидэнд эл тоо яах аргагүй гэгээтэй мэдээ болж байна. Хэдхэн хоногийн өмнө Лондонгийн хөрөнгийн биржид 1200 ам.доллар даваад байсан эл түүхий эдийн нэг бушелын ханш ийн буурч буй юм. Буудайн үнэ дэлхийн зах зээлд суларч, Монгол Улс гаалийн болоод НӨАТ-ыг  тэглэсэн зэрэг хөнгөлөлтийг бодолцвол гурилын үнэ бага ч гэсэн буурмаар.
Нийслэл дэх бөөний худалдааны төвүүдэд гурилын үнэ өчигдрийн байдлаар ямар байсныг толилуулъя.

Өснө, бүр ч өснө
Бөөний худалдааны төвийн наймаачид ийн хэлж байна. 14 хоногийн дотор 300-500 төгрөгөөр нэмэгдээд буй махны ханш ирэх өдрүүдэд өснө, бүр ч өснө гэнэ, тэдний бодлоор. Засгийн газраас хаврын улиралд нийслэл дэх махны үнийн хөөрөгдлийг багасгах зорилгоор  дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй “Нөөцийн мах” хөтөлбөр өнөө жил ч үр дүнгээ өгөхгүй гэж тэд мөн хэлсэн. Өчигдөр “Баянзүрх” худалдааны төвд үхрийн кг мах 3800, хонь 3100 төгрөгийн ханштай байв. Хэдхэн  хоногийн өмнө кг-ыг нь 2600 төгрөгөөр худалдан авч байсан юмсан, хонины махыг. Гэтэл өчигдөр үнэ нь даруй 500 төгрөгөөр нэмэгдсэн байх юм.

Нөөцийн мах энэ сарын 15-наас нийслэлд 150 цэгээр худалдаанд гарна. Хонь, үхрийн махыг кг-ыг нь 2100 төгрөгөөс хэтрүүлэхгүй борлуулна гэж албаны хүмүүс хэлсэн. Хороо бүрт хоёр цэгээр борлуулах тул өнөө жилийн нөөцийн мах иргэдэд илүү ойр болох аж. Уншигч та чанар гэж ванлий, жижиглэн савласан дээрх махны дээжээс амтлаад үзээрэй.
Хүнсний зарим бүтээгдэхүүний өчигдрийн ханшийг 14 хоногийн өмнөхтэй харьцуулсныг хүргэе.

Э.Сайхантуяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан