Дундговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, дэслэгч Б.Даваадоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Цагдаагийн алдар тэмдгээр шагнажээ. Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр түүнд шагналыг нь гардуулсан юм.
Б.Даваадорж гуравдугаар сарын 30-ний өдөр нүхэн жорлонд унасан нярайг цаг алдалгүй, шуурхай аварсан юм.
ундговь аймгийн цагдаагийн газрын утсанд иргэн М-ээс "Жорлонд хүн төрөөд хүүхдээ доош унагасан" гэсэн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Б.Даваадорж жорлонгийн гишгүүр модыг трубагаар хөшин авч, нүх рүү орж, нярайг гарган, амь насыг нь аварч, яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгсөн юм.
Тухайн үед түргэн тусламж болон онцгой байдлын аврах бүрэлдэхүүн ирэхийг хүлээж хугацаа алдвал нярай хүүхдийн амь нас хохирч болзошгүй нөхцөл үүссэн байжээ.
Эх, нярай хүүхэд эсэн мэнд байгаа юм байна.