gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     6.02
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Лин Бэйжан: Монголын тал өргөн, нарийн царигийн асуудлыг шийдвэрлэх ёстой

А.Наранцацрал
2017-04-08
0
Twitter logo

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны гишүүн тээвэр зуучийн 24 байгууллага өчигдөр Бээжин хотноо болсон “Транзит Монгол  2017” форумд оролцлоо.

Энэ үеэр тус холбооны  тэргүүн Б.Лхагвасүрэн “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны танилцуулга, үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа.

Монгол Улсын транзит тээвэр нь

  • Европ Хятадын хоорондох Манжуурын замаас 748 км богино
  • Европ Хятадын хоорондох Казахстаны замаас  513 км богино хэдий ч

2016 онд

  • Казахстанаар дамжуулан 1700 чингэлэг
  • Манжуураар дамжуулан 1200 чингэлэг
  • Монголоор 170 чингэлэг галт тэрэг явсан.

Тиймээс энэхүү форумын цаашдын зорилго нь Монголын транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд оршиж байгаа талаар тус холбооноос онцоллоо.

Тээвэр зуучлалын гурван холбоо 2013 онд нэгдээд Монголын үндэсний тээвэр  зуучлагчдын холбоо болон байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.

Зам, тээвэр хөгжлийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан 260 гаруй аж ахуй нэгж байгаа бөгөөд Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоонд 63 гишүүн багтдаг байна. Тэдгээр нь Монгол улсын тээврийн 90 хувийг боловсруулдаг.

Тухайлбал, 2016 оны 10 дугаар сарын байдлаар ачааны боловсруулалт хийсэн 100 гаруй аж ахуй нэгж байгаагаас эдгээрийн 40-50 нь маш бага буюу жилийн 10 сарын турш 10-20 чингэлэг нэр дээрээ авсан байна. Энэ нь нийт ачаа эргэлтийн 10-15 хувийг эзэлж байгаа бөгөөд үлдсэн хэсгийг нь тус холбооны гишүүд боловсруулжээ.

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны тэргүүн Б.Лхагвасүрэн: Дөт зам хэдий ч тээврийн хөлс өндөр бол манайхыг сонирхохгүй

“Төр болон дамжин өнгөрөх галт тэргэнд гурван улсын төрөөс дэмжлэг үзүүлж байна. Холбох хүмүүс нь тээвэр зуучид юм. ОХУ-ын төмөр зам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хятадын төмөр замынхан илтгэл тавилаа. Бүх илтгэлээр гурван талаас хил хязгаар тогтоохгүйгээр ачааг нэвт явуулъя гэж ярьж байна. Тээвэр зуучийн байгууллагууд ч  нааштай хүлээн авч байна. Казахстан манайхаас ачаа тээврийг сүүлд эхэлсэн хэрнээ явуулсан галт тэргийн тоогоороо манайхаас түрүүлсэн байна.

Хэдийгээр дөт зам гэж ярьж байгаа ч тариф буюу тээврийн хөлс нь өндөр байвал манай замыг сонгохгүй. Тиймээс үнийн хөнгөлөлтийг их сонирхож байна” гэв.

Хятадын олон улсын тээвэр зуучлагчдын холбооны тээврийн комиссын нарийн бичгийн дарга  Лин Бэйжан: Монгол Улс үнээ буулгасан хэдий ч бусад орнууд мөн хямд байна

“Манжуур, Казахстаны төмөр замын гарцуудаас Монголын  төмөр замаар транзит тээвэр хийх нь илүү ирээдүйтэй харагдаж байна. Гэхдээ сүүлийн жилүүдийн хөгжилд бид сэтгэл хангалуун биш байна. Техникийн шинж чанартай бэрхшээлүүд бас байна.

Тухайлбал, өргөн нарийн царигийн асуудлыг манай талаас үүнийг зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудал гэж харж байна. Бид энэ асуудлыг дэвшүүлээд нэлээд олон жил болж байна. Энэ нь ганц Монголын асуудал биш.

“Бүс бас зам” төслийг хэрэгжүүлж буй гурван оронд тулгарч буй хүндрэл юм. Ирэх жилийн эхээр энэ асуудлыг эцэслэн шийдэх хүлээлттэй байна. Мэдээж энэ асуудал дээр ОХУ болон Монгол Улс дэмжлэг үзүүлэх болов уу.

Монгол Улс үнээ буулгасан хэдий ч бусад орнууд мөн хямд байна. Энэ нь цаашид ч тогтмол үргэлжлэх хандлагатай байна. Тийм учраас үнийн асуудал дээр ОХУ  дэмжлэг үзүүлснээр транзит тээвэр илүү өргөн хүрээнд нэмэгдэх боломжтой. Бидний зүгээс гадаад худалдааны эргэлтэд тохиромжтой бараа өгөхийг эрмэлзэж байна.

“Mon Logistics”  компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Б.Тэлэнгэд: Бид Тяньжин –Москвагийн хооронд ачаа явуулж байна

“Энэ форумд манай компанийг төлөөлөөд гурван хүн оролцохоор ирлээ. Монгол Улс газар зүйн ашигтай байрлалаа ашиглаад тээврийг хөгжүүлэх асар их боломж бидэнд байна. Бид өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сараас Тяньжин –Москвагийн хооронд Хятадын түнш компанитай хамтраад ачаа явуулж эхэллээ.

Энд хамтарч ажилладаг Хятадын түншүүд маань ирсэн байна. Тэдэнтэй уулзлаа. Гурван улсын төр засгийн хэмжээнд албан ёсоор дэмжиж байгаа учраас бидний ажил нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Форумын төгсгөлд Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо CIFA  буюу БНХАУ-ын тээвэр зуучийн холбоотой  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Тэд Хятадын тээвэр зуучийн холбоогоор дамжуулан тээвэр зуучийн байгууллагуудтай харилцаж  байгаа бөгөөд санамж бичигт цаашид хамтарч ажиллаад, мэдээллээ солилцож, ажилчдаа сургах тухай заалтууд орсон талаар хэллээ.

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Ганзориг: Хоёр талын тээвэр зуучийн байгууллагуудыг холбож ажиллана

“Форум маань амжилттай болж өндөрлөлөө. Хятадын тээвэр зуучийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр талын тээвэр зуучийн холбоо, тээвэр зуучийн байгууллагуудыг холбож ажиллах чиглэлд хамтарч ажиллая хэмээн зурлаа. Бид цаашдаа 2018, 2019 онд Trans Mongolia  үзэсгэлэн яармаг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан