Бэлгийн хүчирхийлэлд өртөж буй болон бэлгийн үйл ажиллагаанд уруу татагдаж буй хүүхдийн зураг, бичлэг зэргийг цахим орчимд хамгийн ихээр дэлгэрүүлдгээрээ Европын орнууд тэргүүлсэн байна.
Интернет Уотч сангаас гаргасан тайлангаас харахад цахим орчин дахь хүчирхийлэл агуулсан материалын 60 хувь нь Европт төвлөрсөн болохыг олж тогтоосон байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 19 хувиар өссөн үзүүлэлт юм.
Цахим орчинд хууль бус контент хамгийн ихээр тараадаг нь Голланд улс аж.
Хойд Америк дахь интернет үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хяналт, шалгалт сайжирснаар энэ жилийн үзүүлэлтүүдэд өөрчлөлт гарсан хэмээн үзэж байна.
Интернет Уотч сангийн гүйцэтгэх захирал Сьюзи Харгривз, “Нөхцөл байдал өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдсөн. Хойд Америк бус Европын орнууд хүүхдийн бэлгийн хүчирхийллийн контентийн төв болсон.” хэмээн мэдэгдсэн байна.
Интернет Уотч сан нь Их Британийн байгууллага бөгөөд Их Британийн цахим сүлжээг хүчирхийлэл агуулсан зураг, бичлэг зэргээс ангижруулахаар зорин ажилладаг байгууллага аж.
2015 онд хүчирхийлэл агуулсан контенттэй цахим хуудсуудын 57 хувь нь Хойд Америк тивд төвлөрсөн байсан бол 2016 онд энэ тоо 37 хувь болтлоо буурсан байна.
Европын орнуудад тэр дундаа ОХУ болон Туркт хүчирхийлэл агуулсан контенттой нийт 34 212 цахим хуудас байсныг олж тогтоосон байна.
АНУ-ын хуулиар интернет үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд нь хүчирхийлэл агуулсан зураг, бичлэг зэргийг цахим орчинд тараасан тохиолдлуудыг дор дор нь мэдээлж байхыг шаарддаг нь хууль бус контентийн тоо буурахад маш ихээр нөлөөлсөн гэнэ. 2015 онд 4,4 сая тохиолдол, 2016 онд 8,2 сая, 2017 онд одоогийн байдлаар 2 сая гаруй тохиолдлыг бүртгэсэн байна.
Интернет үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд нь тусгай ангиллын систем ашигладаг бөгөөд тус систем нь цахим орчинд тавьсан зураг эсвэл бичлэг нь хүчирхийлэл агуулсан эсэхийг тодорхойлдог аж.
Их Британийн Хүүхдийн хүчирхийллийн эсрэг үндэсний нийгэмлэгийн төлөөлөгч хүүхдийн хүчирхийлэл агуулсан контентийн эрэлтийг зогсоох тал дээр маш шаргуу ажиллах хэрэгтэй хэмээн онцолсон байна. Тэрээр, “Хүүхдийн хүчирхийлэл агуулсан зураг болгоны ард хохирогч байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Эдгээр аймшигтай зургуудыг үзэх тоолонд тэр хүүхэд дахин дахин хүчирхийлэлд өртөж байна. Эдгээрийг санаатайгаар үздэг хүмүүс энэ гутамшигтай салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэдгээ санаарай.” хэмээн дурджээ.