АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүд болон нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргыг тодруулах сонгууль өнөөдөр орон даяар болж байна.
Тус намын дотоод сонгуульд 565 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн юм. Үүнээс ҮБХ-нд 511, Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдөх юм.
Тухайлбал, Нийслэлийн АН-ын даргад Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Д.Түвдэндорж өрсөлдөж буй. Нийслэлийн АН-ын ирэх дөрвөн жилд хэн удирдахыг нийслэлийн 26700 гаруй гишүүн сонголтоо хийснээр тодорхой болох юм.
Харин Үндэсний бодлогын хороонд Их аварга Д.Дагвадорж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Ц.Гарамгайбаатар, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл зэрэг 511 хүн өрсөлдөж байгаа юм.
АН-ын Дотоод сонгуулийн хорооноос энэ удаагийн сонгуульд нэр дэвших гишүүдээс авах дэнчин, хураамжийг шинэчлэн тогтоосон. Нэр дэвшигчийн сонгуулийн хураамж:
Нам доторх албан тушаал | Хураамж |
Нийслэлийн намын дарга | 90 сая төгрөг |
Дүүргийн намын дарга | 20 сая төгрөг |
Аймгийн намын дарга | 15 сая төгрөг |
Багахангай, Налайх, Багануур дүүрэгт | 10 сая төгрөг |
Үндэсний бодлогын хорооны гишүүн | 3 сая төгрөг |
Нийслэлийн намын хорооны гишүүн | 1.5 сая төгрөг |
Дүүргийн намын хорооны гишүүн | 250 мянган төгрөг |
Сумын намын хорооны дарга | 200 мянган төгрөг |
Аймгийн намын хорооны гишүүн | 50 мянган төгрөг |
Багануур, Багахангай, Налайх | 50 мянган төгрөг |
Сумын намын хорооны гишүүн | 12 мянган төгрөг |
Мөн үүнээс гадна НЭР ДЭВШИГЧИЙН ДЭНЧИН гэж бас бий. Энэ нь:
Нам доторх албан тушаал | Дэнчин |

Дүүргийн намын хорооны гишүүн | 500 мянган төгрөг |
Багануур, Багахангай, Налайх дүүрэгт | 120 мянган төгрөг |
Аймгийн намын хорооны гишүүн | 120 мянган төгрөг |

Өмнө нь нийслэлийн АН-ын даргын сонгуульд нэр дэвшихэд ямар ч хураамж, дэнчин авдаггүй байжээ. Түүнчлэн Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхийн тулд дэнчин болгож гурван сая төгрөг төлөхөөс гадна сонгуулийн хураамж болгон нэмж гурван сая төгрөг төлнө. Өмнө нь нэг сая төгрөг төлдөг байсан бол одоо зургаан сая болж, зургаа дахин өсчээ.
АН-ын зарим гишүүд энэ асуудлаар эсэргүүцлээ илэрхийлээд намын даргадаа шаардлага хүргүүлсэн ч дийлээгүй.