gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     7.12
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 30
Зурхай
 7.12
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 7.12
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Болоогүй, Чалко дахиад арван жил сорно

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2017-04-01
0
Twitter logo
 
Б.Эрдэнэчимэг
0
Twitter logo
Эдийн засаг
2017-04-01
Болоогүй, Чалко дахиад арван жил сорно

-Чалкотой байгуулсан гэрээ дуусаагүй, нөхцөл нь л өөрчлөгдөж байна-

БНХАУ-ын төрийн өмчит компани болох Чалкогоос зээлсэн 350 сая ам.долларыг "Эрдэнэс таван толгой" ХК хүүгийн хамт төлж дуусгажээ. 2011 онд Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар "Дараа нь нүүрсээр төлөх нөхцөлтэй гэрээ"-г Чалкотой байгуулсан юм. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нийт 420 сая ам.доллар төлсөн байна.

Гэрээ 2027 оныг хүртэл хүчинтэй хэвээр байна. Харин гэрээний нөхцөлд буюу тус компанид нийлүүлэх, ЭТТ-н нүүрсний хэмжээнд л өөрчлөлт орно.

Гэхдээ тус компанитай байгуулсан гэрээ дуусгавар болоогүйг ЦОХОН ТЭМДЭГЛЭХ хэрэгтэй. Гэрээ 2027 оныг хүртэл хүчинтэй хэвээр байна. Харин гэрээний нөхцөлд буюу тус компанид нийлүүлэх, ЭТТ-н нүүрсний хэмжээнд л өөрчлөлт орно. Тус компанитай байгуулсан гэрээний гол гол нөхцөлийг танилцуулъя. 

Гэрээний хугацаа:    

  • Урьдчилгаа төлбөрийн хугацаа- 350 сая ам.долларыг төлж дуусах хүртэлх хугацаа
  • Тогтсон хугацаа-Урьдчилгаа төлбөрийг төлж дууссанаас хойших 5 жил
  • Сунгасан хугацаа-Тогтсон хугацаа дууссанаас хойших 5 жил

Тэгэхээр ЭТТ-н Чалкотой байгуулсан гэрээний зөвхөн эхний хэсэг дуусгавар болжээ.  Учир нь урьдчилгаа төлбөрөө бүрэн барагдуулсан. Ингэснээр ТОГТСОН ХУГАЦАА-г мөрдөж эхлэх бөгөөд нүүрс нийлүүлэх хэмжээнд дараах өөрчлөлт орно. 

Урьдчилгаа төлбөрийн хугацаанд Зүүн Цанхийн хэсгийн нүүрсийг 100 хувь нийлүүлжээ. Чалко үүний 15 хувийг хоёрдогч зах зээлд, 30 хувийг нэрлэсэн худалдан авагчид худалдаж байв.  

Тэгэхээр ЭТТ-н Чалкотой байгуулсан гэрээний зөвхөн эхний хэсэг дуусгавар болжээ. 

Тогтсон хугацаанд Зүүн Цанхийн хэсгийн нүүрсний 80 хувийг Чалкод нийлүүлнэ. Чалко үүнээс 15 хувийг хоёрдогч худалдан авагчдад, 30 хувийг нэрлэсэн худалдан авагчдад худалдана. Энэ хугацаа 2017-2022 он хүртэл үргэлжилнэ. 

Сунгасан хугацаанд Зүүн Цанхийн хэсгээс олборлосон нийт нүүрсний 60 хувийг Чалкод нийлүүлнэ. Энэ  хугацаа 2022-2027 он хүртэл үргэлжилнэ.  

Нүүрсний үнэ: Зөвхөн дөрөвдүгээр давхаргын, түүхий нүүрсэнд хамаарна. Суурь үнэ 70 ам.доллар байна.

  • Эхний хагас сая тонныг 69.9 ам.доллараар  
  • Дараагийн хагас сая тонныг 70 ам.доллар,
  • Үүнээс хойших үнийг индексээр тогтооно. 

Одоо энэ заалтыг мөрдөн, талууд нүүрсний үнээ тогтоож  байна. Тодруулбал дараах дөрвөн үнийг үндэслэн, үнэ тогтоож байгаа юм. 

  • Хятадын коксжих нүүрсний индекс 60 хувь (CR China coking coal index)
  • Жин Тан импортын, коксжсон нүүрсний индекс 20 хувь (CR Jing Tang imported coking coal index)
  •  (HS McClosky China domestic coking FOR Gujiao) 10 хувь
  • Shanxi liutin seam 4 clean hard cokin coal price 10 хувь. Эдгээр индексэд өөрчлөлт оруулах хүсэлтээ ЭТТ компани Чалкод тавьсан ч хэлэлцээ хийх амаргүй байгааг Д.Ариунболд захирал өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр онцолсон. 

Манай улс Чалкогоос 250 сая ам.долларын урьдчилгаа авсны дараа 30 болон 70 сая ам.долларын зээл нэмж авсан. Гэхдээ эдгээр төлбөрийн хүү харилцан адилгүй байв.

  • 250-3 хувь
  • 30-5.2 хувь
  • 70-7.2 хувь

Төлбөрийн нөхцөл: Нүүрсээр болон бэлэн мөнгөөр хийнэ. Урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларыг нүүрсээр эргүүлэн төлөх нөхцөлтэй ч эхний 1 сая тонныг нийлүүлсний дараа бэлэн мөнгөөр төлж болно.

Хэдийгээр гэрээнд энэ заалтыг оруулсан ч манай гадаад валютын нөөц 1.2 тэрбум ам.доллар болж буурсан тул төлбөрийг бэлэн мөнгөөр барагдуулах боломжгүй юм.

Маргаан шийдвэрлэх арбитр: Сингапурын олон улсын арбитрын төвийн дүрмийг баримтална.

Хэрэглэх хууль: АНУ-ын Нью-Йоркийн мужийн хууль     

Цаашдаа Тавантолгойн ордын Зүүн болон Баруун Цанхиас тус бүр хэчнээн тонн нүүрс олборлосон бэ гэдгийг ялгаж салгаж байх хэрэгтэй болж байна. Учир нь эдгээр ордоос хоёр өөр оператор нүүрс олборлон, өөр зах зээлд харилцан адилгүй үнээр нийлүүлдэг аж.

“Эрдэнэс-Таван толгой” ХК энэ онд Цанхийн Баруун, Зүүн уурхайгаа зэрэг ашиглан, 11.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Ингэснээр 550 сая ам.долларын борлуулалтын орлого олох бөгөөд энэ нь Засгийн газрын Хуралдай бондын үнийн дүнтэй тэнцэнэ гэдгийг Д.Ариунболд захирал өчигдөр тайлбарласан.

Зүүн Цанхийн нүүрсний үнэ 2016 оны IV улиралд тонн тутмын үнэ 32,9 ам.доллар байсан бол энэ оны I улиралд 59,3 ам.доллар болж өсчээ. Энэ бол Чалкод нийлүүлж буй нүүрсний үнэ. 

ЯАГААД ЗҮҮН ЦАНХИЙГ ОНЦОЛСОН БЭ?

Чалко компанитай байгуулсан гэрээнд Зүүн Цанхиас олборлох нүүрсийг нийлүүлнэ гэж заажээ. Цанхийн зүүн уурхайн экспортын анхны цуваа 2011 онд Гашуунсухайтын боомтын зүг хөдөлсөн. 2011-2015 оны хооронд нийт 5.9 сая тонн нүүрсийг Чалкод нийлүүлжээ. Тавантолгойн орд нийт 6 хэсгээс бүррдэг. Цанхийн хэсэг нь коксжсон буюу гангийн үйлдвэрүүдийн түүхий эд болдог, хамгийн өндөр чанартай, тэр хэрээрээ үнэ нь ч өндөр.  

“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” 420 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРӨӨ ХЭРХЭН ДАРАВ?

Ямартаа ч ЭТТ компани гадаад өрөө “дарсан” нь сайн хэрэг. Энэ хэрээр ам.долларын урсгал гадагшлах нь буурч, ханш тогтворжин, улсад төлөх татвар өснө. Мөн ЭТТ ХК Зүүн Цанхиас олборлосон бүх нүүрсээ Чалкод тушаадаг байсан бол ирэх таван жилд 20 хувиа авч үлдээд, 80 хувийг нь айлд тушаах юм. Гэхдээ 420 сая ам.долларын зээлийг эргүүлэн төлөхдөө ямар эх үүсвэрийг ашиглав?    

Баяртай Чалко гэхэд даанч эрт байна. Гэрээний хугацаа 10 жилийн дараа дуусна. Зүүн Цанхийн өндөр чанартай нүүрсээ Чалкод шууд нийлүүлэхгүй гэвэл гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй.

Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар “ЭТТ үйл ажиллагаанаасаа ашиг олоогүй. Үргэлж алдагдалтай ажилласаар ирсэн. Хөгжлийн банкнаас авсан, 200 сая ам.долларын зээлээр өмнөх зээлээ хаалаа” гэж үзэж байна.

Эргэн сануулахад 2010 онд компанийг анх байгуулахад толгой компани болох “Эрдэнэс Монгол” багахан хэмжээний хөрөнгө нийлүүлжээ. Иймд компанийн үйл ажиллагааг эхлэхийн тулд арилжааны банкуудаас зээл авч, тэр зээлээ өртөг багатай, Хөгжлийн банкны зээлээр орлуулсан. 200 сая ам.долларын зээлийг ямар нэг төсөл хөтөлбөрт зарцуулаагүй. Ажилчдын цалин, олборлолт зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангах, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд ашигласан. Зээлийн хугацаа ирэх долдугаар сард дуусна.

МОНГОЛЧУУДАД ҮЛДЭХ ХУВЬ БУЮУ БАРУУН ЦАНХИЙН ХУСАМ

Ирэх арван жилийн турш Зүүн Цанхиас олборлох нүүрсний дийлэнхийг Чалкод нийлүүлэх нь тодорхой боллоо. Тэгэхээр бидэнд Баруун Цанхи болон Бор толгой, Бор тээг, Оорцог, Онч хараат, Ухаа худаг гэсэн тогтцууд үлдэж байна. Эдгээрээс Цанхийн нүүрсний талбай коксжих нүүрс агуулсан, хамгийн том талбай гэдгээрээ алдартайг дээр дурдсан.

Цанхийн ордын баруун хэсэг 1,2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Эндээс нүүрс олборлон экспортлох эхлэлийг 2013 оны есдүгээр сарын 5-нд тавьсан. Өнгөрсөн сарын 10-ны байдлаар баруун уурхайгаас нийт 9,9 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ онд тус уурхайгаас 6 сая тн нүүрс олборлохоор төлөвлөсөн байна.

Хоёр жил саатсаны эцэст энэ оны уурхайн ажил гуравдугаар сарын 22-нд эхэлсэн юм. “Монгол уурхайчид” түншлэлийнхэн  буюу “Хишиг Арвин Индустриал” ХХК,  “Олборлолт” ХХК, “Мера” ХХК-ийн нэгдлийнхэн тендерт ялснаар гэрээт олборлогчоор ажиллаж байна. Тэд 300,000 тонн нүүрсийг уурхайн амны нөхцөлөөр, тонн тутмыг нь 71.5 ам.доллараар зах зээлд нийлүүлжээ. Харин Чалкод нийлүүлсэн үнэ 59.3 ам доллар. 

Хэдийгээр Таван толгойн орд 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, баялаг орд боловч дэд бүтэц хөгжөөгүй. Авто зам, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр барих, ус, геологийн судалгаа, хайгуул хийх гээд олон ажил хийх хэрэгтэй. Эдгээр төслүүдэд 300-400 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна. 

Гэвч дан ганц баруун Цанхиас нүүрс олборлон, энэ хөрөнгийг босгох боломжгүй. Иймд ЭТТ-н удирдлага гадны хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах замаар санхүүжилт босгохоор төлөвлөж байна.

Эцэст нь хэлэхэд баяртай Чалко гэхэд даанч эрт байна. Гэрээний хугацаа 10 жилийн дараа дуусна. Энэ гэрээгээр Чалко Тавантолгойн ордоос хямд үнээр нүүрс авах боломжоо “бат араанд” нь хийчихжээ. Зүүн Цанхийн өндөр чанартай нүүрсээ Чалкод шууд нийлүүлэхгүй гэвэл гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Энэ тохиолдолд багагүй хэмжээний төлбөр төлөхөөр гэрээнд заажээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан