БНХАУ-ын Чалко компанид төлөх өрөө 100 хувь барагдуулсан талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд өнөөдөр Төрийн ордонд мэдээлнэ.
Тус компани энэ оны долоон сард Чалкод төлөх өрийг дуусгана гэж тооцоолж байсан ч ийнхүү эрт барагдуулжээ. 2011 онд Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газрын байгуулсан гэрээ зургаан жилийн дараа ийнхүү дуусгавар боллоо.
Чалко нүүрсний худалдан авалтаа зогсоох, Монголыг олон улсын шүүхэд өгнө гэх мэтээр сүрдүүлж байсан тохиолдол ч бий.
Энэ гэрээг байгуулснаар манай улс Чалкогоос урьдчилгаа төлбөрт 250 сая ам.доллар авсан. Гэвч энэ мөнгийг "Хүний хөгжил сан"-д шилжүүлэн, иргэн бүрт олгодог 21 мянган төгрөгийн халамжид зарцуулсан юм. Уг нь нүүрс угаах буюу баяжуулах үйлдвэр барьсан бол бодит өгөөжийг нь бүх нийтээрээ хүртэх байлаа.
Өнгөрснийг сөхвөл тухайн үеийн эрх баригчид Чалкотой гэрээ байгуулснаар хязгааргүй өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий Хятадын гангийн үйлдвэрүүдийн шууд нийлүүлэгч боллоо. Хоёрдогч, гуравдагч зах зээл рүү (Япон, БНСУ) нүүрсээ гаргана хэмээн амлаж байв. Энэ амлалт хэрэгжсэн үү гэвэл үгүй.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дарга байхдаа “Чалкотой гэрээ байгуулсан хүмүүсийн дагзанд буу тулгаж байгаад гарын үсэг зуруулчихсан юм болов уу. Эсвэл хувийн ашиг сонирхол оров уу гэсэн дүр зураг харагддаг. Нүүрсний үнэ нь 110 ам.доллар байхад 70 ам.доллараар гэрээ хийсэн. Нүүрс нь 70 ам.доллар болохоор нь 53 ам.доллараар өгдөг сонин гэрээ байгаа юм. Мөн Зүүн Цанхиас гарч байгаа бүх нүүрснийхээ 80 хувийг “Чалко”-д өгөх ёстой гэсэн заалттай. Тавантолгой ажиллах нь Монгол Улсад ашиггүй байх утгагүй гэрээний нөхцөлтэй. Энэ гэрээг цуцалсан нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ. Ойрын хугацаанд энэ асуудлыг шийдэхээс өөр арга байхгүй” гэж хэлж байсан удаатай.
Чалко нүүрсний худалдан авалтаа зогсоох, Монголыг олон улсын шүүхэд өгнө гэх мэтээр сүрдүүлж байсан тохиолдол ч бий. Учир нь Н.Алтанхуягийн Засгийн газар алдагдалтай гэрээ байгуулсан гэж үзэн, нүүрс нийлүүлэлтийг зогсоон, шинэ гэрээ хийх санал тавиад бараагүй юм.