Хүүхэд багачуудыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, дадал олгох зорилготой “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг 1982 оноос эхлэн жил бүр цэцэрлэгийн насныхны дунд зохион байгуулсаар ирсэн.
Энэ удаад тэмцээнийг Төв аймгийн Батсүмбэр сумын Цагдаагийн хэсэг, ЗДТГ, ИТХД, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран хийлээ.
Тэмцээнд сумын төвийн Бүжинхэн цэцэрлэг, Фермийн Ирээдүй цэцэрлэг, Баянбуурлын цэцэрлэг, Баянголын хүүхдийн цэцэрлэг, Үдлэг 4-р багын Одхон цэцэрлэг гэсэн 5 багийн нийт 60 хүүхэд авъяас хүч, авхаалж самбаагаа сорисноос,
- Нэгдүгээр байранд Үдлэг 4-р багийн Одхон цэцэрлэг,
- Хоёрдугаар байранд Фермийн Ирээдүй цэцэрлэг,
- Гуравдугаар байранд Баянголын Дэгдээхэй цэцэрлэг тус тус орсон байна.