Япон улсын үндэсний хувцас кимоног уламжлалт болон орчин цагийн хэв маягаар танилцуулах "UB Kimono” загварын шоу өнөөдөр Япон улсын Элчин сайдын өргөөнд боллоо.
Уг шоуг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан зохион байгуулсан бөгөөд ойн соёлын арга хэмжээний нээлт гэдгээрээ онцлог юм.
Нэгдүгээр сарын 21-нд Япон улсад соёлын арга хэмжээний нээлтийг Комаки балет “Хунт нуур” бүжгэн жүжгээр хийсэн бол ийн Монгол дахь нээлт кимоно шоугаар эхэллээ.
Шоу дөрвөн улирлын шинж чанарыг агуулсан уламжлалт кимоно, хуримын ёслолын кимоно, самурайн өмсгөл, хуяг дуулгыг танилцуулсан нэгдүгээр хэсэг, Японы загварын ертөнцөд өөрийн нэрийн “Явуу” брэндээ амжилттай гаргаад буй загвар зохион бүтээгч Б.Явууцагааны бүтээлүүд гэсэн хоёр хэсэгтэй.
Эхний хэсэгт Япон улсын Элчин сайдын яамны ажилчид, манай улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөлөл “загвар өмсөгч” болж, өөрийн үндэсний хувцасны хэв маяг, донжийг гайхалтай өгүүлэмжтэйгээр уригдан ирсэн зочдод сонирхуулсан юм. Түүгээр ч зогсохгүй ЭСЯ-ны Соёл, боловсролын хэлтсийн дарга Ямамото Кейго өөрийн үндэсний хувцасны онцлог, илэрхийлэл зэргийг нарийн тайлбарлаж өгсөн юм.
Мөн Үндэсний дуурь бүжгийн эрдмийн чуулгын гоцлол бүжигчин М.Бямбаа япон үндэсний бүжгийг бүжиглэсэн нь шоунд улам өнгө нэмэв.
Сүүлийн хэсэгт кимоно хийх зориулалт бүхий бөс, торгоор урласан орчин цагийн уур амьсгалтай, тансаг мөртлөө өдөр тутамд өмсөхөд зохимжтой “Явуу” брендийн коллекцийг гоо бүсгүйчүүд амилуулсан. Кимоно хийх торгыг гар аргаар боловсруулдаг бөгөөд хээ хуар, чимэглэл хийхийн тулд зургаан сарын зарцуулдаг байна.
Соёлын арга хэмжээ маргааш Мираж ресторанд 15.00, 18.00 цагаас үнэ төлбөргүйгээр олон нийтийн хүртээл болно. Загварын шоуны үеэр Япон цайны ёслол, кимоногийн бөс торгоны үзэсгэлэн явагдах бөгөөд хуяг дуулга өмссөн самурайтай дурсгалын зураг авахуулах боломжтой.