gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дээд шүүх хэр шударга ажилладгийг одоо л харъя

Улс төр
2010-11-12
0
Twitter logo

Монгол Улсад иргэнд хуулиар хориглогдоогүй бүхэн зөвшөөрөгддөг. Харин байгууллага, аж ахуйн нэгжид хуулиар зөвшөөрөгдөөгүй бүхэн хориглогддог гэсэн эрх зүйн үндэс бий. Тиймээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аливаа иргэн, аж ахуйн нэгж ямар ч хууль, дүрэм журмыг дагаж мөрддөг. Ардчилсан нийгэмд хуулийн өмнө хэн бүхэн тэгш эрхтэй байж, дагаж мөрдөх ёстой байдаг билээ. Улс төрийн намуудын тухай хуульд зөвхөн намыг нийлүүлэх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулж болно хэмээн заасан байдаг.

Нэгдэнэ гэдэг нь хоёроос дээш намын үйл ажиллагааг зогсоож нийлүүлэх, нэг намын үйл ажиллагааг зогсоож өөр намтай нэгтгэх тухай асуудлыг намын гишүүдийн хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр намын их хурлуудаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ хэмээн заажээ. Харин МАХН XXVI их хурлаараа нам уугуул нэрээ сэргээж байна гэх халхавчаар МАН гэх нэрээр өөрсдийгөө овоглосон.

Тэдний тайлбарлаж байгаа шиг уугуул нэр сэргээх гэдэг ойлголт тус намд хуулиар олгогдоогүй хэмээн зарим хуульчид үзэж байна.

Учир нь Г.Баасангийн байгуулсан МАН татан буугдсан бол энэ нэрийг авахын тулд МАХН намаа татан буулгаж байж, шинээр өөрчлөн байгуулах ёстой аж. Хэрэв Г.Баасангийн байгуулсан нам хүчин төгөлдөр хэвээр хэмээн үзвэл МАН, МАХН гэсэн намуудын хэлэлцүүлэг албан ёсоор өрнөж, Г.Баасангийн намын Их хурлаар шийдвэр гарах ёстой хэмээн ажиглагчид үзэж байна.

Хэрэв энэ хоёр нам нийлсэн бол бүр өөр зүйл яригдах учиртай. МАХН-ынхан нэрээ сэргээж, бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандаад байгаа. Дээд шүүхийнхэн ч удахгүй хариу өгөх учиртай.  

Олон хүмүүсийн бантан хэмээн нэрлэж байгаа энэ "жүжгийг" Дээд шүүх юу гэж үзэх бол. МАН хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа явуулж нэрээ сольсон бол Дээд шүүх энэ асуудалд хуулийн дагуу хариуцлагатай хандах биз ээ. Дээд шүүх хууль ёсоор ажилласан байна, хэр шударга вэ уу гэдэг нь МАН-ыг улс төрийн намуудын жагсаалтын хаана нь бүртгэсэн гэдгээр шууд харагдах учиртай болж байгаа юм.

Түүнчлэн МАХН-ын XXVI их хурал дээр Н.Энхбаяр "Хэрэв МАХН МАН хэмээх нэртэй болох юм бол Г.Баасангийн байгуулж үйл ажиллагаа явуулж байсан МАН, МАХН-ын 90 жилийн түүхийн хаана нь бичигдэх юм бэ. Үүнийг харуулсан хууль байгаа шүү дээ" хэмээн хэлж байсан нь тийм ч утга учиргүй үг биш бололтой. Эдгээр утгагүй, замбараагүй зүйлээс гарах өөр нэг үр дагавар нь МАН-ын УИХ дахь бүлэгтэй холбоотой асуудал юм. УИХ-д МАН-ын бүлэг гэдэг зүйл өнөөдөр байх уу, эс байх уу гэдэг асуудал үүсч байна.

Бүлгийн дарга Д.Лүндээжанцан "МАХН-ын бүлэг байхгүй болж МАН-ын бүлэг дахин байгуулагдана гэсэн зүйл байхгүй. МАХН бол МАН-ын эхлэл, МАН бол МАХН-ын үргэлжлэл. Тиймээс МАН бол Монголын ууган нам" хэмээн тайлбарлаж байгаа. Бүлэг дөрөвхөн үндэслэлээр тарах шалтгаан байдаг.

Тухайн нам тарсан, нөхөн сонгуулийн үр дүнд найман гишүүнтэй болж чадаагүй. Эсвэл наймаас дээш хүнтэй бүлгээс зарим гишүүн нь гарч бүлгийн гишүүд наймд хүрч чадаагүй бол, намын бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан бол бүлэг тарна. МАН бол Улс төрийн намын тухай хуулийн дагуу бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд өгсөн. Ингээд МАХН-ын бүлэг албан ёсоор МАН болно" хэмээсэн. Гэтэл улс төрийн намуудын хуулийн 26.2-т Бүлэгт зөвхөн тухайн нам эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно хэмээн заажээ. Үүнээс
харахад МАХН гэсэн нам өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр УИХ-д наймаас дээш суудал авсан болохоос МАН гэдэг нэр аваагүй.

Түүнчлэн МАХН-ын нэр дэвшигчид УИХ-д сонгодсон. МАН-аас хүн сонгогдоогүй. Тиймээс УИХ-д МАН-ын бүлэг байх үндэслэл хуулийнхаа дагуу бол байхгүй болж байна гэсэн үг. Үүнээс харахад МАН-ын гишүүд бол УИХ дахь сул гишүүд болж байгаа юм.  

Өнгөрсөн сонгуульд МАХН-ын нэрээр сонгуульд оролцож ялалт байгуулсан Ц.Шинэбаяр МАХН-аас гарахгүй. Цаашид МАХН-даа хэвээр байна хэмээсэн. Үүгээр ч зогсохгүй МАН-д бол ерөөсөө их хуралд оролцсон 800 гишүүн л байгаа, харин МАХН бол тэдгээр 800-гаас гадна 150 мянга гаруй гишүүн байна хэмээн хэлсэн. Энэ байдлаас харахад УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр одоогоор УИХ-ын МАХН-ын бүлэгт ганцаараа байгаа юм.

Тэгэхээр УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүд найм хүрэхгүй тоонд багтаж байгаа учраас хуульд заасны дагуу албан ёсоор татан буугдаж, энэ цагаас хойш УИХ-д МАХН, МАН-ын бүлэг байхгүй болно гэсэн үг. Ер нь Д.Лүндээжанцанг муугүй хуульч гэдэг. "Сүүлийн үед зөнөг залгаад байна уу, эсвэл намын удирдлагынхаа дарамтад ороод байна уу. Гажиг тайлбар хийх боллоо хэмээн" үзэх хүн олон байна. Тухайлбал, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П.Очирбатын хугацааг сунгах асуудал ярих үед Цэцэд 65-аас дээш насны хүн ажиллаж болно гэж заасан хэмээн тайлбарлажээ.

Лүндээ хэмээх ламын айлдсанаар бол Цэцэд ажиллаж буй хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн хууль хамаагүй аж. Хөдөлмөрийн хуулиар эрэгтэй хүн 65 нас хүрээд тэтгэвэрт гарна гэсэн байгаа. Харин энэ удаад Улс төрийн намуудын хуулийг бас л өөрийнхөөрөө тайлбарлаж сууна. Түүнийг намын удирдлагынхаа дарамтад орсон гэж бодох юм даа.

Б.Даваа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан