Дорноговь аймгийн Айраг суман дахь Олон-Овоогийн өртөөнд нүүрс тээврийн шинэ терминал байгуулжээ. Өнөөдөр уг терминалын нээлт болж, Зам тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат болон тус яамны Далайн асуудал хариуцсан газар, УБТЗ-ын удирдлагууд нээлтэд оролцох юм.
Шинэ терминал ашиглалтад орсноор нүүрс олборлогчид бүтээгдэхүүнээ ямар нэг шат дамжлагагүйгээр, нээлттэй чингэлгээр, шилжүүлэн ачилт хийлгүй, БНХАУ-ын Тяньжин хот дахь далайн боомтод шууд хүргэнэ. Энэ нь хугацаа, зардлыг ихээхэн хэмнэх давуу талыг олгох гэнэ.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрс олборлогчид БНХАУ-ын Эрээн хот хүртэл л төмөр замаар нүүрсээ тээвэрлэдэг байв. Маргааш болох нээлтийн үеэр коксжсон нүүрс ачсан, галт тэрэгний туршилтын тээврийг Олон овоо өртөөнөөс анх удаа хийнэ.