Монголын эдийн засгийн чуулган тавдугаар сард Төрийн ордонд болно. GoGo мэдээний агентлаг гурав дахь жилдээ тус чуулганы мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллана. Бид чуулганы үйл ажиллагааг ШУУД дамжуулан хүргэхийн зэрэгцээ холбоотой мэдээ мэдээллүүдийг шуурхай хүргэнэ.
Эдийн засгийн чуулганы эхний өдрийн хуралдааныг Ерөнхий сайд, хоёр дахь өдрийн хуралдааныг Ерөнхийлөгч нээдэг уламжлалтай.
Энэ оны эдийн засгийн чуулганы эхний илтгэлийн сэдэв “Хөрөнгө оруулалтын орчин ба тогтвортой байдал”.
Хөрөнгө оруулалтын орчин ямар байна вэ гээд харвал 2012 оноос хойш банк санхүүгийн болон хөрөнгийн захын аль алинд буурсан дүр зураг харагдана. Үүний гадаад шалтгааныг уул уурхайн эрдэс баялгийн түүхий эд дэлхийн зах зээлд буурсантай холбодог.
Харин дотоод хүчин зүйлийн хамгийн эхэнд төрийн бодлогын залгамж халаа дутсаных хэмээн тайлбарладаг. Тэгвэл энэ удаагийн чуулганы эхэнд хөрөнгө оруулалтыг цаашид тогтвортой түвшинд барих, улмаар өсгөх арга замуудыг хэлэлцэх болов.
Өнгөрөгч 2016 оны Эдийн засгийн чуулганы мэдээллүүдийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
Энэ оны эдийн засгийн форумын хөтөлбөрийг танилцуулж байна.