Өсвөр нас. Заримдаа энэ үг дааж давахгүй ачаа, эцэг эхийн эсрэг болох үе мэт санагдах нь бий. Үнэхээр л сэтгэл санаа, бие махбодийн хувьд өөрчлөлт орж буй энэ үе бол хамгийн эмзэг бас хайрламаар үе.
Тиймээс ч бид өсвөр насныханд тулгамдаж буй асуудал, түүнд эцэг эх, асран хамгаалагчаас эхлээд нийгэм ямар оролцоотой байх талаар цуврал ярилцлага, нийтлэлүүдийг хүргэсээр байгаа билээ.
Бид энэ удаад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Өсвөр үеийн клиникийн эмч М.Мөнххишигтэй ярилцлаа.
-Сүүлийн үед өсвөр насныханд ямар асуудал тулгамдаж байна вэ.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 10-19 насныхныг өсвөр насныхан гэж тодорхойлдог. Энэ нас бол бие махбодын өсөлт хөгжил, бэлгийн бойжилт, сэтгэлзүй, танин мэдэхүйн өөрчлөлт хөгжил, нийгмийн харилцааны өөрчлөлтүүд явагддаг онцлог нас. Өнөөдрийн өсвөр насныханд эрүүл мэндийн олон асуудал тулгамдаж байна.
Тухайлбал, хоол тэжээлийн асуудал. Огцом өсөлт хөгжил явагддаг, өндрийн өсөлтийн 20, биеийн жингийн 50 хувийг энэ насандаа олж авдаг тул эрүүл хоол тэжээлийг зөв дэглэмтэйгээр хэрэглэх нь чухал.
Халдварт бус өвчин үүсэх нэг шалтгаан бол буруу хооллолт. 2010 онд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн 5,5 хувь нь л зохистой хооллодог, энэ нь анги дэвших тусам нэмэгдэж байна.
Өндрийн өсөлтийн 20, биеийн жингийн 50 хувийг энэ насандаа олж авдаг тул энэ насанд эрүүл хоол тэжээл чухал
Өглөөний цай уудаггүй өсвөр насныхан их байна. Хүн унтаж амарсны дараа эрч хүч авах хамгийн эхний хооллолт бол өглөөний цай байдаг. Гэтэл ихэнх нь өглөө унд уулгүй гараад өдөр нь нөгөө ширхгийн хоолоо авч идээд, орой гэртээ хариад хэт их иддэг.
Эрүүл хоолтой сургуулийн цайны газар ховор байна. Тэнд хямд, ширхгийн хоол болох хөөсөн гурилтай пирожки, ороомог зэргээр хооллож байна. Газтай болон будагтай, чихэртэй ундаануудыг их уудаг.
-БЗДХ өвсөр насныхны дунд их байгаа тухай ч ярьж байна.
-Өсвөр насныханд бэлгийн харилцаа, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдвар тулгамдаж байна. Дээрх судалгаанд бэлгийн харилцаанд 13,4 хувь нь орсон гэсэн бөгөөд үүний 31,6 хувь нь 16-аас дээш насандаа, харин 69 хувь нь 16-аас доош насандаа анх бэлгийн хавьталд орсон гэсэн хариулт өгсөн.
Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг дурдахгүй байж болохгүй. Дээр хэлсэн ерөнхий боловсролын сургуульд суурилсан судалгаанаас харахад зөвхөн 28 хувь нь л эцэг эхтэйгээ сэтгэл зовоосон асуудлаар ярилцаж зөвлөгөө авдаг гэсэн хариулт өгсөн. Судалгаанд оролцсон өсвөр насныхны 19,3 хувь нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодсон, 12 хувь нь амиа хорлохоор төлөвлөсөн, 8,6 хувь нь нэг ба түүнээс олон удаа амиа хорлохоор оролджээ.
Мөн өсвөр насныхны 23,5 хувь нь тамхи татдаг, 29 хувь нь архи согтууруулах ундааг хэрэглэж үзсэн. Мансууруулах төрлийн бодис 9,7 хувь нь хэрэглэсэн гэсэн судалгааны дүн бий.
Бэлгийн харьцаанд орсон өсвөр насныхны 69 хувь нь 16-аас доош насандаа анх бэлгийн хавьталд орсон гэжээ
2015 оны долдугаар сараас ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба улсын хэмжээнд ажиллаж буй Өсвөр үеийн клиникүүдийн тусламж үйлчилгээний мэдээг онлайнаар авдаг болсон. Энэ мэдээллээс харахад өсвөр насныхан хүчирхийлэлд өртөж байна, охид бэлгийн хүчирхийлэлд, хөвгүүд бие махбодын хүчирхийлэлд илүүтэй өртөж байна.
-Өсвөр үеийн клиникээр жилд хэчнээн хүүхдүүд үйлчлүүлж байна вэ?
-Тандалт судалгааны албанд ирсэн мэдээгээр 2016 оны байдлаар улсын хэмжээнд 15 мянга орчим өсвөр насныхан өсвөр үеийн клиникүүдээр үйлчлүүлсэн байна. Манай ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиник жилдээ 2500-3000 үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлдэг.
-Хүүхдүүдийн дийлэнх нь ямар асуудлаар ханддаг юм бол?
-Биеийн өсөлт хөгжил, бэлгийн бойжилтын асуудлаар, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл авдаг. Охид биений юмтай холбоотой зовиураар нэлээд хандаж байна. Мөн сэтгэцийн тулгамдсан асуудал (стресс), хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, жирэмслэхээс сэргийлэх, бэлгийн замаар дамжих халдвар, бэлгийн хүчирхийлэл гэх мэт олон асуудлаар ханддаг.
-Асуудлаа хуваалцахаар, зөвлөгөө авахаар ирж буй хүүхдүүд эцэг эх асран хамгаалагчтайгаа ирдэг үү, эсвэл ганцаараа ирэх үү?
-Янз бүр. Өсвөр насныхныг дотор нь эрт, дунд, хожуу өсвөр нас гэж ангилдаг. 10-14 насыг эрт, 15-17 насыг дунд, 18-19 насыг хожуу өсвөр нас гэж үздэг. Энэ насанд тохиолдож байгаа асуудлууд нь өөр өөр байдаг. Эрт өсвөр насанд бол голлон эцэг эх асран хамгаалагчтайгаа ирдэг. Дунд, хожуу өсвөр насныхан өөрсдөө эсвэл найзуудтайгаа ирэх нь элбэг.
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ материаллаг хэрэгцээнд нь анхаараад, сэтгэл зүй, нийгмийн харилцааны эрэлт хэрэгцээг нь анхаардаггүй гэдгийг СЭМҮТ-ийн эмч хэлж байна лээ. Тэгэхээр та энэ чиглэлээр ажиллаж байгаа хүний хувьд эцэг эхчүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Шилжилтийн насанд бие махбодын өөрчлөлт нь илүү харагдахуйц байдаг. Энэ насанд сэтгэл зүй, зан үйлийн өөрчлөлт илэрнэ. Бие дааж шийдвэр гаргахыг хүсэх нь эцэг эхтэйгээ зөрчилдөхөд хүргэдэг. Тиймээс хүүхдийнхээ хөгжлийн онцлог, өөрчлөлт хөгжлийг дэмжин, тэдэнтэй ярилцаж, сонсож, шийдвэр гаргахад нь туслахыг хичээх хэрэгтэй.
Ер нь багаас нь эхлэн хүүхдийнхээ насанд тохируулан харилцан ярилцаж байх хэрэгтэй. Ингэснээр өсвөр насанд нь харилцан ярилцаж, хүүхдээ сонсож, зөвлөгөө өгөхөд илүү амар байх болно. Өсвөр насныхны хамгийн сайн туслагч бол эцэг эх байдаг. Ертөнцтэй танилцаж байгаа, амьдралын туршлагагүй, өөрийн үзэл бодолтой болох гээд хөгжиж яваа, нийгмийн харилцаанд бие даан орж байгаа өсвөр насныханд сэтгэл зүйн болон зан үйлийн өөрчлөлтүүд илэрч болно. Энэ үед нь эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжлийн онцлогийг ойлгож, тусалж зөвлөх нь чухал.
-Эцэг эхчүүдээс гадна нийгмийн зүгээс өсвөр насныханд сөргөөр нөлөөлж байгаа зүйлүүд юу байдаг бол?
-Өсвөр насныханд тулгамдаж байгаа эрүүл мэндийн асуудал нь нийгмийн хөгжил, үзэгдлүүдтэй холбоотой гэж болно. Цахим орчинд мэдээллийг чөлөөтэй авч байна. Тэгэхээр буруу, зөв, насандаа тохироогүй гэх мэт янз бүрийн мэдээллийг авч байна.
Өсвөр насныхны хамгийн сайн туслагч бол эцэг эх
Мөн архи, тамхины худалдаа чөлөөтэй, шөнийн цэнгээний газар, РС тоглоомын газар энэ цөөхөн хүн амтай манай улсын хувьд дэндүү олон мэт. Тэдэнд чөлөөт цагаа зөв өнгөрөөх газар цөөн байдаг, байгаа нь үнэтэй. Цэнгээний газарт өсвөр насныхан, залуучууд илүү очдог. Тэнд согтууруулах ундаа хэрэглээд согтож халамцсаны дараа бэлгийн харилцаанд орох, хүсээгүй жирэмслэх, бэлгийн замаар дамжих халдвараар өвдөх, мөн гэмтэх бэртэх гээд асуудал ар араасаа хөвөрч байна.
24 нас хүртэл тархины хөгжил явагдаж байдаг. Эрүүл хооллолтын талаар мэдлэггүй, эрүүл хооллолтын нөхцөл хангалтгүй байгаа нь эргээд тэдний өсөлт хөгжил, бие махбодын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
-Сүүлийн үед анхаарахгүй өнгөрч болохгүй асуудлын нэг нь бэлгийн замаар дамжих халдвар. БЗДХ-ын 40 гаруй хувь нь 15-24 насныхан байна гэж байсан.
-2015 оны байдлаар манай улсад бүртгэгдсэн халдварт өвчний 25 орчим хувь нь бэлгийн замаар дамжих халдварууд байна. Эдгээр бэлгийн замаар дамжих халдварын 40 гаруй хувийг 15-24 насныхны өвчлөл эзэлж байна. Өнгөрсөн онд гэхэд 16700 тохиолдол гарсан байна. Энэ нь өмнөх оныхоосоо 1400 тохиолдлоор нэмэгдсэн гэсэн үг. БЗДХ-ын 46 орчим хувь нь тэмбүү, 30 орчим хувь нь заг хүйтэн, 24 хувь нь трихомониаз байна.
Өсвөр насныхан, залуучуудад урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл, эрүүл мэндийн боловсрол, түүн дотроо бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндээ хамгаалах дадал хангалтгүй байгаа нь харагдаж байна. Өвчилсний нь дараа биш, урьдчилан сэргийлэх нь чухал. Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд нас насанд нь тохирсон эрүүл мэндийн боловсрол, бэлгийн боловсролыг чанартай олгох хэрэгтэй.
Эрүүл мэндийн боловсролыг академик боловсрол эзэмших үйл явцад нь насанд нь тохирсон байдлаар олгож байх ёстой. Харамсалтай нь дунд сургуулийн эрүүл мэндийн хичээл орохоо больсон. Гэхдээ эргээд энэ хичээл орохоор яригдаж байгаа нь сайшаалтай.
Эрүүл мэндийн боловсролыг академик боловсрол эзэмших үйл явцад нь насанд нь тохирсон байдлаар олгож байх ёстой
Түүнээс гадна өсвөр насныхныг эрсдлээс хамгаалахад нийгмийн олон салбар, хэвлэл мэдээллийн салбарын оролцоо чухал. Тухайлбал, РС тоглоом, баар цэнгээний газруудыг хязгаарлах, насанд хүрээгүй хүүхдэд үйлчилж байгаа байдлыг зохицуулах, насанд хүрээгүй хүүхдэд архи, тамхи худалдаалахгүй байх. Телевизийн сувгуудаар эрүүл бус хүнсний сурталчилгаа сэтгэлд хоногшиж, цээжилтэл гарч байна шүү дээ. Үүний адил эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлуудаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сурталчилгааг нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол явуулж байхаар зохицуулалт хийх боломжтой.
-Өсвөр насандаа ээж болж буй охидын 70 хувь нь хүүхдээ ганцаараа хүүхдээ өсгөж байна гэж та ярьж байсан.
-Өсвөр насандаа жирэмслэх, төрөх, ээж болоход эрүүл мэндийн, сэтгэл зүйн, нийгмийн хувьд олон асуудлууд тулгардаг. Жирэмсэн үедээ болон төрөх үед эхэд, хүүхдэд хүндрэл, эрсдэл тохиолдох нь илүү. Өсвөр насныхан жирэмсний хяналтанд голдуу хожуу ордгоос болж эмнэлгийн тусламж оройтох нь бий.
2012 оноос хойш өсвөр насны өөрөөр хэлбэл 15-19 насны зургаан эх эндсэн. Энэ нь бүх эндсэн эхийн 5.1 хувь байна. Бэлгийн хүчирхийллийн улмаас жирэмсэлсэн тохиолдол ч бий.
Жирэмсний эхний 12 долоо хоногт эмэгтэй өөрөө хүсвэл эмнэлгээ сонгоод үр хөндөлт хийлгэх боломжтой. Үүнийг эрт үр хөндөлт гэж нэрлэдэг. Харин 13-22 долоо хоногтойд эмнэлгийн заалтаар хийдэг бөгөөд жирэмсний хожуу хугацаанд үр хөндөх гэдэг.
13 насандаа ээж болсон охин бий
Өсвөр насны жирэмслэлт ихэвчлэн хүсээгүй төлөвлөөгүй байдаг тул үр хөндөлтийг сонгох нь элбэг. Жирэмсэндээ эргэлзэж, хэн нэгэнд хэлэхээс айж, ичиж, эсвэл хаана хандахаа мэдэхгүй явсаар үр хөндөх хугацаа өнгөрсөн хойно үр хөндүүлэх зорилгоор хандах тохиолдол байна. Нэгэнт үр хөндөх хугацаа өнгөрсөн бол тээж төрүүлнэ.
-Насны хувьд хамгийн доод тал нь хэдтэйдээ төрсөн байдаг юм бол?
-13 настай төрсөн тохиолдол байна.
-Та түрүүн хэллээ л дээ. Өсвөр үеийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулахад олон талын хамтын ажиллагаа хэрэгтэй гэж. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу.
-Өсвөр насныхандаа тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлуудаа үндэсний аюулгүй байдлын чухал асуудал болгон, олон талт үйл ажиллагааг хийх шаардлагатай гэж бодож байна. Өнөөдрийн өсвөр насныхны эрүүл мэнд нь ирээдүйн хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөөлж байдаг.
Өнөөдрийн өсвөр үеийнхэн, залуучуудын эрүүл мэндийн байдалд үндэслэн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт буюу эрүүл мэндийн хичээлийг их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн сургалтын хөтөлбөрт оруулах хэрэгтэй.
Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийнд мэргэжил олгох хичээл рүүгээ анхаараад амьдрах арга ухааны, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд дутмаг байдаг.
Орон нутгаас хүүхдүүд их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д орохоор гэрээсээ хол амьдардаг болоход эрүүл мэндийн тусламж хэрхэн авах талаар ямар ч мэдээлэлгүй явдаг. Шилжин амьдрах болсон газартаа эрүүл мэндийн тусламж хэрхэн авах талаар эцэг эхчүүд нь чиглүүлж, зөвлөж, бүр тодорхой зааж өгч баймаар санагддаг. Зөвхөн сургууль, дотуур байрыг нь шийдээд, эрүүл мэндийн асуудал тулгарахад нь хаана хандахаа мэдэхгүй оройтож цаг алддаг. Гэтэл бүх дүүргийн Эрүүл мэндийн төвд, аймагт өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг, зөвлөгөө өгдөг өсвөр үеийн клиник ажиллаж байгаа. Эдгээр төвүүд эрүүл мэндийн даатгалаар, үнэ төлбөргүй, харьяалал харгалзахгүй тусламж үйлчилгээ үзүүлдэг.
-Ярилцсанд баярлалаа.
Манай улсад 2003 оноос НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн өвөрмөц тусламж үйлчилгээ үзүүлдэг кабинетүүд байгуулагдаж эхэлжээ.
Одоо нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн төв болон ЭХЭМҮТ-д, 19 аймгийн Нэгдсэн эмнэлэг эсвэл Эрүүл мэндийн газрын дэргэд, зарим Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сум дундын эмнэлэгт “Ирээдүйн босго” төв, өсвөр үеийн кабинет, өсвөр үеийн клиник зэрэг нэртэйгээр өсвөр насныханд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг нэгжүүд ажилладаг.
ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн хувьд өмнө нь кабинет байдлаар ажиллаж байгаад 2014 оны 11 дүгээр сард клиник болон зохион байгуулагдаж, лавлагаа төвийн үүрэгтэйгээр, өөрөөр хэлбэл улсын хэмжээнд өсвөр үеийн эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг юм байна.