С.Зориг агсныг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын давж залдах шатны шүүх хурал үргэлжилж байна.
Хурал өглөө 09.30-д Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэлж, хаалттай хуралдаж байгаа юм.
С.Зориг агсны ах С.Баяр энэ шүүх хуралд анх удаа оролцож байна. Тэрээр өмгөөлөгчийн хамт иржээ. Харин яллагдагчид болох Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүх хуралд биечлэн оролцуулсангүй. Мөн тэдний гэр бүлийнхний шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хүлээж аваагүй талаар Б.Содномдаржаагийн ээж хэлэв.
Тэрээр "Эхний шатны шүүх маш харамсалтай шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх үнэн зөвөөр энэ хэргийг шийднэ гэж найдаж байна.
Улсын Ерөнхий прокурорын орлогч н.Амгаланбаатар УИХ-ын индрээс энэ хүмүүс гэмт хэргийн мөрөө баллах зорилгоор айл шатаасан гэж худал ярьсан байна лээ.
С.Зориг агсныг хөнөөснөөс найман жилийн дараа Эрдэнэтэд нэг айл шатан, нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн, хоёр хүүхэд нас барсан. Галын шалтгаан цахилгааны утаснаас үүдсэн гэдэг акт гарсан шүү дээ. Гэтэл миний хүүг энэ хэрэгт гүтгэж байна. Хэрэг гарах үед миний хүү хот ч орж үзээгүй байсан. С.Зориг агсан Ерөнхий сайд болох эсэх нь манай гэр бүлд ямар ч хамаа байхгүй. Бид жирийн л иргэд. Иймд хүүг маань зохион байгуулалттайгаар хилс хэрэгт гүтгэж байна. Зохион байгуулалттай жүжиг тоглож байгаад харамсаж байна. Тагнуулын байгууллага, прокурор, шүүх Ц.Амгаланбаатар гэдэг хоригдлын үгээр ажиллаж болохгүй. Энэ хүнээр бамбай хийж, ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ хэргийг илрүүлэх гэж яарч байна" гэсэн юм.
Б.Содномдаржаагийн ээж Ц.Марууш болон ах дүү нар нь Эрдэнэт хотоос хоёр хоногийн өмнө ирцгээжээ. Ээж нь Б.Содномдаржаатай анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг л удаа уулзсан байна.