Германы хэдэн сая хүнээс Монгол залуу эмэгтэй улс төрд тодорно гэдэг хэр шалгуур юм бэ?
Мэдээж миний хувьд маш өндөр шалгуур. Би багын л чадахгүй, мэдэхгүй, хүнд хэцүү болгон руу тэмүүлж, өөрийгөө сорьдог хүүхэд байлаа. Найман наснаасаа өнөөдрийг хүртэл Герман хэлийг сурч судалсаар л явна. Харин Германд суурьшиж эхлээд янз бүрийн л ажил хийсэн. Нүүр ам эрүү нүүрний гажиг засах чиглэлээр сурч ажилласан. Тэр үед миний дотны ах нас барж их зүйлийг бодож эхэлсэн. Би Герман хэлийг төрөлх хэл шигээ үзсэн хэрнээ яагаад энэ улсад гадаад хүн мэт үргэлж ард нь зогсож, германчуудын дараа хүлээн зөвшөөрөгдөх ёстой юм гэж бодсон. Анхандаа улс төрийг огт сонирхоогүй. Харин томоохон соёлын өдөрлөг, наадмуудад Монгол орноо зөв сайхнаар таниулах, үнэн зөв мэдээлэл өгөх илтгэлийг 2008 оноос тавьж эхэлсэн. Ингэж явахдаа намынхаа хараанд өртсөн. Тэр үед хотын даргын сонгууль болох гэж байв. 1945 оноос хойш засгийн эрхийг барьж байгаа, Бавари муждаа хамгийн хүчирхэг болох Christian Social Union намд гишүүнээр элсэхийн сацуу, хотын даргын сонгуульд туслах саналыг тавьсан. Олны дунд байх дуртайн хувьд энэ саналыг дуртайяа хүлээн авсан.
Германчуудад тавьсан Монгол орны талаарх таны илтгэл улс төрийнхний анхааралд өртсөн гэлээ. Илтгэл ямар агуулгатай байв?
Монголчуудыг олон улсад онгон дагшин байгальтай нүүдэлчин ард түмнээр нь л мэддэг. Миний хувьд орчин үеийн Монгол хүний чадвар, Монгол хүний үнэ цэнэ, өв соёл талаас нь таниулахыг хичээдэг. Бид өв соёлоо тээгч нүүдэлчин ард түмэн. Монгол гуйланчлаад байдаг ядуу буурай улс биш чадвартай, боловсролтой, мэдлэгтэй, орчин үед дэлхийтэй зэрэгцэх гэж хичээж буй ард түмэн гэх талаас нь өөрийнхөө үгээр илэрхийлэхийг зорьж байгаа. Монголыг мэддэг ч өнөөгийн Монголоор ойлгох нь ховор.
Таныг анх улс төрд татан оролцуулсан улс төрч нийгэмд ямар байр суурьтай хүн байв?
Хоёр хүн бий. Нэг нь хотын маш өндөр настай эмэгтэй, нөгөөх нь манай намын дарга. Дарга маань одоо хотын орлогч даргаар ажиллаж байгаа. Бид байнга холбоотой байдаг.
Иргэдийн төлөөлөгч болохын тулд тойрог дээр хэчнээн хүнтэй өрсөлдөж байв?
200 орчим хүнтэй өрсөлдөж байсан. Намын гишүүнээр элсээд жил ч болоогүй сонгогдчихсон. Германчуудын надад хүлээлгэсэн итгэл тэр байлаа. Учир нь би намдаа залуу хүний хувиар их шинэчлэлийг хийж чадсан.
Иргэдийн төлөөлөгчид дунд өөр Ази эмэгтэй байдаг уу?
Миний мэдэхийн тэнд төрж өссөн маш чадалтай нэг л Ази эмэгтэй бий.

Та Холбооны засгийн газар гишүүний туслах хийж байсан. Энэ нь таныг улс төрийнхний итгэлийг олох чухал алхам болсон уу?
Намынхаа шугамаар 2015 оны арваннэгдүгээр сард Холбооны засгийн газар буюу Бундестад очиж Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Бундестагийн гишүүн ноён Хансёорг Дурц гишүүний туслахаар ажилласан. Тэнд надад маш том боломжууд нээгдсэн. Манай гишүүн бол улс төрд ноён нуруутай, маш олон жил амжилттай яваа хүн. Түүнээс их зүйл сурсан. Бас нэг завшаантай үйл явдал бол Баварийн улс төрч, Меркель Канцлерийн хамгийн дотны хүн Герда Хасселфелд миний сургагч багш болж байгаа явдал юм. Ирэх жилээс надад сургаж эхэлнэ. Тэр хүнд тоогдохын тулд би хоёр жил хичээсэн. Тэрбээр багаасаа улс төрийн өндөрлөгт гарсан намын бүлгийн дарга, Холбооны засгийн газрын намын дарга билээ.
Анх улс төрд ороход ази эмэгтэй хэмээн гадуурхсан явдал гарч байсан гэсэн?
Тийм ээ. Анхандаа шантрах, халшрах зүйл их байв. Эргэн тойронд бассан, үл хүндэтгэсэн тохиолдол их гарна. Насны хувьд ийм залуухан, энд юу хийх гэж байгаа юм гэсэн хандлага гаргаж байсан. Заримдаа арагшаа хараад уйлах үе тохиолдоно. Гэсэн ч Монгол хүн гэдэг хэн билээ би бууж өгч болохгүй гэж өөртөө хэлж байв. Би хэдийгээр тэнд гадаадын улс төрд зүтгэж байгаа ч миний алхах гишгэх мөр бүр минь Монгол гэх зургаан үсгэнд агуулагдана. Надад алдах эрх байхгүй. Тиймээс дотроо юу хийж чаддагаа харуулна гэж бодсон. Одоо ч гэсэн гадуурхах тохиолдол гардаг. Заримдаа монголчуудаасаа ч тийм үгийг сонсоно.
Том гүрний улс төрд хөл тавина гэхээр их сүрдэж байсан байх даа?
Анх эмээж сүрдсэн. Учир нь би улс төрч биш. Надад нэг давуу тал байсан. Тэр нь юу гэхээр би хүнтэй харилцаж сурсан байсан. Ямар ч хүнтэй би амархан ойлголцдог юм. Энэ чадвар надад хэрэг болсон. Бас миний давуу тал бол ил тод, үнэнээ шууд хэлчихдэг байдал. Мөн гадаадад нүүдэлчин охин гэдэг тодотгол миний нэрийн хуудас болсон. Баахан шар хүмүүс дунд ази охин сууж байгаа нь гадныхны анхаарлыг өөрийн эрхгүй татсан байх.
Сангийн сайдтай их найрсаг харилцаатай байдаг гэж сонссон. Түүнийг эвгүй байдлаас гарахад нь тусалсан гэсэн. Чухам юу болсон юм бэ?
Намын баяр дээр Сангийн сайд Маркус Зөдер хүрэлцэн ирсэн юм. Гэтэл тэнд шүүмжлэгч талын гурван том сонингийн сэтгүүлч сайдыг боорлож байж. Би үүнийг нь огт мэдээгүй бөгөөд сайдтай уулзмагцаа "Тантай уулзсандаа маш их баяртай байна. Манай хотод байгуулсан хүүхдийн сургуулийн хөрөнгийг шийдэж өгсөнд маш их баярлалаа" гэхийн сацуу өөрийнх нь хийсэн ажлуудыг нь дурдаж өгсөн юм. Тэгсэн өнөөх сэтгүүлчид "Сангийн сайдын захиалгын хүн ороод ирлээ" гэж наргиа болгож байв. Сангийн сайд намайг тэвэрч аваад "Маш их баярлалаа. Дараа нь Монгол руу хамт явахыг хүсэж байна" гэсэн. Тэрбээр Европийн холбооны нэгэн гишүүнд Монгол охин сэтгүүлчдээс намайг аварлаа гэж ярьсан байсан. Энэ мэтчилэн санамсаргүй болоод сайн санааны үүднээс хийсэн үйлдлээрээ олон улс төрчийг эвгүй байдлаас аварч байлаа.

Энэ ярианаас Германы улс төрийн талаар асуухгүй байхын аргагүй сонирхол төрөөд явчихлаа?
Улс төрд 10 орчим жил зүтгэсэн хүн Германд намын шийдвэр гаргах түвшинд очдог. Тэндээсээ цаашаа ахисан нь гишүүн болдог. Мөн улс төр, мөнгө гэх ойлголтууд саланги оршиж чаддаг... Би бол цалингүй. Үндсэн ажил минь тусдаа. Маргаашийн хоолоо олох гэж байгаа хүн улс төрд орвол их хэцүү. Харин энэ олон жилийн шалгуурт шигшигддэг. Өөрөөр хэлбэл өөр ашиг сонирхолтой хүмүүс цаг хугацааны явцад тойргийн гадна шахагддаг. Харин шалгарсан нь иргэдийн төлөөлөгч, хотын зөвлөх болж улмаар тухайн муж улсын парламентад сонгогдоно. Түүнээс цааш улсын их хурлын гишүүн, Европын холбооны гишүүн гээд дэвшдэг. Зөвхөн парламентаас л цалин эхэлнэ. Баварийн парламентын гишүүн гэхэд 9000-10000 еврогийн цалин, үйл ажиллагааны зардал болгож татваргүй 3000 евро авдаг.
Германы улс төрд эмэгтэйчүүд хэр оролцоотой байдаг вэ?
Эмэгтэйчүүдээ их дэмждэг. Сайд, байнгын хорооны дарга нар нь мундаг удирдагч эмэгтэйчүүд байдаг.
Монголын улс төрд мөнгөтэй, бэлтэй, бизнесмен хүмүүс л ихэвчлэн байдаг. Харин Германд ямар бол?
Германд жирийн үнэнч шударгаараа явсан хүмүүс ч улс төрд орох боломжтой. Чи намайг хар л даа. Би тийм бэл бэнчинтэй хүн мөн үү. Мөнгө олохын тулд тийшээ бол зүглэлтгүй. Олон жилийн хугацаанд шалгардаг. Хүнээр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг маш хэцүү. Ядаж л лекцдээ хүн ирүүлэх амаргүй шүү дээ. Миний ярьж буйг сонсоно гэдэг их хүндлэл юм. Би Монголд байгаа мундаг залуусыг улс төрийн тавцанд гараасай л гэж боддог. Надаас өөр хэн нэгэн нь хийнэ гэж битгий бодоосой. Үүнийг уншиж байгаа эрч хүчээр дүүрэн, чадварлаг залуучуудыг “Та нар зориглооч ээ. Бие биенийгээ дэмжье л дээ. Юм хийе” гэж хэлмээр байна.
Германы болоод Монголын улс төрчдийн ялгааг товчхоноор илэрхийлбэл?
Зөв ардчилал хөгжсөн улсад улс төрчид нь ард иргэдээсээ айдаг. Айна гэдэг нь хэл ам биш, хариуцлага тооцох байдал гэсэн үг. “Та бидэнд ингэж амласан. Яасан бэ” гэж шаардах эрх мэдэл нь ард түмэнд байдаг. Германы улс төрчид маш энгийн шүү дээ. Хэн нь ч хамаагүй гишүүнээс цаг аваад уулзах эрхтэй. Хүнд сурталдаад иргэддээ олдохгүй байна гэх асуудалгүй. Гэтэл энд эсрэгээрээ. Ялгаа нь л тэр. Улс төрч гэдэг мундаг том дарга биш шүү дээ. Бидний төлөөлөгч, ард түмний татвараар цалинждаг л хүн. Бид ажил олгогч нь. Фокусыг ингээд ойлгочихвол бүх зүйл энгийн. Сонгож чаддаг юм бол буулгах амархан… Энд нэг зүйл нэмж хэлэхэд би Германы бүх улс төрчдийг төлөөлж дүгнэж чадахгүй. Мэдээж олон дунд эрх ашиг хөөцөлдсөн хүмүүс байхыг үгүйсгэхгүй ч хамгийн авууштай нь бүх зүйл ард түмний нүдэн дээр, ил тод байдагт оршино. Нуугдах аргагүй.
Улс төрд дараагийн зорьж буй алхам юу байна?
Би одоо намынхаа Эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлд ажилладаг. Ерөнхий нарийн бичгийн дарга хийж байсан. Их зүйл тэндээс сурдаг. Мөн намын залуучуудын холбооны санхүүг нь барьж байгаад саяхан ажлаа хүлээлгэн өгсөн. Нэг шат ахисан үйл явдал одоо тохиож байна. Тэр нь юу гэвээс Залуучуудынхаа холбооны ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа. Энэ сарын 25-нд сонгууль болно.

Хүн өөрийгөө олтлоо их явж, багагүй оролдлогыг хийдэг юм шиг ээ. Хэрэв хүний хувь заяаг зурсан байдаг бол эцсийн зогсоол хүртлээ олон замыг туулдаг байх. Таны бодлоор?
Тийм шүү. Би 2005 онд Отгонтэнгэр их сургуулийг багш орчуулагч мэргэжлээр төгсөж байхдаа улс төрч болно гэж огт төсөөлөөгүй. Одоогоос гурван жилийн өмнө ч тааварлаагүй. Гэтэл өнөөдөр улс төрийн замыг сонгосон байна. Бас л сонин шүү.
Герман улсын юу таны сэтгэлийг тэгтлээ их татсан юм бэ?
Хоёр дайны нүүрийг үзсэн Германы түүх, ард түмний хөдөлмөрч байдал, хүмүүсийнх нь шударга байдал сэтгэлийг минь хамгийн их татсан. Германчуудыг хүмүүс хүйтэн хөндий гэх нь бий. Гэтэл дэлхий дээр германчууд хамгийн их хүмүүнлэгийн тусламжийг үзүүлдэг шүү дээ. Миний мэдэхийн их зөөлөн, цайлган хүмүүс. Би Герман хэлэнд маш их хайртай. Анх аавынхаа шахалтаар сурч байжээ.
Аав нь их холыг харж дээ?
Тийм ээ. Миний аав ухаантай, эх оронч хүн байлаа. Олон жил хол байсан болохоор аавыгаа алдах үнэхээр хэцүү байсан. Ядаж хайртай гээд хэлчихгүй яав даа гэж харамссан. Аавыгаа ярихаар л уйлчих гээд байдаг юм. Монголын ирээдүй болсон хойч үедээ багахан ч атугай сайн үйл хийвэл аавдаа хийж буй буян болно гэж боддог. (Уйлав)
11 настайгаасаа Герман хэлний багш хийсэн гэж сонссон юм байна?
Тийм ээ. Би 11 настайгаасаа ажил хийж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл визний ярилцлагад орох, Герман руу явах оюутнуудад ганцаарчилсан хичээл заадаг байв. Одоо болтол тэдгээр шавь минь надаас олон эгч, ах хэрнээ л “Багшаа” хэмээн хүндэтгэдэг. Ер нь олон шавьтай.

Та Герман Монголын залуу улс төрчдийн солилцооны хөтөлбөрийг 90 жилийн дараа зохион байгуулсан. Энэ талаар уншигчдад сонирхуулахгүй юу?
Герман Монголын залуу улс төрчдийн солилцоог би Холбооны засгийн газрын ордонд ажиллаж байхдаа санаачилсан. Германы улс төрчид хойчийн лидерүүдээ бэлтгэж, залуу үеэ сургаж, хөтлөөд чиглүүлдэг. Үүнийг яагаад Монголдоо хийж болохгүй гэж бодоод олон нөхдийн дэмжлэгээр ажил хэрэг болсон. АСЕМ-ийн уулзалтын үеэр 90 жилийн дараа Германы залуу улс төрчид манайд айлчилсан. Улс төрийн хэмжээнд өмнө нь ийм уулзалт болж байгаагүй. Энэ ажлыг хоёр жил тутамд зохион байгуулна гэж төлөвлөж байгаа.
Монгол залуучуудад олон улсын тавцанд гарах боломж хэр байна гэж боддог вэ. Залуустаа хандаад боломжийн талаар сайхан үг хэлэх байх?
Боломж үргэлж бий. Тиймээс залуучуудад бидэнд өөрсдөө л хичээвэл хүссэндээ хүрэх хаалга нээлттэй. Бодол биелдэг. Санаж явахад бүтдэг.
Албан тушаал, эрх мэдлийн төлөө газар нутгаа ч худалдахаас буцахгүй байгаа улс төрчдийг хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
Би нэг л зүйлийг ойлгодоггүй. Өөрсдийнхөө төлөө гээд байгаа хэрнээ яагаад хойч нь энд үлдэх эх орноо хохироогоод байдаг юм. Яагаад 10-20 жилийн дараах үеэ харахгүй маргааш нөгөөдрөөрөө амьдраад байна. Тусгаар тогтнолоо алдахыг хүсээд байна уу. Зөв бодлогоор явахгүй бол гадны хараат болох амархан. Түвдийн жишээ байна. Ер нь их олон жишээ хангалттай бий. Ганц надаас хамаарна гэж юу байхав гэж ерөөсөө бодож болохгүй. Тэгэхээр нэг хүний оролцоо ч Монгол улсад хэрэгтэй байгаа биз. Энийг л битгий мартаарай гэж хэлье. Би гадаад дахь монголчууддаа лекц уншихдаа “Эх орон чинь та нараар дутаж байна” гэж байнга хэлдэг. Би 10 евроны лекц уншиж олсон мөнгөө Монголдоо хандивладаг. Тэр бол хоёр кофе, ганц пивоны л үнэ.
Улс төрийг бохир заваан ертөнц гэж тодорхойлох нь бий?
Харах өнцгөөс л болно. Бохир гэж харвал бохир л байх болно. Одоогоор тодорхойлж хэлэхэд миний нас, туулсан хугацаа бага байна. Хатуу байдаг юм байна, буцах замгүй юм байна гэдгийг л ойлгож байна.

Нэг гэлтгүй залуусын оролцоо эх оронд хэрэгтэй байна гэж та ярьсан. Тэгвэл Солонго өнөөдөр эх орондоо юу хийв?
Би сэтгэлээрээ, найз нөхдөөрөө, бодол санаагаараа баян хүн. Би суусан газраасаа шороо атгаж босдог хүн. Хоосноос юмыг бий болгож чаддаг гэсэн үг. Би өөрийгөө ингэж л хурцалдаг. Зөвхөн Солонго гэдэг хүн дөрвөн жилийн хугацаанд 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг эх орондоо хийчихсэн байна. Тэгвэл Солонго шиг 10 хүн байвал энэ улс амархан хөгжихөөр байгаа биз.
Та гадаадад уншсан лекцийнхээ орлогоор сайн санааны үйлс хийдэг гэсэн байх аа?
Тийм ээ. Би “Отгонбаяр” сангаараа дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй 170 хүүхдэд туслахыг хичээдэг. Тэдгээр хүүхэд жил болгон намайг ээж шигээ хүлээж байдаг юм. Америкаас нэгэн сайн санаат эгч минь буцалтгүй тусламжаар 28 хүүхдийг тэргэнцэртэй болгохоор болсон. Сүүлийн үеийн хамгийн сайхан мэдээ гэвэл тэр байна. 2015 онд би Монголын сор яруу найрагчдын шүлгийг Герман хэлнээ хөрвүүлсэн 1000 ширхэг цомог гаргасан юм. Тэрхүү аудио цомог саяхан борлуулагдаад дууслаа. Олсон ашгаараа Дархан-Уул аймгийн өсвөр насны хүүхдүүдэд зориулж номын сан барьж өгч байгаа. Нэг удаагийн эд зүйлийн тусламжаар бус номоор олон улсад гүүр болж олон дүү нар минь чадалтай яваасай гэж хүссэн. Чадал байвал зөндөө л юм хиймээр байна.
Яагаад сайн үйлс хийх болов оо?
Хөдөө орчуулгын ажлаар явж байлаа. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй нэг охин надтай уулзлаа. Тэр охин төрөлхийн сонсголгүй, гэсэн хэрнээ Герман хэл сурч байв. Тэрбээр “Солонго эгчээ би тань шиг болохыг хүсдэг. Би Герман хэлийг сайн сурмаар байна. Бас эмч болж өөр шигээ олон хүүхдийг эмчлэхийг хүсч байна” гэв. Тэр үг нь миний сэтгэлийг маш их хөдөлгөж тэр шөнөдөө унтаж чадаагүй. Түүний үг намайг хурцалж маш их санаа өгсөн. Тэгээд Дарханы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар судалж эхэлсэн. Миний ах бусдад сайн санааны тусламж үзүүлдэг буянтай хүн байлаа. Тэгээд ахыгаа өнгөрсний дараа энэ үйл хэргийг нь үргэлжлүүлэхээр шийдсэн. Намайг бие хүн болгосон ахыгаа дурсаж нэрийг нь мөнхжүүлэх гэсэндээ Монгол Германы хамтарсан “Отгонбаяр” сан байгуулсан. Тэгээд Шарын гол, Хонгор, Орхон-Уул аймгийн 170 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сонгож хандивын аян өрнүүлж, хэрэгцээт эм, витаминаар хангаж байсан. Одоо барьж байгаа номын сан ирэх есөн сард ашиглалтад орно. Хамгийн том ажил нь тэргэнцэр авч ирэх ажил байна даа. Миний дараагийн мөрөөдөл Дарханд хөгшчүүдийн асрамжийн газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр өнжүүлэх төв байгуулах... Газрын асуудал шийдэгдчихвэл хүүхдээ харж байгаа ээжүүд ажлын байртай болох юм.
Бие хол ч сэтгэл нь Монголдоо ихийг хийх гэсэн хүсэл тэмүүллээр дүүрэн байгаа нь илт байна. Энэ хандлагыг хэзээнээс өөртөө бий болгов?
Германд би өөрийгөө олсон. Өөртэйгөө их ярьсан. Энд нэг зүйл онцлоход гадаад дахь монголчуудаа бүү ад үзэж байгаарай. Ясаа тавих газар чинь Монгол юм уу гэж бүү зэмлээрэй. Цагаа тулаад ирвэл хүссэн хүсээгүй бид эх орондоо хүрээд л ирнэ. Гадаадад байгаа Монгол хүн бүр эх орондоо байгаа гэрийнхэндээ нэмэр л болж байдаг. Энэ нь бодит байдал. Тэнд бид биеийн амрыг харах бус амьдралд сурдаг юм шүү.

Амьдралд таныг хамгийн их хурцалсан шүүмж юу байв?
Оюутан байхдаа мэтгэлцээний тэмцээнд орж манай баг ялагдсан юм. Гэтэл тэмцээнийг шүүж байсан багш “Чи хэзээ ч уран илтгэгч, удирдагч болохгүй. Мэтгэлцэж чадахгүй хүн байна. Чи жүжигчин болсон нь дээр” гэж билээ. Гэсэн ч би шантраагүй. Холбооны засгийн газар гишүүний туслах болж очихдоо, иргэдийн төлөөлөгч болохдоо тэр багшийн хэлсэн үгийг бодоод намайг улс төрч, уран илтгэгч болсныг хараасай гэж хүссэн.
Багшийн үгэнд шантралгүй, улам л хурцлагджээ. Тийм үү?
Үнэн. Тэр багшдаа “баярлалаа” гэж хэлмээр байна. Даанч нэрийг нь санадаггүй. Би уналтаасаа ололтыг олдог хүн юм шиг… Хүний амьдралд шалгалтандаа унахаас авахуулаад өч төчнөөн л бэрхшээл тулгардаг. Миний хувьд харин тэр болгонд илүү их хүчээр цэнэглэгддэг. Өөрийгөө илүү их дайчилдаг. Тэгэхээр миний өрсөлдөгч би өөрөө. Өөрөөр хэлбэл өөр хүнтэй би өрсөлддөггүй. Харин чадвар мэдлэгээрээ зөв өрсөлдөж байгаа хүмүүст маш их хайртай. Яагаад гэвэл намайг цэнэглэж өгдөг.
Үүдэл эсийн Ариунаатай ярилцлага хийж байхад “Би хүнтэй өрсөлддөггүй. Би зорилготойгоо өрсөлддөг” гэж хэлж байсан нь санаанд орчихлоо?
Би тэгвэл цаг хугацаатай уралддаг гэж хэлэх юм байна. Миний хувьд цаг хугацаа хамгийн том бэлэг, хамгийн үнэ цэнэтэй зүйл. Хааяа хоногийн 24 цаг багадах үе байдаг. Миний гурван жилийн амьдрал маш хурдан өнгөрлөө. Долоо хоногт амралтгүй ажиллалаа. 11 жилийн дараа анх удаагаа Монголдоо ирээд амарч байна.
Шантрах үед өөртөө хэлж зоригждог үг?
Хүчтэй охид уйлдаггүй шүү гэж хэлдэг.

Долоо хоногийн долоон өдөр ажилладаг гэлээ. Амралтын өдрүүдэд юу хийдэг юм бэ?
Зочид буудлын менежер хийдэг. Би оюутан байхдаа л зочид буудал, рестораны чиглэлд их дуртай байсан. Германд үйлчилгээ талдаа дутагдалтай зүйл их. Надад энэ чиглэлээр ажиллах орон зай байгааг олж харсан.
Ийм их ажлыг амжуулахад мэдээж ядарна. Тэгвэл өөрийгөө яаж эрч хүчээр цэнэглэдэг юм бэ?
Би нууцаа хэлчихье. Юун түрүүнд сэтгэлийн эрх чөлөөгөө олж авах хэрэгтэй. Бидэнд нэг өдрийн ажиллах эрч хүч байлаа гэж үзвэл дийлэнх нь тэр хүчээ дэмий зүйлд зарцуулдаг. “Парис Хилтон гоё гутал өмсчээ”, “Иракт дайн болжээ” гэх мэт өөрийн амьдралд хэрэггүй мэдээллүүдэд энерги, цаг заваа зарцуулдаг. Нэг мэдээлэлд нь уур нь хүрч, нөгөөд нь атаархаад явна гэсэн үг. Ийм хүчин зүйлүүдээс тухайн хүний энерги багасч төлөвлөсөн ажлуудаа бүрэн амжуулж чадахгүйд хүрдэг. Үүнээс эсрэгээрээ байсан тохиолдолд зөндөө ихийг амжуулах цаг гардаг. Бас нэг арга бий. Хүн чамруу хашгирч, харааж загнавал чи ямар үйлдэл гаргах вэ. “Матрикс” киног санаж байна уу. Гол дүрийн залуу руу буудсан сум биед нь хүрдэггүй шүү дээ. Түүн шиг гаднаас ирсэн дайралт, уур хилэнг өөртөө тусгаж авахгүй бол хүч чадлаасаа хэзээ ч хумслахгүй. Сөрөг энергийг эргэж өгөх, хариу үйлдэл үзүүлэх хоёрын хооронд асар их зай байдаг гэсэн. Энэ хүлээснээс ангижирч чадвал чи эрх чөлөөг мэдэрнэ. Нэгэнт энэ эрх чөлөөг олсон бол чи зав зай ихтэй налайгаад л байна гэсэн үг. Бүр муу үгсийг сонсохгүй, чихээ ч таглаж сурдаг. Энергиэ алдсан үедээ би байгаль, ой модонд алхах дуртай.
Тантай санал нийлж байна. Техник технологийн хөгжлийн өнөө үед бид өөрсдийн нөөц бололцоо, эрч хүчээ дэмий зүйлд зарцуулж байгаа... Зөвхөн хийх ажилдаа төвлөрөөд, гадны нөлөөнд автахгүй амьдарвал ихийг бүтээж чадна шүү. Бидний дутагдал бусдад таацуулах, анхаарлаа хэт сарниулахад оршиж байх шиг...?
Санасандаа хүртэл сайхан амьдрах бүхий л боломж нь таны гарт шүү дээ. Шар сонин дэлгээд л... Хэн нэгнийг өөртэйгөө харьцуулаад л, хэн нэгнийг шүүмжлээд л, өөрийгөө голж, хүн муулаад л... Ингээд байвал зорьсондоо хүрэх нь битгий хэл өөрөө хөгжихгүй. Гэтэл нөгөөдүүл нь түрүүлээд л байна.
Хүн амьдралдаа ямар хүнийг гээх ёстой вэ?
Чамд сайн сайхныг хүсэхгүй, чамайг муулаад байгаа, чиний сайн сайханд баярлаж чадахгүй байгаа хүнийг орхиж сурах хэрэгтэй. Үгүй ээ, би тийм хүн биш ээ гэж тайлбарлаж, тэр хүнээс болж шаналах шаардлагагүй. Зүгээр л төрсөн гэдгийг нь мартчих...
Ямар хатуу үг вэ?
Нэг хүн надад маш их гомдож байсан. Бодол санаандаа шууд үхүүлчихэж байгаа биз дээ. Би сэтгэл хөдлөл ихтэй хэрнээ их хатуу хүн шиг байгаа юм. Хүнд итгэл хүлээлгэж, тусалж чаддаг ч эргээд өндөр хариуцлага шаарддаг.
Хөндлөнгийн нүдээр харвал Монгол улс хөгжиж байна уу, эсвэл?
Хөгжиж байгаа шүү дээ. Хөгжихгүй байна гэж бодож байвал өөрсдөөсөө бурууг хайгаад үзээрэй. Бүдэрч уначихаад Элбэгдоржийн буруу гээд л... Залхуугаасаа болж ядуу амьдарчихаад 76-г буруутгаад байвал тэр хүн хэзээ ч хөгжихгүй. Харин шүүмжилж, гомдоллож, харьцуулж, атаархахаа больсон цагт бид хөгжинө.
Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!