БНХАУ саран дээр буух боломжтой, дэвшилтэт технологийн сансрын хөлөг бүтээж байна. Тус улсын Төрийн өмчит "Science and Technology Daily" сонины мэдээлснээр хятад инженерүүдийн бүтээж буй шинэ сансрын хөлөг нь дэлхийн тойрог зам дотор нисэхээс гадна саран дээр буух хүчин чадалтай гэдгийг онцолжээ.
Үүгээр БНХАУ-ыг сансрын хөтөлбөрийн чиглэлд АНУ-тай өрсөлдөхүйц томоохон алхам хийж байна гэж шинжээчид дүгнэж байна. Харин АНУ NASA болон Европын сансар судлалын агентлагтай хамтран “Orion” хөлгийг хөгжүүлж байгаа аж. Энэхүү агаарын хөлгөөр 2023 он гэхэд сансрын нисгэгчдийг сансарт хөөргөнө гэсэн хүлээлттэй байгаа юм.
Харин БНХАУ-ын "Shenzhou" сансрын хөлөг ОХУ-ын "Союз" хөлөг дээр суурилсан бөгөөд хамгийн анхны нислэгээ 1999 онд хийж байв. Энэхүү хөлгөөр сансрын гурван нисгэгч нисэх боломжтой ажээ. БНХАУ сансрын баг бүрэлдэхүүнтэй сансрын нислэгийг хожуу эхлүүлсэн буюу 2003 онд хятад хүн хамгийн анх сансарт нисэж байжээ. Хэдий тийм боловч энэ үеэс хойш тус улсын сансар судлал эрчимтэй өссөөр ирснийг шинжээчид онцолж байна.
Н.Номин-Эрдэнэ